-Австрали, Их Британийн Элчин сайд нар танай гэрт айлчилсан зургийг тань харсан. Та Монголд суугаа бусад Элчин сайдуудтай хэр их харилцаа холбоотой ажилладаг вэ?
-Ирснээсээ хойш Австрали, Их Британийн Элчин сайдуудтай ойр дотно байна. Бидний улс орнуудын үнэт зүйлүүд их төстэй болохоор ч тэгдэг тал бий. Монголд хийдэг хөгжлийн хөтөлбөр, худалдааны салбарын үйл ажиллагаанууд маань маш ойролцоогоос гадна хөрш зэргэлдээ амьдардаг учраас ойр байдаг. Гэхдээ бусад улсын Элчин сайдуудтай ч мөн ойр дотно.
Чехийн Элчин сайд манай хөрш, бас сайн найз минь. Бид олон нийтийн үйл ажиллагаанд хамтдаа оролцдогоос гадна хоккейн спортыг хөгжүүлэхэд нь Монголд туслах ижилхэн сонирхолтой. Мөн миний сайн найз болох Японы Элчин сайд бид хоёул холын зайн гүйлтийг сонирхдог. Бид өнгөрсөн хавар Улаанбаатар марафонд гүйсэн. Дипломат хүрээлэлд надад олон найз бий, тэдний нөхөрлөл, дэмжлэгт маш их талархаж явдаг.
-Өмнө нь ажиллаж байсан орнуудаас хамгийн их сэтгэлд тань үлдсэн үйл явдал, хэрэгжүүлж байсан томоохон төслөөсөө хуваалцахгүй юу?
-Би есөн улсад томилогдон ажилласны зургаад нь Элчин сайдын үүрэг гүйцэтгэсэн. Аль нэгийг нь онцлох хэцүү байна. Гэхдээ Афганистанд Элчин сайдаар ажиллах үеийн эрээнтэй бараантай дурсамжууд санаанд минь орж байна, хэцүү ч үе байж. Бид 3000 гаруй цэргээ Афганистан руу илгээгээд байсан үе, олон цэрэг нас барж, бэртсэн. Миний дипломат ажилтнуудын нэг амиа алдсан харамсалтай явдал хүртэл болсон. Энэ нь Афганистанд ардчилсан тогтолцоо бий болгох, эдийн засгийг нь сайжруулах, шударга бус байдлыг халахад нь туслахыг хүссэн Канадчуудын нэг төрлийн өглөг гэж би дурсдаг.
Мөн Тайландад хоёр удаа томилогдож, улс төрийн ажилтан, Элчин сайд гэсэн хоёр үүргийг гүйцэтгэсэн. Тэнд байхдаа эхнэр бид хоёр өдгөө гэр бүлийн минь нэг хэсэг болсон тайланд хүүхдүүдээ өргөж авсан. Тэгэхээр Тайланд миний хувьд хэзээд онцгой улс байна.
Бангладешид ажилласан жилүүд мөн их сайхан байсан. Бид хөгжлийн чухал төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлж, Бангладешийн ард түмэнд хэрэгтэй зүйл хийж байна гэж би боддог байв. Канад хүн болсон минь ямар их аз завшаан бэ гэдгийг ч бас ойлгосон. Бидний байх л ёстой зүйл гэж боддог олон давуу талыг дэлхий дээр хүн бүр хүртэж чадахгүй байна.
-Монгол Канад улсууд дипломат харилцаа тогтоогоод 45 жилийг үджээ. Хоёр улсын харилцааны өнөөгийн түвшинд Та хэр сэтгэл ханамжтай байна вэ? Мөн энэхүү ойн хүрээнд хоёр улсын хооронд хийсэн томоохон ажил юу байна?
-Монгол, Канад улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой өнгөрөгч онд тохиолоо. Түүнчлэн Канад улс Элчин сайдын яамаа Монголд нээсний 10 жилийн ой давхцсан үйл явдал болсон. Үнэхээр 2018 он бидний хувьд онцгой жил байж, олон үйл ажиллагаа зохион байгуулсан. Ойн хүрээнд оюутнуудын дунд Канадын тухай эсээ бичлэгийн уралдаа зохион байгуулсан. Мөн Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд агч модны бяцхан төгөл байгуулж, тохижуулсан.
Гадаад хэргийн яам, Канадын Элчин сайдын яамнаас онцгой ойг тохиолдуулан хоёр томоохон хүндэтгэлийн хүлээн авалт зохион байгуулсан юм. Хоккей сонирхогч залуусыг дэмжих хоккейн төслөө мөн дурдмаар байна. Элчин сайдын яамнаас гадна Канад, Монгол хувийн хэвшлийнхэн хувь нэмрээ оруулж, хувцас хэрэгсэл хандивлах, сургалт зохион байгуулах зэрэг ажлуудыг хийгээд байна.