Монгол дахь ЖАЙКА-ийн сайн дурын үйл ажиллагаа нь анх 1992 онд залуу сайн дурын хоёр гишүүн, япон хэлний багш томилогдож ирснээр эхэлжээ. Монголд Японы сайн дурын гишүүд ажиллаад даруй 28 жил болж байна.
Сайн дурын гишүүн томилогдох эхний үед Улаанбаатар хотыг голчилсон Японы дэвшилтэт технологийг нэвтрүүлэх эрэлт хэрэгцээ их байжээ. Гэвч өнөө үед эрэлт хэрэгцээ нь олон салбарыг хамаарч;
• Эрүүл мэнд, сэргээн засах
• Цэцэрлэг болон бага, дунд, ахлах сургуулийн боловсрол
• Спорт, биеийн тамирын боловсрол
• Тусгай хэрэгцээт боловсрол
• Япон хэлний боловсрол
• Мэргэжлийн сургалт үйлдвэрлэл
• Аж ахуйн салбарын боловсон хүчин бэлтгэх зэрэг салбаруудад байнгын 40-50 сайн дурын гишүүд томилогдон ажиллаж иржээ.
Нийт 28 жилийн турш хэрэгжиж буй уг үйл ажиллагааны хүрээнд нийт 697 хүн ажилласан бол өнөөдрийн байдлаар сайн дурын 42 гишүүн ажиллаж байгаа аж.
Тэдгээр сайн дурын гишүүдийн нэг болох Нонами Рикагийн хийж буй ажилтай танилцлаа. Нонами бүсгүй өмнө нь Японы эмнэлэгт хөдөлмөр засалчаар ажиллаж байсан бол өдгөө Улсын төв хоёрдугаар эмнэлэгт сайн дурын ахуй засалчаар ажиллаад жил гаруй хугацааг өнгөрөөжээ. Сайн дурын гишүүн бүр энд хоёр жилийн хугацаанд ажилладаг. Нэг үгээр тэд Японд хуримтлуулсан туршлагаа монголчуудтай хуваалцахаар сайн дураараа ирж ажилладаг гэсэн үг юм.
НОНАМИ РИКА: ХАРВАСНЫ ДАРАА ЭМЧИЛГЭЭГ ЦАГ АЛДАЛГҮЙ ХИЙХ НЬ ЧУХАЛ
Эдгээр хөдөлгөөн, хөдөлмөр засалч нар маань надад их дэм болж эелдэг сайхан харьцдаг. Жилээс жилд сайжирсан уу гэснээс муудаагүй шүү.
ЖАЙКА-ын сайн дурын ажилтан, хөдөлмөр засалч Нонами Рика:
Японд тархинд цус харвасны дараа эмнэлэгт 180 өдөр эмчилгээг тасралтгүй хийдэг юм. Энэ хугацаанд тухайн хүн өөрөө хувцсаа өмсөж, ойр зуур зүйлс хийж чаддаг болсон байдаг. Нэг үгээр бие даан амьдрахад бэлэн боллоо гэсэн цагт эмнэлгээс гаргадаг. Харин Монголд цус харвасан хүн эмнэлэгт 10 гаруй хоног хэвтээд, нөхөн сэргээх эмчилгээнд 5 хоног яваад дуусчихдаг. Дараа нь амбулатори дээр ирж эмчилгээ хийлгэдэг ч өвчтөний саажилт арилахад хугацаа алдах нэг сөрөг нөлөөтэй юм. Харвасны дараа цаг алдалгүй эмчилгээг хийх нь чухал.
Нөгөө талдаа хөдөлмөр, хөдөлгөөн засалч хүний хийх шаардлагатай зүйлс маш их байдаг ч өвчтөн маань эмнэлэгт цөөн хоног хэвтдэг учир энэ бага хугацаанд нэн түрүүнд юу хийх вэ гэж анх нэлээн бодол болж байлаа. Харин одоо бол ажилдаа дассан. Ирэхээсээ өмнө Монголд хөдөлмөр засалч мэргэжилтэн хомс, хэрэглэгдэхүүн ч хангалттай бус байх гэсэн бодолтой байсан ч ирээд танилцахад энэ чиглэлд багагүй ажил хийгдсэнийг анзаарсан.
Иргэн С.Арсланбаатар:
Долоон жилийн өмнө тархинд цус харвасан. Тэр үеэс хойш энэ эмнэлгээр байнга үйлчлүүлж байна. Би маш идэвхтэй явдаг. Эдгээр хөдөлгөөн, хөдөлмөр засалч нар маань надад их дэм болж эелдэг сайхан харьцдаг. Жилээс жилд сайжирсан уу гэснээс муудаагүй шүү. Хүнд хөдөлгөөн гэдэг маш чухал гэсэн юм.
С.Арсланбаатарын хувьд хөдөлгөөн, хөдөлмөр заслын эмчилгээндээ маш идэвхтэй явдаг ба өмнө нь явж чаддаггүй байсан бол одоо явдаг болжээ.
Монгол улсын төв хоёрдугаар эмнэлэгийн захирал, анагаах ухааны доктор Г.Баясгалан:
Монгол улсын төв хоёрдугаар эмнэлэг ЖАЙКА олон улсын байгууллагатай туршлага солилцсон, олон жилийн маш найрсаг харилцаатай ажилласаар ирсэн. 1999-2000 онд Японы Засгийн газрын буцалтгүй тусламжаар манай эмнэлэгт нэн шаардлагатай томоохон тоног төхөөрөмжийг өгч байсан нь одоо ч хэрэглэгддэг. Түүнээс гадна манай эмнэлэгт Японы сайн дурын гишүүд ажилладаг. Өмнө нь сайн дурын дөрвөн хүн сувилахуйн чиглэлээр ажиллаж байсан бол одоо Нонами хөдөлмөр засалчаар ажиллаж байна. Орчин үеийн сэргээн засах эмчилгээний чиг хандлага өөрчлөгдсөн. Тухайн хүн өөрөө хөдөлгөөн хийхгүйгээр массаж, шарлага, усан эмчилгээ хийлгэдэг байсан бол хөдөлмөр заслаа бага багаар өөртөө дасгаж хийлгэхийг өнөө цагт илүүд үзэх болсон.
Харвалт, шигдээс, мэс заслын дараа өвчтөнд хөдөлгөөн маш чухал байдаг. Нонами маань тэдгээр өвчтөнд тусалдаг хөдөлмөр заслын мэргэжилтэн юм. Бид түүнийг урьж авчирсан нь орчин үеийн сэргээн засах эмчилгээний арга барилыг суралцах давуу талыг бидэнд олгож байна. Манайх жилд хөдөлмөр болон хөдөлгөөн заслын чиглэлээр давхардсан тоогоор дунджаар 9000 гаруй хүнд үйлчилгээ үзүүлдэг.
"МОНГОЛД ХӨДӨЛМӨР ЗАСАЛЧ МЭРГЭЖИЛТЭН МАШ ХОВОР"
Монгол улсын төв хоёрдугаар эмнэлэгийн Сэргээн засах эмчилгээний тасгийн эрхлэгч О.Золзаяа:
Манай эмнэлгийн сэргээн засах эмчилгээний тасгаар жилд 8000-10000 орчим хүн үйлчлүүлдгийн 100 гаруй нь тархины цус харвалттай байдаг. Орчин үеийн сэргээн засах эмчилгээний стандартын дагуу сэргээн засахын эмч, хөдөлмөр засалч, хөдөлгөөн засалч, хэл засалч, сувилагч гэсэн бүтэн багаараа уг тусламж үйлчилгээг үзүүлж ажилладаг. Тархинд цус харвасны дараа өвчтөн хөдөлгөөн хийх чадвараа алддаг ба хөдөлгөөн засалч тэдэнд тусалдаг. Манай улсад уг мэргэжлийг бэлтгээд 6-7 жил болж байна.
Харин хөдөлмөр засалч (ахуй засалч) нь өвчтөний өдөр тутмын ахуй хүрээнд хийх боломжтой чадвар бүхий үсээ самнах, хоол хийх, гутлаа өмсөх гэх мэт үйлдэлд туслалцаа үзүүлж сургадаг. Манай улсад яг энэхүү мэргэжлээр төгссөн хүн маш ховор. Тиймээс бид сайн дураар ажиллах хөдөлмөр засалч хэрэгтэй байгаагаа ЖАЙКА олон улсын байгууллагат хандан илэрхийлсэн юм.
"ЖАЙКА 80 САЯ АМ.ДОЛЛАРЫН СУРГАЛТЫН ЭМНЭЛГИЙГ ЭНЭ ОНД АШИГЛАЛТАД ОРУУЛНА"
ЖАЙКА олон улсын байгууллагын Монголд дахь төлөөлөгчийн газрын дарга Сато Мүцүми:
ЖАЙКА олон улсын байгууллагын хувьд техникийн хамтын ажиллагааг түлхүү хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд хүн хоорондын харилцаагаар дамжуулж Японы тэргүүн туршлага, ноу хоу мэдлэгийг хуваалцах, энд нэвтрүүлэх ажлууд хийгдэж байгаа юм. Энэ нь жилд дунджаар 20 сая ам.доллартай тэнцэх хэмжээний техникийн хамтын ажиллагаа хийгддэг гэсэн үг.
Мөн түүнээс гадна Японы хөрөнгө оруулалтаар барьж буй сургалтын эмнэлгийг энэ жил ашиглалтад оруулна. Уг эмнэлгийг 80 сая орчим ам.доллараар барьж байна. Энэ нь дунджаар 8 тэрбум иен бөгөөд буцалтгүй тусламжийн хүрээнд хийж буй томоохон ажлуудын нэг гэж ойлгож болно. Уг эмнэлгийн онцлог нь сүүлийн үеийн тоног төхөөрөмжтэй, дэвшилтэт техник технологи бүхий эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэхээс гадна Монгол улсын АШУҮИС-ийн харьяа сургалтын эмнэлэг болох юм. Нэг үгээр оюутнууд болон залуу эмч нарыг сургах сургалтын бааз болно гэсэн үг.