Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Бямбадоржоор ахлуулсан ажлын хэсгийнхэн өнөөдөр Сүхбаатар дүүргийн 11-р хороолол дахь Түлэнхийн төв эмнэлгийн барилгын ажлын явцтай танилцлаа.
Улсын хэмжээнд түлэгдэлт, хөлдөлт, нөхөн сэргээх мэс заслын төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үзүүлэх, эмчилгээний орчин үеийн оношлогоо эмчилгээний багаж тоног төхөөрөмжөөр тоноглогдох Түлэнхийн төвийн барилгын явц 60 хувьтай байна.
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2013 онд эхэлсэн уг барилга нь үндсэн гурван блоктой бөгөөд А, С блокын гүйцэтгэгчээр “Цаст констакшн”-тай, В блокийн гүйцэтгэгчээр "Нутгийн зам” ХХК-тай гэрээ байгуулан барилга угсралтын ажлыг эхлүүлжээ.
Монгол Улсын Засгийн газар болон Арабын эдийн засгийн хөгжлийн Кувейтийн сангийн хооронд 2007 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр байгуулсан хэлэлцээрт тус сангаас олгох буцалтгүй тусламжийн хөрөнгөөр Гэмтэл согог судлалын үндэсний төвийн харьяа Түлэнхий төвийн барилгыг цогцоор нь барих, шаардлагатай тоног төхөөрөмж нийлүүлэх зорилгоор 2017 онд нэмэлт өөрчлөлт оруулсан байна.
Уг гэрээний дагуу Эрүүл мэндийн яам “Нутгийн зам” ХХК, “Цаст констракшн” ХХК-тай барилга угсралтын ажлын гэрээг шинэчлэн байгуулж, 2017 оны наймдугаар сараас барилга, угсралтын ажлыг үргэлжлүүлжээ.
Барилга угсралтын ажил 60 хувийн явцтай бөгөөд энэ оны гуравдугаар улиралд ашиглалтад оруулахаар гүйцэтгэгч компаниудтай хамтран ажиллаж байна. "А" блокийн таван давхар барилгын хаалга, цонхыг суулгаж, халаалтаа авсан учир дотор заслыг хийж, гадна фасад, гаднах шугам сүлжээний ажлуудыг хийж дуусгасан. Барилгын ажлын гүйцэтгэл 80 хувьтай байна гэж гүйцэтгэгч компаниас танилцуулав.
Эх сурвалж: ЭМЯ