Сүүлийн үед Фэйсбүүк болон бусад сошиал сүлжээнд цацагдсан “БНХАУ-д хүнд даацын автомашин зарна, том оврын автомашин худалдана” гэсэн зарын дагуу хандаж, бичгээр хийсэн ямар нэг гэрээ хэлцэлгүй, төлбөр төлсөн баримтгүй мөнгө шилжүүлж, залилуулсан тохиолдолд хэд хэдэн удаа давтагдсан байна. Манай иргэд 1 сая гаруй юань-аар залилуулсан хэрэг гарчээ.
Иймд БНХАУ-аас автомашин худалдаж авахдаа албан ёсны борлуулагч зуучлагчаар дамжуулах, хятад-монгол хэлээр худалдан авах гэрээ хийх, гэрээг хятадын нотариатаар баталгаажуулахыг сануулав. Мөн худалдагч компани, хувь хүний тээврийн хэрэгслийн гэрчилгээ болон бусад бичиг баримтыг сайтар нягталж, ул суурьтай худалдан авалт хийж, залилангийн гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэхийг Гадаад харилцааны яамны Консулын газраас сэрэмжлүүллээ.