АНУ болон Хятадын худалдааны яриа хэлэлцээний бүрдэл болгон юанийн ханшийг тогтвортой байлгахыг БНХАУ-аас хүсэж байна. Уг хүсэлтийг АНУ-ын тарифын сөрөг нөлөөг багасгахын тулд Бээжин юанийнхаа үнийг унагахаас сэргийлэх зорилготой арга хэмжээ хэмээж байна. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар батламжлах учиртай тохиролцооны суурь болох “Ойлголцох Санамж Бичиг”-т валютын бодлогыг хэрхэн тусгахаа талууд ид хэлэлцэж байгааг эх сурвалж мэдээлсэн юм.
Эцсийн шийд тодроогүй ч сүүлийн хэдэн сарын турш олон яриа хэлэлцээний сэдэв болсон юанийн ханшийг тогтворжуулах асуудал нь эцсийн тохиролцооны чухал бүрдэл гэдгийг талууд зөвшөөрч байгаа. АНУ тарифаа өсгөх эцсийн хугацаа буюу гуравдугаар сарын 1-ний өдөр дөхөж буй тул Вашингтонд мягмар гарагийг эхэлсэн яриа хэлэлцээ баасан гараг дуустал үргэлжилнэ.
Хятадыг үгэндээ оруулах АНУ-ын гол зэвсэг нь тариф юм. Тиймээс Хятадын импортод тогтоосон АНУ-ын тарифын нөлөөг сулруулах зорилгоор Бээжингийн юанийн ханшийг сулруулах оролдлого бүрийн хариуд Вашингтон гаалийн татварыг улам өсгөнө хэмээн хоёр ч эх сурвалж тайлбарлав.
Хятадыг үгэндээ оруулах АНУ-ын гол зэвсэг нь тариф юм.
Хоёр тал сөргөлдсөн 2018 онд юанийн ханш таван хувиар буурсан нь БНХАУ тарифын нөлөөг сулруулахаар юанийн ханшийг зориуд сулруулж байна гэсэн таамаг дэгдэхэд хүргэсэн юм. Ам.доллартай харьцуулсан юанийн ханш 10 дугаар сард сүүлийн 10 жилд тохиолдож байгаагүйгээр суларснаас хойш эргээд хоёр хувиар сайжирсан.
Ер нь Вашингтоноос Бээжинд тавьж буй юанийн ханшийг тогтворжуулах хүсэлт биелэгдэхэд хүндрэлтэй. Худалдааны давуу байдал олж авахын төлөө санаатайгаар валютын манипуляц явуулдаг гэсэн гомдол гаргах, зах зээлд илүү чиглэсэн шинэчлэл өрнүүлэхийг Трампын төдийгүй АНУ-ын өмнөх засаг захиргаад ч Хятадаас шаардаж ирсэн юм.
Хятадын валютын интервенц нь АНУ-ын анхаарлыг татсаар удаж буй сэдэв. Трамп 2016 онд сонгуулийн кампанийнхаа үеэр Хятадыг валютын манипулятор хэмээн зарлаж байв. Трампын засаг захиргааны хоёр жилд АНУ-ын Сангийн сайд Стивен Мнучин Ерөнхийлөгчийнхөө шүүмжлэлийг батлах нотолгоо олж чадаагүй ч юанийн ханшийг няхуур ажигласаар өдий хүрлээ. АНУ худалдааны гэрээ хэлэлцээрт валютын бодлоготой холбоотой заалт оруулах шаардлага тавих нь ч ихсэв.
Өрсөлдөөнд давуу байдал олж авахын тулд валютаа санаатай үнэгүйдүүлэхийг хориглосон заалтыг эдүгээ Конгрессын зөвшөөрөл хүлээж буй, шинэчилсэн NAFTA хэлэлцээрт оруулаад байна. Транс-Номхон далайн түншлэлийн хэлэлцээрт мөн ижил утгатай амлалт оруулахыг Обамагийн засаг захиргаа Япон болон түнш орнуудаасаа хүсэж байлаа.
Хятадын юанийн асуудлаар тохиролцох нь Трампын дотоод бодлогод ч хамаатай. Сенат дахь цөөнхийн тэргүүн Чак Шумер Хятадын валютын манипуляцын эсрэг худалдааны хориг тавих саналыг эртнээс тавьсаар ирсэн юм.