Казахстаны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев Засгийн газраа тараахаар шийдвэрлэлээ. Тэрбээр Засгийн газрын сайдууд болон Төв банкаа амьжиргааны түвшнийг сайжруулж чадаагүй гэж шүүмжилсэн байна.
Казахстан улсын хэрэгжүүлж буй Төрийн хөтөлбөрүүд чухал шаардлагатай салбарууддаа бодит үр дүн гаргахгүй байна гэж тус улсын Ерөнхийлөгчийн цахим хуудсанд гарсан албан мэдэгдэлд онцолжээ. Үүний дотор орон нутагт шинээр бий болсон ажлын байрны тоо хангалтгүй, жижиг, дунд бизнесүүд эдийн засгийн өсөлтийг дэмжих түвшинд хүрээгүй гэж үзсэн байна.
Тиймээс Казахстаны Ерөнхийлөгч бага орлоготой иргэд болон бүсийн хөгжлийг дэмжих зорилгоор төсөв болон үндэсний сангаас төсөв гаргуулж, шинэ арга хэмжээнүүд авахаар төлөвлөж байна. Казахстаны Ерөнхий сайдын тэргүүн орлогч Аскар Мамин Ерөнхий сайдын үүргийг түр гүйцэтгэгчээр томилогдсон аж. Тэрбээр 2016 оноос хойш Ерөнхий сайдаар ажиллаж ирсэн Бахытжан Сагинтаевийг орлох юм байна.
Н.Номин-Эрдэнэ | @Nominerdene_NDN