Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо буюу Далан давхарын оршуулгын газрын ойролцоо энэхүү дэд бүтцийн төвийг барьжээ. Энэ төв ирэх зургаадугаар сард бүрэн ашиглалтад орно. Одоогоор 33 айлыг дулааны шугамд холбон, туршилт хийж байна.
Дэд бүтцийн энэ төв гэр хорооллын өрхүүдийг дулаан, цэвэр, бохир усны шугамд холбох гүүр юм.
Гэр хороололд хэсэгчилсэн, бие даасан инженерийн хангамжийг нэвтрүүлэх “Дэд бүтцийн төв” төсөл хэрэгжиж байна. Энэ дагуу 220 нэгжийн 285 айлыг инженерийн шугам сүлжээнд холбох юм.
Гэр хорооллын дэд бүтцийн газрын дарга Ч.Батбилэг “Улаанбаатарт хамгийн тулгамдсан асуудал нь агаар, болон хөрсний бохирдол. Үүнийг хамгийн зөв шийдэх арга бол энэ төсөл. Янданг байхгүй болгож, авто зам тавьж, ногоон байгууламж барьж л бохирдлыг шийднэ. 285 гаруй айлын 15 га газар дээр агаар, хөрсний бохирдол арилна. Мөн нийгмийн дэд бүтцийг байгуулах хэрэгтэй. Бидний барьсан “Үйлчилгээний төв”-д олон ажиллах хүчин хэрэг болно. Тэдгээрийг тухайн хорооноос авч ажиллуулахад анхаарна.
2020 гэхэд эхний 50 байршил дээр дэд бүтэц байгуулах юм.
Энэ онд эхний ээлжид нийслэлийн төсвийн 15 тэрбум төгрөгөөр хоёр байршилд ийм төв барина. Засгийн газрын 179-р тогтоол гараад БНХАУ-ын буцалтгүй тусламжийн 2 тэрбум юанийн хүрээнд шийдэх болсон. Бид эхний 16 байршлыг НИТХ-аар батлуулсан. Дараагийн 15 байршлыг өргөн барих гээд бэлдэж байна.
Ингээд 2020 гэхэд эхний 50 байршилд дэд бүтэц байгуулах юм. Нэг байршилд 200-300 айлыг хамруулна гэсэн төлөвлөгөө байсан ч техникийн хүчин чадлыг тооцоход 400-500 айл хамруулах боломжтой. Нэг байршилд ойролцоогоор 10 тэрбум төгрөг зарцуулна гэвэл нэг айлд 10 гаруй сая төгрөг зарцуулна. Айлуудаас өөрсдөөс нь дотор паарын төмөр, суултуур, угаалтуур зэргийн мөнгө л гарна” хэмээн ярилаа.
Төвлөрсөн шугам сүлжээнд холбоход техникийн шийдлийн хувьд боломжгүй, хэсэгчилсэн шугам сүлжээгээр хангах боломжтой 2,794 га бүхий гэр хорооллын дундын бүсэд 2017-2020 онд нийт 50 ширхэг хэсэгчилсэн болон бие даасан инженерийн хангамжийг нэвтрүүлэх Дэд бүтцийн төв байгуулах замаар 17,500 нэгж талбарын 22,250 өрхийг инженерийн шугам сүлжээнд холбох юм байна.
Чингэлтэй дүүргийн засаг дарга Ж.Эрдэнбат “Манай дүүрэг 160 гаруй мянган иргэн, 50 мянган өрхтэй. Тэдний 80 хувь буюу 30 гаруй мянга нь гэр хороололд амьдардаг. “Агаар хөрсний бохирдлыг бууруулах төсөл”-ийн хүрээнд цэвэр бохир устай холбож, дулааныг нь шийдэх шаардлагатай.
200-300 айлыг халуун ус, дулаанаар хангах чадвартай “Үйлчилгээний төв”-үүдийг барих төлөвлөгөөтэй байна.
Иймээс Улаанбаатар хотын захиргаа гэр хорооллыг гурван бүсэд хуваагаад төвийн шугамд ойролцоо бүсийг дахин төлөвлөж, орон сууцжуулж, харин төвийн дулаан шугамд холбогдох боломжгүй, дундын бүсэд дэд бүтэц хөгжүүлье гэсэн бодлого баримталдаг. Үүний дагуу 200-300 айлыг халуун ус, дулаанаар хангах чадвартай “Үйлчилгээний төв”-үүдийг барих төлөвлөгөөтэй.
Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт яг ийм төв бүтээх төсөв батлагдсан, удахгүй хийгх байх. Энэ хорооны хувьд дараагийн 200 өрх бэлэн болчихсон. Хоорондоо ярилцсаны үндсэн дээр иргэд орчноо сайжруулахад өөрсдөө оролцъё гэсэн санаачилга гарган хамтран ажиллаж байна. Энэ бол иргэд өөрсдөө агаарын бохирдлыг бууруулахад идэвх санаачилга гаргаж буйн илрэл” гэлээ.
БОХИРЫН УСЫГ ШҮҮХ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ АШИГЛАЛТАД ОРОХОД БЭЛЭН БОЛЖЭЭ
Дээрх зурагт харуулсан дэд бүтцээс 2000 метрийн зайд цэвэрлэх байгууламж барьжээ. Угсралтыг хариуцсан инженер С.Отгончулуун “Энэ Германы биокос технологийн цэвэрлэх байгууламж цагт 26,7 куб, хоногт 520 куб метр бохир цэвэрлэх чадалтай.
Энэ Германы биокос технологийн цэвэрлэх байгууламж цагт 26,7 куб, хоногт 520 куб метр бохирыг цэвэрлэх чадалтай.
Одоогийн байдлаар 218 хашаа буюу ойролцоогоор 280 гаруй өрх энэ системд холбогдсон. Энэ систем хүчин чадлын хувьд үсрээд 50 хүрэхгүй хувиараа ажиллана гэсэн үг. Тиймээс хоёр дахин өргөтгөх боломжтой. Дэлхийн бүх цэвэрлэх технологи бараг адилхан. Эхлээд хатуу хог хаягдлаа шүүнэ. Хоёрдугаарт элс, өөх тосоо барина. Дараа нь идэвхжүүлэлтийн цөөрөм рүү орж, биологи цэвэрлэгээ хийнэ. Эцэст нь тунгааж цэвэрлэсэн усаа урсгана. Ингэхдээ хэт ягаан туяаны цэвэршүүлэгч аппаратаар дамждаг, тэр нь усанд байх үлдэгдэл нян бактерийг устгана. Ингээд цэвэршүүлсэн ус ногоон байгууламж, горхи руу орно. Яг ийм байгууламжид Германд бол нэг л хүн ажилладаг” хэмээн ярилаа.
Уламжлалт цэвэрлэх системийг халж, цөөн технологи, хүн хүчээр зардал багатай энэ технологи 2002 оны Германы инновацийн шагналыг хүртжээ.
Барилга хот байгуулалтын дэд сайд Б.Мөнхбаатар “50 байршилд дэд бүтэц бий болгоно гэсэн төлөвлөгөө байна. Гэхдээ эхний ээлжид Баянзүрх дүүргийн 23-р хороо буюу Улиастай, Сонгинохайрхан дүүргийн 4-р хороо, Сүхбаатар дүүргийн 18-р хороо буюу Бэлхэд энэ ажлыг хийнэ. Туршилтаас цаашид юуг өөрчилж, шинэчлэх вэ гэдэг алдаа оноогоо мэдэж, суралцах хэрэгтэй. Наанадаж энэ байгууламжийг хэн хариуцах вэ гэдэг эхний асуудал байна. Гэхдээ үүнийг байгуулахад иргэдийг зөвшөөрүүлж, тэднийг нэг санаатай болгоно гэдэг асар хүнд. Тиймээс иргэдийн оролцоо маш чухал” гэж ярилаа.