Аваргуудын Лигийн хасагдах шатны эхний тоглолтууд урд шөнө болж дууслаа. Шөвгийн 16-д үлдсэн багуудаас хамгийн шилдэг хамгаалалттай багууд болох Испанийн “Атлетико Мадрид” – Италийн “Ювентус” багууд энэ шатанд оноолт таарсан юм.
Хоёр багийн эхний тоглолт өнгөрсөн шөнө Мадрид хотод боллоо. Өөрөөр хэлбэл өнгөрсөн зун “Реал Мадрид”-аас “Ювентус”-т нэгдсэн дэлхийн 5 удаагийн шилдэг хөлбөмбөгчин Криштиано Роналду Мадрид хотод эргэн ирсэн юм.
“Атлетико Мадрид” энэ улиралд Испанийн лигт тэргүүлэгч “Барселона”-аас 7 оноо дутуу удаалж байгаа бол Ювентус Италийн лигт нэг ч хожигдолгүй, “Наполи”-оос 13 оноо илүү тэргүүлж байгаа билээ. Энэ тоглолтын эхний хагаст хэд хэдэн аюултай довтолгоо үүссэн ч гоол орсонгүй.
Ялангуяа Роналдугийн хаалттай цохилтыг Ян Облак хаасан нь онцлох мөч байлаа. 2-р хагас эхлээд удаагүй байхад удаан хугацааны бэртлээсээ эргэн ирсэн Диего Костад гоол оруулах боломж гарч ирсэн ч түүний цохилт хаалгаа оносонгүй.
Гэхдээ тоглолтын 78 дахь минутад талбайн эзэн багийн төвийн хамгаалагч Хосе Хименес гоол оруулж, Мадридын багт тэргүүллийг авчирсан юм. Энэ гоолоос ердөө 5 минутын дараа түүний шигшээ багийн хамтрагч Диего Годин багийнхаа дараагийн гоолыг оруулснаар “Атлетико Мадрид” энэ тоглолтод 2:0-ийн харьцаатай ялалт байгуулж, маш том давуу байдалтай боллоо.
Роналдугийн хувьд “Сери А” лигт 19 гоолтой мэргэн буучдын жагсаалтыг тэргүүлж байгаа ч энэ улирлын Аваргуудын Лигт 6 тоглолтод оролцохдоо 1 гоол оруулаад байна. Хариу тоглолт 3-р сарын 12-нд Италид болно.
Атлетико 2:0 Ювентус (Аваргуудын Лиг, Ванда Метрополитано, 67,193 үзэгч)
Гоол: Хименес 78’, Годин 83’
Гарааны бүрэлдэхүүн:
Атлетико (4-4-2): Облак; Хуанфран, Хименес, Годин, Луис; Сауль, Родри, Томас (Лема 61), Коке (Корреа 67); Гризманн, Коста (Мората 58)
Шар хуудас: Коста, Томас, Гризманн
Ювентус (4-3-3): Щесный; Де Шильо, Бонуччи, Кьеллини, Сандро; Бентанкур, Пианич (Жан 73), Матьюиди (Канселу 84); Дибала (Бернардеши 83), Манжукич, Роналду
Шар хуудас: Сандро
Урд шөнө болсон нөгөө тоглолт Германы “Шальке” – Английн “Манчестер Сити” багуудын хооронд болж, зочин баг “Манчестер Сити” 3:2-ын харьцаатай ялалт байгууллаа. Аргентин довтлогч Серхио Агуэро эхний гоолыг оруулсан ч “Шальке”-ийн хагас хамгаалагч Набил Бенталеб торгуулийн цохилтоос 2 ч гоол оруулж, Германы клуб эхний хагасыг илүүрхэж дуусгасан.
68 дахь минутад Ситигийн хамгаалагч Николас Отаменди 2 дахь шар хуудсаа авч талбайг орхисон ч хүн дутуу зочдоос Лерой Санэ, Рахим Стерлинг нар дараалан гоол оруулснаар багтаа ялалт авчирсан байна.
Аваргуудын Лигийн хасагдах шатны эхний тоглолтуудын үр дүн:
Рома (Итали) 2:0 Порту (Португал)
Манчестер Юнайтед (Англи) 0:2 ПСЖ (Франц)
Тоттенхэм (Англи) 3:0 Боруссиа Дортмунд (Герман)
Аякс (Нидерланд) 1:2 Реал Мадрид (Испани)
Лион (Франц) 0:0 Барселона (Испани)
Ливерпүүл (Англи) 0:0 Байерн (Герман)
Атлетико Мадрид (Испани) 2:0 Ювентус (Итали)
Шальке (Герман) 2:3 Манчестер Сити (Англи)