Дөчин жил шахуу устсан гэж үзэж байсан Megachile pluto хэмээх улаан номд орсон зөгийний зургийг гэрэл зурагчин, судлаач Клэй Болт авчээ.
Энэ нь дэлхийн хамгийн том зөгий бөгөөд насанд хүрсэн хүний эрхий хурууны хэмжээтэй, эвэрт цохтой адил тэмтрүүлтэй юм байна.
Анх 1858 онд уг зөгийний талаар шавж судлаач Альфред Уоллес бичсэн байдаг бөгөөд удалгүй тоо нь цөөрч, бүр устсан гэж үзэж байсан юм. Хамгийн сүүлд "Уоллесын аварга зөгийг" 1981 онд Индонезийн Бачан арал дээр харж байжээ. Судлаачид тухайн үед зургаан өндөг олсон байна.
Харин одоо Зэрлэг байгалийн сангийн судлаач Клэй Болт өнгөрсөн зууны шавж судлаачийн бичсэн тэмдэглэлд үндэслэн эм зөгийг тухайн арлаас олжээ.
“Бид байдаг гэдэгт нь ч итгэхгүй байсан энэ “нисдэг бульдог”-ны дүр төрх үнэхээр сэтгэл татам юм” хэмээн Клэй Болт Guardian-д ярьжээ.
Тэрбээр “Бодит амьдрал дээр энэ зөгий ямар том, ямар сайхан гээч. Толгой дээгүүр минт нисэж байхад далавч нь дуугарахыг сонсох гайхалтай сайхан байсан” хэмээн судлаач хуваалцсан байна.
Зөгий далавчаа дэвэхэд дунджаар зургаан см болж байжээ. Энэ төрлийн эм зөгий тэмтрүүлээрээ үүрээ засах зүйлсийг цуглуулдаг бөгөөд модонд амьдардаг юм байна.
Принстоны их сургуулийн шавж судлаач, Клэй Болтын багийн гишүүн Илай Уайман энэ төрлийн зөгийг олж илрүүлснээр судлаачдын сонирхол зөгийнд чиглэж, дахин устахаас хамгаалах боломж бүрдэнэ гэдэгт найдаж буйгаа хэлжээ.
Энэхүү шавжийг Олон улсын улаан номд оруулсан ч энэ төрлийн зөгийг худалдаж борлуулахад хуулиар ямар нэг хориглосон заалт байхгүй аж.
Эх сурвалж: BBC