Л.Гүндалайг 16,9 тэрбум төгрөгийг луйврын аргаар олсон хэмээн Татварын ерөнхий газар, Авлигатай тэмцэх газарт шалгуулахыг “Peace Village” хотхонд үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд, энэ хотхоныг барьсан компаниуд болон иргэд хүслээ. Тэд энэ талаар өнөөдөр мэдэгдэл хийсэн юм.
Энэ хотхон Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Дүнжингаравын гудамжинд байрладаг. Тансаг зэрэглэлийн орон сууц бөгөөд нийт 79 айл оршин суудаг.
Энэ хотхоныг барьсан “Blue Sky”, “Жи Эн Моторс”, “Орхоны шугуй” компани, хотхоны оршин суугчид Л.Гүндалайг арваад аж ахуйн нэгжтэй хийсэн гэрээгээ зөрчин, тэдний эзэмшлийн байрыг луйвардан авсан гэв.
“Peace village” хотхоны зургаа дахь блок баригдаагүй. Энэ барилгын нэг давхрын сууцуудыг мөн Л.Гүндалай авах байсан ч авч чадаагүй тул 2,8 тэрбум төгрөг нэмж өгөхийг дээрх компаниудаас шаарджээ.
Хуульч өмгөөлөгч н.Мэндсэнханд: Эдгээр аж ахуйн нэгж, иргэд эрх нь зөрчигдөж байна гэсэн үндэслэлээр надаас тусламж хүссэн. Би гэрээ, баримт зэргийг шалгахад Л.Гүндалай улсын тусгай хамгаалалттай газар буюу Зайсанд ашиглах эрхээр газар авчээ. Тэр газартаа эдгээр хөрөнгө оруулагчтай хамтран ажиллах гэрээ байгуулсан байна. Гэвч гэрээгээр халхавчилсан, магадгүй гэмт хэргийн шинжтэй зүйлүүд байна. Тиймээс түүнийг хууль хяналтын байгууллагууд шалгах нь зүйтэй.
“Peace Village” хотхоны оршин суугч Б.Зориг: Л.Гүндалай өөрийн хамаарал бүхий этгээд болох н.Одсүрэн гэх хүний нэр дээр 2010 онд Дархан цаазат Богд хан уулын аманд 5 га газар авсан. Энэ газар аялал жуулчлалын зориулалттай байсан ч орон сууц барих зориулалттай мэтээр ойлгуулж, аж ахуйн нэгжүүдийг төөрөгдүүлсэн. Хотхон барих төсөл рүү олон аж ахуйн нэгжийг оруулаад, анхны гэрээнээсээ ухарч, гэрээгээ биелүүлсэнгүй гээд гэрээнийхээ шаардлагыг улам нэмэгдүүлсэн.
Л.Гүндалай gнх байр бүрээс нэг давхрыг нь бүхэлд нь авна гэсэн бол дараа нь 2, 3 дугаар давхрыг мөн авахаар болсон. Хотхонд 5 байшин бий. Эдгээр байрны нэг давхрын сууцууд нийлээд 6.6 тэрбум төгрөгийн үнэлгээтэй. Мөн хажууд нь баригдаж буй барилгаас 10 тэрбум орчим төгрөгийн байр авах гэрээг өөр компанитай хийсэн юм билээ. Ингээд энэ хүн нийт 16,9 тэрбум орчим төгрөг авчээ. Цаашдаа нэмж авахаар улайрч байна.

Иймд Л.Гүндалай энэ 5 га газраас нийт 46 тэрбум төгрөг олсон байж болзошгүй. Барилгын төсөлд ганц ч төгрөгийн хөрөнгө оруулаагүй атлаа хөрөнгө оруулагчдыг дарамтлах нь луйврын шинжтэй хэмээн компаниуд үзэж байна. Түүнчлэн орон сууцанд орсон зарим иргэний Л.Баяндалай (Л.Гүндалайгийн садан) байрнаас нь хүч хэрэглэн хөөж, хаалгыг эвдэн, эд хогшлыг нь гэрээс нь гаргасан байна. Гэвч Хан-Уул дүүргийн цагдаа Л.Баяндалайг сулласан төдийгүй тэрээр иргэдийн хувийн өмчид өчигдөр дахин халдсан.
Төгсгөлд нь хэлэхэд эдгээр компани, аж ахуйн нэгжүүд банканд өртэй болж дампуурч байна гэсэн юм.