УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо, Монголбанк хамтран “Тинк банк 2019- Мөнгө санхүүгийн орчин” хэлэлцүүлэг Төрийн ордонд болж байна.
Хэлэлцүүлгийг нээж УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэлсэн юм. Ингэхдээ Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал ямар байгаа талаар мэдээлэл өгсөн юм.
Тэрбээр эдийн засгийн өсөлт хамгийн тогтвортой, өсөлттэй байгааг онцолсон бөгөөд сүүлийн жилүүдэд байгаагүй олон сайн үзүүлэлттэй байна гэдгийг дурдсан юм.
Өрийн дарамт буурч, өнөө маргаашгүй дефолт үүсэх эрсдлээс ангижирч, өрийн тогтвортой байдал уруу шилжих боломж бий болж байна
УИХ-ын дарга Г.Занданшатар “Сүүлийн хоёр жил гаруйн хугацаанд Монгол Улсын эдийн засгийг тогтворжуулахад чиглэсэн бодлого, хөтөлбөрүүд амжилттай хэрэгжиж байна. Улс орны эдийн засаг өсөж, сэргэж, өрийн дарамтаас гарч, эдийн засгийн байдал тогтворжиж байна. Эдийн засгийн өсөлт 6.9 хувьд хүрсэн нь хамгийн тогтвортой өсөлттэй арван орны нэгд зүй ёсоор орж байна. Өөрөөр хэлбэл 2018 онд дэлхийд эдийн засгийн өсөлтөөрөө тэргүүлсэн арван орны нэгийн тоонд багтаж байна.
Монгол Улс 6.5 их наяд Засгийн газрын төсвийн өрийг төлж барагдуулснаар өрийн дарамт буурч, өнөө маргаашгүй дефолт үүсэх эрсдлээс ангижирч, өрийн тогтвортой байдал руу шилжих боломж бий болж байна. Инфляцийн төвшин 7.3 хувьтай байна. Улсын төсөв 10.9 тэрбум төгрөгийн ашигтай гарлаа. Энэ бол сүүлийн 8 жилд ашигтай гарсан анхны тохиолдол. Монголбанк 22 тонн алт худалдан авсан нь сүүлийн жилүүдэд байгаагүй өндөр амжилт. Энэ бол валютын нөөцийг тогтворжуулах, нэмэгдүүлэх, өрийн дарамтыг бууруулахад чиглэсэн том ахиц амжилт.
Иргэдийн хадгаламж ч гэсэн тогтвортой өсөж байна. 2016 оноос хойш иргэдийн хадгаламж 40 гаруй хувиар өслөө. Нийт хадгаламж нэмэгдсэн байна. Статистик харвал энэ өсөлт цөөн хүмүүс биш нийт иргэдэд хүртээмжтэй байдлаар, нэн ялангуяа хөдөө орон нутаг, аймаг сумдын мөнгөн хадгаламж нэмэгдэж байгаа нь анхаарал татаж байна.
Сүүлийн гурван жилд ажилгүйдлийн төвшин тасралтгүй буурсаар 6.6 хувьд хүрсэн
Сүүлийн гурван жилд ажилгүйдлийн төвшин тасралтгүй буурсаар 6.6 хувьд хүрсэн. Орлогын тэгш бус байдлыг тодорхойлдог жини коеффициент 0.03 нэгжээр буурч, 0.32 боллоо. Орлогын тэгш бус байдал, жини коеффициент бусад хөгжиж буй орнуудтай харьцуулахад харьцангуй өндөр байна.
Зээлийн жигнэсэн дундаж хүү сүүлийн жил гаруйн хугацаанд гурав орчим нэгжээр буурсан. Энэ хэмжээ 2018 оны эцсээр 16.8 хувьд хүрсэн нь сүүлийн долоон жилийн хамгийн бага төвшин болж байна.
УИХ-ын намрын ээлжит чуулганаар 2019 оны төсөв болон төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлийг баталсан. Одоо хэрэгжүүлж байна. Энэ онд бүхэлдээ санхүү, банк, эдийн засгийн тогтвортой байдлыг хангахад чиглэнэ. Эдийн засагт бий болж байгаа эерэг үр дүнг бэхжүүлэх, цаашид эдийн засгийн өсөлтийг тогтворжуулах, санхүүгийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах эрхзүйн зохицуулалтыг бий болгох зэрэг бодлого арга хэмжээг хамарч байна" гэсэн юм.