“Оюутолгой” компани орон нутгийг хөгжүүлэх стратегийн хүрээнд уурхайг Ханбогд сумтай холбосон зам барьжээ. 35 км урт шинэ замын хөдөлгөөнийг өнгөрсөн арван хоёрдугаар сард нээсэн байна.
Өчигдөр тус замын нээлтийг албан ёсоор хийв. “Оюутолгой” компанийн гүйцэтгэх захирал Армандо Торрес “Өнөөдөр их сайхан үйл явдал тохиолдож байна. Ханбогд сум болон говийн хөгжилд чухал ач холбогдолтой, хатуу хучилттай замыг ашиглалтад оруулж, сумын өмчид хүлээлгэн өгч байгаадаа баяртай байна. Бид говийн хөгжлийн төлөө нутгийн иргэдтэй нягт хамтран ажилласаар ирсэн. Мөн орон нутгийн тогтвортой хөгжлийг хангах зорилгоор Засгийн газар, Өмнөговь аймгийн удирдлагуудтай тогтмол хамтран ажилладаг. Тогтвортой хөгжил гэдэг нь бүс нутгийн эдийн засгийн хүчин чадлыг нэмэхэд чухал үндэс болох нийгмийн дэд бүтцийн хөгжил юм. Иймд энэ шинэ зам бүс нутгийн хөгжилд томоохон түлхэц болно.
Манай улсын авто замын нийт урт нь 50 мянган км.
Өнгөрсөн жил бидний хувьд үнэхээр сайхан жил болж өнгөрлөө. Бид Ханбогд суманд Мал эмнэлгийн барилгыг ашиглалтад оруулж, хүлээлгэн өгснөөр малчдад чухал дэмжлэг болоод зогсохгүй тус сумын мах бэлтгэл, хүнсний үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулна гэж найдаж байна. Мөн Ханбогд суманд олон улсын хөтөлбөртэй дунд сургууль, цэцэрлэгийн цогцолборыг орон нутагт хүлээлгэн өгсөндөө баяртай байна” гэсэн юм.
Манай улсын хамгийн том ажил олгогч, хамгийн өндөр татвар төлөгч болох тус компанийн орон нутагт хэрэгжүүлэх дараагийн төслийн талаар тодруулахад, “Засгийн газар, орон нутгийн засаг захиргаатай хамтарч энэ бүсийн хөгжлийн мастер төлөвлөгөөг боловсруулна. Энэ төлөвлөгөөний хүрээнд дараагийн зорилтоо тодорхойлно. Өнөөдөр баттай хэлж чадах зүйл бол Ханбогд шиг ийм онцлогтой газар хүнсний үйлдвэрлэл хөгжүүлэхийг түлхүү судалж байна. Мөн бид Ханбогдын бизнес эрхлэгчид, ханган нийлүүлэгчтэй хамтран ажиллахыг зорьдог.” гэж Армандо Торрес захирал ярив.
Тус компанийн орон нутагт хэрэгжүүлэх төслүүдийг сонгон шалгаруулахдаа Гурван талт зөвлөл буюу малчид, орон нутгийн удирдлага, компанийн төлөөлөл хамтдаа хуралдаж, төслүүдээ сонгодог юм байна.
УУРХАЙН ХӨГЖЛИЙГ ТУХАЙН КОМПАНИЙН НИЙГМИЙН ХАРИУЦЛАГААР НЬ ХЭМЖИХ ЁСТОЙ
Өчигдөр болсон нээлтэд Өмнөговь аймгаас УИХ-д сонгогдсон гишүүд болох Н.Амарзаяа, Л.Энхболд нар оролцсон. УИХ-ын гишүүн Н.Амарзаяа Нарийнсухайт, Таван толгойд олборлолт хийж буй компаниуд ч “Оюу толгой”-н жишгээр бүтээн байгуулалтын ажил өрнүүлж, авто зам тавиасай гэж уриалсан юм. Тэрээр уурхайн хөгжлийг тухайн компанийн нийгмийн хариуцлагаар нь хэмжих ёстой гэв. Нүүрс, алт, зэс гэх мэт уул уурхайн эрдэс баялаг ихтэй тус аймаг Монгол Улсын хөгжлийн түүчээ, жишиг аймаг болох боломжтойг ч онцоллоо.
Манай улсын авто замын нийт урт нь 50 мянган км. Ханбогд-Оюутолгойг холбосон, 35 км шинэ замыг олон улсын стандартын дагуу барьснаараа онцлог. Нийт 27 см зузаан, иргэний зориулалттай энэ замыг 1000 орчим хүний хүч хөдөлмөрөөр хоёр жилийн хугацаанд барьжээ.
Ханбогд сум улсын төсөвт жилд 60 орчим тэрбум төгрөг төвлөрүүлдэг. Суманд эргүүлээд улсын төсвөөс 1 тэрбум төгрөг баталдаг.
Нээлтийн ёслолын үеэр “Оюу толгой” компаниасХанбогд сумын тээврийн цагдаагийн албанд хурд хэмжигч, зөөврийн төхөөрөмж бэлэглэв. Энэ нь 15 сая төгрөгийн үнэтэй юм байна.
Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн Ерөнхийлөгч Т.Гантөмөр: Хаа нэгтээ шинэ бүтээн байгуулалт хийх бүрт эдийн засгийн өсөлтөд эерэгээр нөлөөлдөг. Ялангуяа замын өртөг өндөр тул нөлөөлөл нь илүү их. Ажилчдыг цалинжуулна, техник хэрэгслүүд түрээсэлнэ гэх мэтээр зардал их. Олон компанийг дайчилдаг. Уул уурхайн компаниуд уурхай, суурин газрыг холбосон замууд барьдаг. Гэхдээ орон нутгийн өмчлөлд шилжүүүлсэн нь энэ замын онцлог.
Замын бүтээн байгуулалтад нийт 26 компани оролцжээ. Тэдний нэг нь “Хишиг арвин индустриал” компани. Тус компанийн дэд захирал М.Тулгат: Бид цаг хугацаатай уралдан ажилласан. Өнгөрсөн зун бороо их орж, үер болсон нь ажил хойшлоход хүргэсэн юм. Гэхдээ энэ төсөл амжилттай болсон нэг хүчин зүйл нь захиалагч, гүйцэтгэгч талууд нягт хамтран ажиллалаа. Захиалагч тал болох “Оюутолгой”-н менежерүүд бидэнд шаталсан бизнесийн загварын талаар сургалт зохион байгуулсан нь их үр дүнтэй болсон.
Энэ дагуу бид өдөр бүрийн нормоо мэдээлэл бүхий самбаруудаас тухай бүрд нь хянаж, ямар нэг асуудал үүсвэл яаж шийдэх, хэн шийдэх вэ гэдгийг дор бүр нь шийдвэрлэж ажилласан. Эхний самбарт цаг агаарын нөлөөлөл, дараагийнхад хүн хүч, тоног төхөөрөмжийн хүрэлцээ гэх мэтээ тэмдэглэнэ. Зүгээр ярих биш ингээд тодорхой болгочихоор ажиллахад их амар. Бид голдуу ширээний ард суугаад хуралддаг бол зам барих явцдаа эхний самбараас хамгийн сүүлчийн самбарын өмнө ярилцсаар ирэхэд хурал дуусдаг болсон. Хамгийн сүүлчийн самбарт асуудлын шийдлүүдээ бичнэ. Энэ арга барил надад их таалагдсан. Иймд өөр ажилтай байсан залуусаа Ханбогдод авчран, шинэ зүйл сураг гэж энд ажиллуулсан. Биднийг сургах гэж их сэтгэл гаргаж байсан “Оюу толгой”-н менежерүүдэд баярлалаа.
ХАНБОГД СУМ ХОТ БОЛОН ХӨГЖИХӨД ТӨР ЗАСАГ ГОЛ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭНЭ
Ханбогд сумын Засаг дарга С.Эрдэнэжаргал: Цаашид энэ замын арчилгаа, үйлчилгээг орон нутаг хариуцна. Замын компаниуд бидэнд 3 жилийн баталгаат хугацаа өгсөн. Энэ хугацаанд арчлалт, засварыг тэд өөрсдөө хариуцна.
“Оюу толгой”-н уурхай ажиллах болсноор манай сумын иргэдийн тоо өссөн. Албан ёсоор 8 мянган хүн бүртгэлтэй ч 15 мянган амьдардаг. Нийт 40 орчим мянган хүний хөдөлгөөн бий. Алсдаа энэ сум хот Эрдэнэт шиг том хот болох ёстой. Гэхдээ “Оюу толгой” биш төр засгийн бодлогын дагуу хөгжүүлэх үүрэгтэй. Уурхайн нөөц, урд хилтэй ойр байрладаг зэрэг нь хот болох давуу талууд юм.
Ус, цахилгаан хангамжаа шийдчихлээ. Сургууль, цэцэрлэгээ барьсан. Энэ онд “Говийн Оюу” хөгжлийн сангаас манай суманд 1.3 тэрбум төгрөгөөр үерийн далан барина. Мөн сумын төв доторх засмал замаа дуусгана (орон нутгийн төсвөөс мөн зарцуулна), малчдын тогтвортой амьжиргааг дэмжихийн тулд малчдын зах байгуулна. “Говийн Оюу”сангаас манай аймагт жил бүр 5 сая америк доллар зарцуулдаг. Харин Ханбогд сум улсын төсөвт жилд 60 орчим тэрбум төгрөг төвлөрүүлдэг. Манай суманд эргүүлээд улсын төсвөөс 1 тэрбум төгрөг баталдаг. Иймд өөрсдийн төсвийн орлогоор томоохон бүтээн байгуулалт хийж чаддаггүй. Орон нутгийн хөгжлийн санд жилд 200 орчим сая төгрөг төвлөрдөг.
Шинэ замтай болсноор тоосжилт буурах давуу талтайг малчид олзуурхаж байв. Учир нь Ханбогд суманд тоосжилт тулгамдсан асуудал болжээ.