31 тоглолт дараалан 30 болон түүнээс дээш оноо аваад байсан Жэймс Харден бүх оддын арга хэмжээний дараа багаа удирдан Лос Анжелес Лэйкерс багийн талбайд зочлон 30 оноо авч цувралаа амьд хэвээр үлдээлээ.
Ингэснээр Жэймс Харден 30 оноо авсан цувралын тоогоор NBA түүхэнд хоёрдугаар байранд бичигдэж эхэллээ.
Лэйкерстэй хийсэн тоглолтод 30 оноо аваад байсан Харден тоглолт дуусахад хоёр минут үлдээд байхад зургаа дахь алдаагаа гаргаж талбайг чөлөөлсөн бөгөөд улмаар баг нь онооны тэргүүллээ алдан 111:106 харьцаатай хожигдол хүлээсэн юм.
NBA түүхэнд хамгийн олон тоглолт дараалан 30+ оноо авсан тоглогчид:
- Уилт Чамберлин 65 тоглолт ( 1961.11.04-1962.02.22 )
- Жэймс Харден* 32 тоглолт ( 2018.12.13-2019.02.22 ) *ҮРГЭЛЖИЛЖ БАЙГАА
- Уилт Чамберлин 31 тоглолт ( 1962.02.25-1962.12.08 )
- Уилт Чамберлин 25 тоглолт ( 1960.11.11-1960.12.27 )
- Лэрри Жонс 23 тоглолт ( 1969.02.01-1969.03.18 )
- Уилт Чамберлин 20 тоглолт ( 1964.01.30-1964.03.01 )
П.Хатансайхан