Өнөөдөр болсон онцлох таван үйл явдлыг тоймлон хүргэж хүргэж байна.
-“Гайхамшигт өв соёл-Монгол уран хатгамал" үзэсгэлэн өнөөдөр Богд хааны ордон музейд нээлтээ хийлээ. Үзэсгэлэнд өнөө цагийн уран хатгамалчдын сор болсон бүтээлүүдээс гадна Богд хааны ордон музейн хосгүй нандин үзмэрүүдийг тавьсан байна.
Монгол үндэсний зүү ороох оёдол нь тансаг, чамин учраас нягт нямбай оёдол шаарддаг. Өнгө зохицол, бэлгэдлийг нь үл анзааран хазгай муруй оёж, хайнга хандвал дахин давтагдашгүй шинж чанараа алддаг байна. Ур ухаан, сэтгэл мэдрэмжээ бүрэн зориулж, нягт нямбай урласан бүтээлүүдийн үзэсгэлэн ирэх сарын 2-ныг хүртэл үргэлжилнэ.
-Сэлэнгэ аймгийн Мандал сумын иргэн М долоон настай М.Түвшинбаатар хүүг автомашинаар мөргөн, амь насанд нь хүрсэн хэмээн хүүгийн ар гэрийнхэн шүүхэд ханджээ.
Энэ гэмт хэрэг 2017 оны зургаадугаар сарын 5-нд гарсан бөгөөд хэргийг шүүх анхан болон давж заалдах шатны хурал тус бүр дөрвөн удаа болсны эцэст дахин ес дэхээ болох гэж байна. Сум дундын анхан шатны шүүхээс хэргийг "хөнгөн гэмт хэрэг" гэж үзэн яллагдагчид нэг жилийн тэнсэн харгалзах ял оноожээ. Хууль хяналтын байгууллагынхан хэргийг үнэн зөв шийдэхгүй байна хэмээн хохирогчийн гэр бүлийнхэн өнөөдөх хэвлэл мэдээллийн байгууллагад хандлаа.
-“Манан дэглэмийн эсрэг Монгол түмний нэгдэл” хөдөлгөөнийг дэмжигч иргэд болон эх оронч төрийн бус байгууллагуудаас АТГ-ын дарга Х.Энхжаргалыг нэн даруй огцрохыг шаардсан бичиг илгээжээ. Уг тулган шаардах бичгийн хариуг өнөөдөр өгчээ.
Шаардах бичгийн хариуд "Тулган шаардах бичиг нь сүрдүүлэг, заналхийллийн өнгө аястай байгаа нь Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын 61 дүгээр зүйлд заасан төрийн албан хаагчийн нийтлэг баталгаа болон Авлигын эсрэг хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэгт заасан “Аливаа албан тушаалтан, хувь хүн, хуулийн этгээд Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагаанд нөлөөлөх, хөндлөнгөөс оролцохыг хориглоно” гэснийг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байгааг мөн дурдсан байна.
-2018 оны намар Индонезийн Жакарта, Палембанг хотуудад болсон Ази тивийн зуны спортын XVIII наадмын үеэр Гавьяат тамирчин П.Орхон допингийн шинжилгээнд бүдэрсэн. П.Орхон энэ наадмын чөлөөт бөхийн 62 кг жинд түрүүлж, аваргын алтан медалийг энгэртээ зүүсэн ч хоёр өдрийн дараа шинжилгээний хариу эерэг гарч тодорхойгүй хугацаагаар барилдах боломжгүй болсон юм.
Улмаар түүний дараагийн шинжилгээний хариу мөн эерэг гарсан тул Дэлхийн бөхийн төрлүүдийн нэгдсэн холбоо(UWW)-ноос түүний барилдах эрхийг дөрвөн жилээр хасах шийдвэр гаргажээ.
-Тагнуулын ерөнхий газрын Тусгай архивын орлогч дарга Б.Эрдэнэбилэг “Дайны золиос болсон хүмүүс: 1945-1947 онд Монголд байсан Япончууд” хэмээх номыг эрдмийн ажлын удирдагч багш, МУИС-ийн профессор, Түүхийн шинжлэх ухааны доктор Ж.Урангуагийн хамт эрхлэн хэвлүүлжээ. Монголын түүхэнд тодоор тэмдэглэгдэн үлдсэн энэ түүхэн үйл явдлын талаар доктор Б.Эрдэнэбилэгтэй ярилцлага өгсөн юм.
Тэрбээр, БНМАУ нь чөлөөлөх дайны ялагч улсын хувиар ЗХУ-ын удирдагчидтай харилцан тохиролцсоны үндсэн дээр Зөвлөлтийн талаас 1945 оны төгсгөл үед 12318 япон цэргийг нэрсийн жагсаалтгүйгээр зургаан удаагийн цуваагаар хүлээн авсан байдаг. Тухайн үед Улаанбаатарт хотжих үйл явц эхэлж байсан учир нийслэлийн өнгө төрхийг илтгэсэн зарим барилгуудын суурийг тавих, барих зэрэг бүтээн байгуулалтын ажилд япон цэргүүд дайчлагдсан. Олзны цэргүүд 1946-1947 оны төгсгөл үеийг хүртэлх хоёр жил орчмын хугацаанд бүтээн байгуулалтад ажиллаад 10700 орчим япон цэрэг нутагтаа буцсан. Монголд нас барсан 1600 гаруй япон цэргийг нэр бүхий 17 газарт оршуулсан. Үүний хамгийн том дурсгал нь Дамбадаржаа дахь Япон цэргийн цогцолбор юм" гэжээ.