Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Токио хотноо зохион байгуулж буй “Нянгийн тэсвэржилт-Нэг эрүүл мэнд” олон улсын бага хуралд оролцох үеэр Япон Улсын Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын Дэд сайд Ясухиро Сузукитай уулзжээ.
Хамтын ажиллагаа олон жилийн хугацаанд өрнөж байгаа боловч хоёр улсын ЭМЯ-д хооронд албан ёсны баримт бичиг байгуулагдаагүй байсан бөгөөд өнгөрсөн оны дүгээр сард Монгол Улсын Эрүүл мэндийн яам болон Япон Улсын Эрүүл мэнд, нийгмийн халамжийн яам хоорондын эрүүл мэнд, анагаах ухааны салбарт хамтран ажиллах санамж бичгийг байгуулсан нь хоёр улсын эрүүл мэндийн салбар дахь харилцаа, хамтын ажиллагааны эрх зүйн үндсийг баталгаажуулсан чухал ач холбогдолтой арга хэмжээ болсныг Эрүүл мэндийн сайд илэрхийлсэн байна.
Туулах чадвар сайтай, эдэлгээ даадаг, ашиглалт өндөртэй эдгээр машинууд нь өнгөрсөн саруудад гарсан томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед ихээхэн хувь нэмэр оруулсан
Мөн тэрээр “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах”, техникийн хамтын ажиллагааны хүрээнд нийслэлийн эмнэлэг болон түргэн тусламжийн төвд 10 ширхэг түргэний машиныг хандивлахад ихээхэн хүчин чармайлт, дэмжлэг үзүүлсэнд Ясухис Шиозаки-д талархал илэрхийлээд, туулах чадвар сайтай, эдэлгээ даадаг, ашиглалт өндөртэй эдгээр машинууд нь өнгөрсөн саруудад гарсан томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед ихээхэн хувь нэмэр оруулсныг хэллээ.
Түүнчлэн Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн санхүүжилтээр хэрэгжиж буй Монгол-Японы сургалтын эмнэлгийг 2019 оны 3 дугаар сард хүлээн авахад бэлэн бөгөөд эмнэлгийн үйл ажиллагаанд Японы эмнэлгийн менежмент, удирдлага зохион байгуулалтын зарчмыг хэрэглэнэ гэжээ.
Уулзалтын явцад талууд дээрх болон сонирхсон бусад асуудлуудаар дэлгэрэнгүй харилцан ярилцсан байна.
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн, тус танхимын Япон, Монголын бүлгийн зөвлөх Ясухиса Шиозакитай хийж, хоёр улсын эрүүл мэндийн салбар дахь хамтын ажиллагааны талаар харилцан ярилцаж санал солилцсон гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.