Өнөөдөр болсон онцлох таван үйл явдлыг тоймлон хүргэж хүргэж байна.
-Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт “Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах тухай” албан бичиг хүргүүлэв.
Улсын Их Хурлын өмнөх дарга, гишүүдийн хооронд үүссэн зөрчил, тэмцлээс шалтгаалан төрийн эрх барих дээд байгууллагын үйл ажиллагаа 40 гаруй хоногоор гацаж, 2018 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэхээр төлөвлөсөн 23 хууль, тогтоомжийн төслийн дийлэнхийг нь хэлэлцэлгүй орхисныг цаг алдалгүй хэлэлцэн, асуудлыг шийдвэрлэх ёстой хэмээн Төрийн тэргүүн албан бичигт дурджээ.
-Монгол Улсын Ерөнхий сайдын санаачилгаар байгуулагдсан Соёл, урлагийн үндэсний зөвлөл өнөөдөр анхны хуралдаанаа хийлээ. Ерөнхий сайд У.Хүрэлсүх Соёл, урлагийн үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнд багтаж, ард иргэдээ соён гэгээрүүлэх их үйлст хамтран зүтгэх болсон гишүүдэд хандаж хэлсэн үгэндээ, "Манай эрдэмтэн, судлаачид өнөөгийн нийгэмд тэгш байдал, шударга ёс, сахилга, хариуцлага, дэг журам алдагдсантай холбоотой нийгмийн сэтгэл зүй, ёс суртахуун уруудан доройтсон болохыг судлан тогтоосон байна.
Мөн улс орон, өвөг дээдсийнхээ түүх, уламжлалт өв соёл, зан заншил, урлагаа үл тоох, хандлага хүртэл цухалзаж, гаднын кино, урлагаар дамжсан үзэл суртал, соёл ахуйд их автаж байгаа нь илт анзаарагдах боллоо. Товчхондоо манай иргэдийн оюун санааны дархлаа сул байна гэж би үздэг. Хүүхэд, залуус маань өөр ахуй соёлыг илүү шүтэж, даган дуурайж, түүнд автаж байгаад би Монгол хүнийхээ хувьд ч, Засгийн газрын тэргүүний хувьд ч санаа их зовж байна. Монгол Улсын тусгаар тогтнол, хөгжлийн баталгаа нь эрүүл чийрэг, эрдэм мэдлэгтэй, эх дэлхий газар нутгаа хайрлан хамгаалдаг, эцэг эх, ёс заншлаа дээдэлдэг, эх хэл, түүх соёлоо эрхэмлэдэг, энэрэх ариун сэтгэлтэй, энгийн даруу уужуу тайван холч ухаантай, эрч хүчтэй цуцашгүй бүтээлч, эх оронч - эрэлхэг зоригтой МОНГОЛ ИРГЭН мөн гэдэгт би бат итгэдэг. Иймээс бидэнд хийх асар их ажил байна" гэв.
-Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Хөгжлийн банкинд Засгийн газрын шалгалт оруулах тухай тогтоол баталж, ажлын хэсгийг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ ахлахаар болжээ. ЗГХЭГ-ийн дарга энэ талаар товч мэдээлэл хийгээд өнөөдөр Хөгжлийн банкинд очиж уулзалт хийнэ гэв.
-Хүчирхийлийн талаарх бидний төсөөлөл гар хүрэх, зодох зэрэг бие махбодийн болон бэлгийн хүчирхийллээр хязгаарлагддаг. Гэтэл Та гэр бүлийн гишүүнээ, хүүхдээ, найз залуу, бүсгүйгээ сэтгэл санааны хувьд тайван бус амьдруулах нь сэтгэл санааны хүчирхийлэл үзүүлж байгаа хэрэг бөгөөд энэ нь тухайн хохирогчид сэтгэлийн гүн шарх үлдээдгээрээ хор хохиролтой юм.
Сэтгэл санааны хүчирхийллийг хэрхэн таньж мэдэх, мөн хэрхэн таслан зогсоох, урьдчилан сэргийлэх талаар Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн сэтгэл зүйч Ц.Даваасүрэнтэй ярилцлагыг унших бол ЭНД дарна уу.
-Төв цэвэрлэх байгууламжийн барилгын ажлыг гуравдугаар сарын нэгнээс эхлүүлж гурван жилийн дотор барьж дуусгахаар төлөвлөжээ.
Шинэ цэвэрлэх байгууламж хоногт 250 мянган м.куб хүчин чадалтай, бохир усанд гурван үе шаттай цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт хийнэ. Мөн лагийг боловсруулж био хий гаргах замаар эрчим хүч, дулаан үйлдвэрлэж, үйлдвэрийн нийт цахилгааны хэрэгцээний 53 хувийг хангах юм байна.