БНХАУ-д автомашины борлуулалт нэгдүгээр сард дахин буурсан үзүүлэлттэй гарлаа. Өнгөрсөн онд сүүлийн 20 жилд анх удаа буурсан үзүүлэлт ийнхүү дахин буурсан нь АНУ, Европт автомашины эрэлт багасаж байгаа энэ үед БНХАУ-ын зах зээлд найдлага тавьж байгаа автомашины үйлдвэрлэгчдийн сорилтыг нэмэгдүүлж байна.
БНХАУ-ын автомашины зах зээлийн албан тоон үзүүлэлтийг харвал суудлын автомашины бөөний борлуулалт жилийн дүнгээр 17.7 хувиар буурчээ. Салбарын хувьд өнгөрсөн оны дунд үеэс агшиж эхэлснээс хойших хамгийн өндөр хувиар буурсан үзүүлэлт болж байна. Мөн жижиглэнгийн борлуулалт найман сар дараалан буурсан дүнтэй байгаа юм. Үүнд БНХАУ-ын эдийн засгийн өсөлт саарсан, худалдааны маргаан нөлөөлсөн гэж шинжээчид тайлбарлаж байна. Өөрөөр хэлбэл автомашин үйлдвэрлэгчдийн бизнесээ тэлэх орчин хязгаарлагдаж байгаа ажээ.
Европ болон Хойд Америкт унаа дуудлагын үйлчилгээ тэлэхтэй зэрэгцээд хүмүүсийн автомашин худалдан авах шаардлага буурч, зах зээл хумигдах болсон аж. Японд ч мөн адил зах зээлийн өсөлт саарчээ. Бусад орнуудад автомашины зах зээл өссөн ч томоохон зах зээлүүдийн агшилтыг нөхөхөд хангалтгүй байгааг шинжээчид онцолж байна.
Н.Номин-Эрдэнэ | @Nominerdene_NDN