Монголын төмөр замын инженерүүдийн нэгдсэн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Ж.Мөнхбат, Б.Аюуш нар "Улаанбаатар төмөр зам" хувь нийлүүлсэн нийгэмлэгийн удирдлагууд авлигын гэмт хэрэг үйлдсэн талаар мэдээлэл хийлээ.

МТЗ-ын инженерүүдийн нэгдсэн холбооны УЗ-ийн гишүүн Ж.Мөнхбат:
Улаанбаатар төмөр замд маш олон төрлийн машин, механизм ашигладаг. УБТЗ-ын ларга Д.Жигжиднямаагийн ВПРС загварын машиныг хэрхэн худалдаж авсан тухай баримтыг Авлигатай тэмцэх газарт цуглуулж өгсөн. Харин илрүүлэх боломжтой энэ хэргийг Авлигатай тэмцэх газар хоёр жил дарлаа.
2016 оны есдүгээр сард Д.Жигжиднямаа Улаанбаатар төмөр замын даргаар томилогдсон. Энэ хүн албан тушаалаа авснаас хойш хууль бус олон үйлдэл хийсний нэг жишээг нь дэлгэж байна.
2017 оны хоердугаар сард UBJD 17/013 тоот гэрээний дагуу ВПРС загварын машиныг худалдан авахаар болсон. Тус машиныг ОХУ-аас авахдаа Тендерийн хууль зөрчиж, барааг авахаасаа өмнө төлбөрийн 85%-ийг худалдагч компанийн дансанд шилжүүлсэн. Мөн Доминикан арлын оффшор бүсэд бүртгэлтэй уг компанийнх нь үүсгэн байгуулагч 2,300 компанийг байгуулсан нь дампуурсан, зах зээлийн ханшаас 700 гаруй мянган ам.долларын үнэтэй машин авсан гэх баримтуудыг хэллээ.
Тодруулбал,
- Худалдагч-LORDWEST TRADE LP
Их Британийн бүрэлдхүүнд багтдаг Шотландын хуулийн дагуу бүртгэгдсэн хуулийн этгээдийн ерөнхий захирал Daniella Dimitrova
- Худалдан авагч-УБТЗ ХНН
Бүгд Найрамдах Монгол улсад бүртгэлтэй хуулийн этгээдийн замын дарга Д.Жигжиднямаа нар гэрээг хийжээ.
ОХУ-д үйлдвэрлэсэн зам засварын ВПРС-03.2 загварын машиныг харилцан тохиролцож 1 сая 770 мянган америк доллароор худалдан авахыг тохиролцож энэхүү гэрээг байгуулсан.
Төлбөрийн нөхцөл:
- Гэрээ зурагдсанаас хойш банкны 5 өдрийн дотор гэрээний нийт дүнгийн 50% шилжүүлнэ.
- Бараа ачигдахад бэлэн болсоны дараа банкны 5 өдрийн дотор 35% шилжүүлнэ.
Үлдсэн 15 хувийг бараа Монголд орж ирсэний дараа угсралт, зүгшрүүлэлтийн ажил дууссаны дараа банкны 5 өдрийн дотор шилжүүлнэ.
Гэрээний нийт дүнгийн 85% буюу 1 сая 504 мянга 500 долларыг шууд шилжүүлэхээр тохиролцсон.
ЗАМ ЗАСВАРЫН МАШИН ХУДАЛДАЖ АВСАН ТҮҮХ
"ОХУ, Монгол улсын стратегийн түншлэлийн хүрээнд хамтарсан УБТЗ ХНН-ийн дүрмийн санг 250 сая ам.доллароор нэмэгдүлэх шийдвэр гаргасан. Энэхүү ажиллагааны хүрээнд хийгдсэн ажлаас үлдэгдэл болсон 3 сая орчим доллароор зам засварын машин худалдаж авах зөвшөөрлийг УБТЗ-ын ЕХ өгсөн.
2016 онд УБТЗ ХНН нь олон улсын тендер зарласан боловч тендер хүчингүй болсон. Шалтгаан нь гэвэл оролцсон 2 компанийн 1 нь төсөвлөсөн мөнгөнөөс илүү санал тавьсан. Энэ нь Австри улсын Plasser & Theurer компани 3 сая орчим долларын санал тавьсан. 2 дахь оролцогч Латви улсын компани нь ВПРС машиныг үйлдвэрлэгч болох ОХУ-ын Киров хотын “Таван сарын 1” нэрэмжит үйлдвэр нь дампуурлаа зарлах байдалд орж, гадны менежментэд шилжсэн байснаас болж тус тендерт хүчингүйд тооцогдсон.
"2016 оны сүүлээр Д.Жигжиднямаа УБТЗ-ын даргаар томилогдсоноос хойш энэ асуудлыг эрчимтэй хөөцөлдөж ОХУ-д үйлдвэрлэсэн зам засварын машиныг орос-монголын хамтарсан компанийн хэрэгцээнд офшорын бүс болох Доминика аралд бүртгэлтэй компаниуд Их Британи улсын “санхүүгийн диваажин” болох Шотландад бүртгэлтэй компанитай гэрээ байгуулж мөнгө угаахад гаршсан Латвийн хувийн банкаар дамжуулж худалдан авах болов?
Тус машиныг Д.Жигжиднямаа өөрийн найз болох ОХУ-ын иргэний компаниар дамжуулан жинхэнэ эзнээс нь худалдан авч, дараа нь өөрийн найзаасаа худалдаж авсан байдаг. Ийм ч учраас 1000 паундын дүрмийн сантай компанид гэрээний дүнгийн 85 хувийг шилжүүлэхээс айгаагүй. Ийм ч учраас энэ бүх зүйлийг булшлах гэж худлаа ярьж явсан" гэсэн баримтыг өглөө.