13 настай охиныг хөнөөсөн гэмт этгээдүүдийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд болж анхан шатны шүүхээс оноосон ялыг хэвээр үлдээлээ.
Тодруулбал шүүгдэгч нарт оногдуулсан хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн шүүгдэгч М.Амарболд, Д.Жавхлан нарын нийт эдлэх ялыг БҮХ НАСААР НЬ ХОРИХ ЯЛААР ТОГТООЖ, уг хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн юм.
2017 оны наймдугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Очир” төвийн зочид буудлын өрөөнд 13 настай охин амиа алдсан. Хэрэг гарснаас хойш нэг жил гурван сарын дараа дээрх хэрэгт сэжигтнээр татагдаад байсан хоёр этгээдийг буруутай хэмээн үзэж бүх насаар нь хорих ял оноосон.
Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч М.Амарболд, түүний өмгөөлөгч С.Оюунцэцэг, шүүгдэгч Д.Жавхлан, түүний өмгөөлөгч О.Цэрэнпунцаг, нар тус тус давж заалдах гомдол гаргасан билээ.