УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо, Монголбанк хамтран “Тинк банк 2019- Мөнгө санхүүгийн орчин” хэлэлцүүлэг эхэллээ.

Г.Занданшатар: СҮҮЛИЙН 8 ЖИЛД УЛСЫН ТӨСӨВ АНХ УДАА АШИГТАЙ ГАРСАН
Хэлэлцүүлгийг нээж УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэлж байна. Тэрбээр "Эдийн засгийн өсөлт 6.9 хувьд хүрсэн нь хамгийн тогтвортой эдийн засагтай арван орны нэгд зүй ёсоор орж байна. Улсын төсөв сүүлийн 8 жилд ашигтай гарсан анхны тохиолдол энэ жил тохиож байна. Иргэдийн хадгаламж сүүлийн жилүүдэд тогтвортой өсөж байна. Энэ нь хэсэг бүлэг хүмүүст бус нийтдээ ийм үзүүлэлттэй байна. Энэ онд төрөөс барих мөнгөний бодлого нь санхүү, банк, эдийн засгийн тогтвортой байдлыг хангахад чиглэнэ. Өнөөдрийн хэлэлцүүлэг Монгол Улсын мөнгө, санхүүгийн эрхзүйн орчныг бүрдүүлэхэд чиглэгдэнэ. Хэлэлцүүлгээр мөнгө санхүүгийн ойрын болон хэтийн ирээдүйд болох асуудлуудыг нэгтгэн дүгнэж, цаашдын хамтын ажиллагаагаа бүтээлчээр тодорхойлно гэдэгт итгэж байна" гэлээ.

Н.Баяртсайхан: 2018 ОНД ТУЛГАМДАЖ БАЙСАН ОЛОН СОРИЛТЫГ АМЖИЛТТАЙ ДАВЛАА
Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан хэлэлцүүлгийг нээж "2019 онд Монголбанк үүсгэн байгуулагдсаны 95 жилийн ой тохиож байна. Энэ бол зөвхөн Монголбанк бус Монголд банк үүссэн түүхэн ой гэж үзэж байна. Ойг угтаж томоохон эрдэм шинжилгээний хурал, чуулган хийхээр бэлтгэж байна. Монголбанк эдийн засгийн сэргэлт, түүнд бодит хувь нэмэр оруулахад чиглэн ажиллаж байна. Банк, санхүүгийн системд хууль эрхзүйн орчны шинэчлэлтийг хийж Төв банкийг хараат бусаар ажиллах нөхцөл, сайн засаглал, бодлогын шийдвэрүүдийг гаргахад нөлөө үзүүллээ. 2018 онд эдийн засагт тулгамдаж байсан олон сорилтыг амжилттай давлаа. Валютын албан нөөцийг сүүлийн гурван жилд 3.5 дахин нэмэгдүүлж, зээлжих зэрэглэлийг нэмэгдүүлэхэд ач холбогдол үзүүллээ. Гадаад валютын албан нөөцийг том дүнтэй интервенци хийх нь сөрөг нөлөөтэй гэдгийг Монголбанк сануулж байна" гэлээ.

Хэлэлцүүлгээр
Хэлэлцүүлгээр
Б.Баярдаваа: ЦААШИД ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ӨСӨЛТ ТОГТВОРЖИНО
“Эдийн засгийн төлөв, мөнгөн бодлого” сэдвээр Монголбанкны Мөнгөний бодлогын газрын дарга Б.Баярдаваа илтгэл тавьж байна. Тэрбээр "Өрхийн бодит орлого 2014-2016 он хүртэл агшилттай байсан бол одооо 7.4 хувийн өсөлттэй байна. 2014 оноос хойш унаж байсан зээлжих зэрэглэл өссөн. Инфляцийг 8 орчим хувьд тогтворжуулах зорилт 2019-2020 онд хангагдана. Эдийн засгийн өсөлтийг экспорт, хөрөнгө оруулалтын өсөлт голлон тэтгэж байна. Хөрөнгө оруулалтын өсөлт, дотоод эрэлтийг хүчтэй нэмэгдүүлж байна. Гадаадын эрэлт, экспортын үнэ, хөрөнгө оруулагчдын илтгэл гэх мэт гадаад таатай орчин бий болсноос гадна сахилга баттай төсөв, мөнгөний бодлого, зээлийн хүүгийн бууралт, зээлийн нийлүүлэлтийн өсөлт, зах зээлд оролцогчдын илтггэл нэмэгдсэн зэрэг дотоод орчны нөлөөлөл байна.
2019 оны өсөлтийн голч таамаглал 6.9 хувь. Цаашид өрхийн хэрэглээ нэмэгдэнэ, хөрөнгө оруулалтын өсөлт тогтворжино, нүүрсний экспорт нэмэгдэнэ, уул уурхайн бус салбарын өсөлт нэмэгдэнэ, санхүүжилтийн эх үүсвэрийг бизнесийн зээлийн өсөлт нэмэгдэх, гадаадын шууд хөрөнгө оруулалт, хувийн секторын гадаад зээл хэвийн үргэлжилнэ" гэлээ.
Эдийн засаг сайжирч, Засгийн газрын өр багассан, валютын нөөц нэмэгдсэн зэргээс үүдээд Монгол Улсын зээлжих зэрэглэл өсөх боломжийг бүрдүүлсэн гэдгийг тэрбээр хэлж байна.

Дараагийн илтгэлийг “Валютын захын нөхцөл байдал, Төв банкны оролцоо” сэдвээр Монголбанкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжин танилцуулж байна.
Манай улсын валютын нөөц нийлүүлэлт талдаа цөөн тооны аж ахуйн нэгжээс хамааралтай бол эрэлт нь олон аж ахуйн нэгжээс хамааралтай байдаг. Өдөрт 61.6 сая америк долларын гүйлгээ хийдэг бөгөөд үүний 95 хувь нь арилжааны банкаар дамждаг гэдгийг тэрбээр хэлж байна.
Валютын ханшийн хэлбэлзэл 2013, 2016 онд хамгийн өндөр байсан.

“Эдийн засгийн төлөв, инфляцийн дүн шинжилгээ” сэдвээр Монголбанкны Эдийн засгийн судалгаа, сургалтын хүрээлэнгийн захирал С.Дэмбэрэл илтгэл тавьж байна.
Тэрбээр эдийн засгийн өсөлт 6.9 гэж баярлаад байхаас илүү үүнийг хэрхэн тогтвортой байлгахад анхаарах хэрэгтэйг анхаарууллаа. Өнөөдрийн хурлын үр дүнгээр эдийн засгийн өсөлтийг тогтвортой болгох чиглэлээр тогтоол гаргавал өнөөдрийн хэлэлцүүлэг үр дүнгээ өгнө гэдгийг тэрбээр онцолж байна.

Р.Амаржаргал: МАНАЙ САНХҮҮГИЙН ЗАХ ЗЭЭЛ ҮНДСЭНДЭЭ НЯЛХ ХҮҮХЭД ШИГ БАЙНА
Дараагийн илтгэлийг Глобал эдийн засгийн хүрээлэнгийн захирал Р.Амаржаргал тавьж байна. Тэрбээр "Гадаадын банкны санхүүгийн зах зээлд үзүүлэх нөлөө, нэвтрүүлэхэд тохиолдох эрсдлийг бууруулах арга зам” сэдвээр илтгэл танилцуулна.
Тэрбээр, "Банкны салбарын тоо, баримт үнэн эсэхэд би эргэлздэг. Арилжааны банкууд тайлангаа өгөхгүй байна. Гурав, дөрвөн жилд тайлан гаргаж өгөөгүй банкууд байна шүү дээ. Судалгааны явцад энэ их тод харагдсан. Бид хамгийн энгийн, болхи, бүдүүлэг тестийг хийсэн. Банкны салбарт гадаадын банк орж ирвэл гэсэн судалгааг цаашид гаргахын тулд нийлмэл шокын аргад оруулан гаргавал тун сонирхолтой, практик ач холбогдолтой болох болов уу гэж бодож байна.
Үнэндээ би Н.Баяртсайханыг өрөвдөөд сууж байна. Чамайг тулгах юм бол яана даа. Эрсдэлтэй
Банкны салбарын хөрөнгө оруулалт гэдэг бол Оюутолгойд хөрөнгө оруулахаас өөр зүйл. Арилжааны банкыг системийн хувьд шинжлэх гэж оролдсон. Гаднаас банк ороод ирэхэд арилжааны банкинд ямар нөлөө үзүүлэх вэ гэдгийг гаргаж ирэх бололцоо байгаа ч өнөөдрийг хүртэл хийгээгүй байна" гэлээ.
Гадаадын төрийн өмчийн банкны оролцоог нарийвчлан үзэх шаардлагатай, мөн манай улсад орж ирэх зорилгыг, эдийн засаг үзүүлэх нөлөөллийг цаашид судалж үзэх нь зүйтэй гэдгийг тэрбээр онцолж байна. Тэдний хийсэн судалгаагаар өнөөдрийн нөхцөлд бий болгох нөхцлөөс илүү эрсдэл өндөр байна гэсэн судалгааг хийсэн гэлээ. Мөн гадаадын банкны орж ирэх хэлбэрт анхаарах, зохицуулалт мөн чухал байгааг онцолж байна.
С.Амаржаргал "Олон зүйлийг бодож, тооцоолохгүй бол сэлэм эргүүлж дайраад болдог зүйл биш шүү. Мөн өөрийн орны санхүүгийн нөхцлийг харж байж нэвтрүүлэхгүй бол энд тийм сайхан юм байна, тэнд тийм сайхан юм байна гээд нэг их юм үзсэн хүн шиг загнаад байж болохгүй. Манай санхүүгийн зах зээл үндсэндээ нялх хүүхэд шиг байна. Үнэндээ би Н.Баяртсайханыг өрөвдөөд сууж байна. Чамайг тулгах юм бол яана даа. Эрсдэлтэй. Зарим тохиолдолд улс төрийн зориг гаргах шаардлагатай шүү. Энэ бол удаан, цаг хугацаа шаардаж, улс төрийн тэвчээр зориг шаардана. Эдийн засгийн активаа өргөтгөх чиглэлээр төр үйл ажиллагаа хийх хэрэгтэй. Бизнест байгаа активыг булааж аваад байж болохгүй.