НИТХ-ын Тэргүүлэгч Т.Батцогтоос Баянзүрх дүүргийн сонгуулийн асуудлаар тодрууллаа.
-2016 онд Баянзүрх дүүрэгт орон нутгийн сонгууль болсон. Гэсэн ч өнгөрсөн хугацаанд асуудалтай хэвээр байна?
-Тухайн үеийн сонгуулийн хорооны дарга, зохион байгуулах бүрэлдэхүүн нь бүгд тушаал ахиад албаны дарга нар болоод явцгаасан. Түүний дараа ирсэн ажлын хэсгийнхэн иргэдээс олонхийн санал аваад сонгогдсон төлөөлөгчийг хасах шийдвэрийг гаргасан. Энэ маргаан хууль, шүүхийн байгууллагаар яваад өдийг хүрлээ.
Одоо дахин сонгууль зарлаж байгаа. Энэ нь ч хуульд нийцэхгүй байна. Дахин сонгууль зарлах үндэслэл болж байгаа сонгуулийн хуулийн заалтыг Үндсэн хуулийн цэцээс хассан. Тэгэхээр хассан заалтыг үндэслэж, дахин сонгуулийг хүчээр явуулах гэж байна. Үүн дээр бид холбогдох газрууд хуулийн байгууллагад хандаад явж байна.
-Одоо өмнөх сонгуулийн асуудал мөн шүүх дээр яваа биз дээ?
-Тийм ээ. Дээд шатны шүүхийн шийдвэр гараагүй байна. Өнөөдөр төрийн байгууллагад хэт их намчирхсан, нэг талд үйлчилсэн, өөрсдийнх нь талд ажилласаных нь төлөө албан тушаал ахидаг, шан харамж авдаг нөхцөл байдал бий болсон.
Үндсэн ажлаа хийгээч ээ, өнөөдөр Монгол Улс, нийслэл ямар байгаа билээ, сонгууль хийх өндөр зардал мөнгийг дахин гаргах ямар шаардлага байгаа юм бэ. 2016 онд сонгогдож олонхийн санал авсан төлөөлөгч байна. Удахгүй 2020 оны сонгууль болох гэж байхад хууль бус шийдвэрээр, өндөр зардал гаргаад сонгууль хийхийг хүлээн зөвшөөрөхгүй
-Дээд шүүх дахин сонгууль явуулах нь зүйтэй гэж үзсэн юм билээ?
-Энэ шийдвэр өөрөө маргаантай. Тухайлбал Дээд шүүх УИХ дээр хасагдсан заалтыг үндэслэсэн байна. Хүний эрхэд халдсан гээд тухайн заалтыг хасчихсан шүү дээ. Мөн НИТХ-ын Тэргүүлэгчид сонгуультай холбоотой ямар нэгэн шийдвэр гаргах эрх бүхий хүмүүс биш. Тэгэхээр сонгууль явуулах гээд байгаа хүмүүс нь намын нэр хүндийг ашиглаж асуудлыг хүчээр шийдүүлэх гэж оруулж ирсэн гэж харж байна.