ЕХБХ-ны Европа Лигийн хасагдах шатны хариу тоглолтууд өндөрлөж, шөвгийн 16-д өрсөлдөх багуудын нэр тодорхой боллоо. Эдгээрээс Английн “Арсенал” – Беларусийн “БАТЭ” багуудын хариу тоглолт анхаарлын төвд байсан. Учир нь өнгөрсөн 7 хоногт Беларусьт болсон тоглолтод талбайн эзэд 1:0-ийн харьцаатай хожоод байсан юм.
Харин Лондонд болсон хариу тоглолтод “Их буучид” 3:0-ээр хожиж, дараагийн шатанд үлдсэн байна. “Арсенал”-аас төвийн хамгаалагчид болох Мустафи, Папастатопулос нар гоол оруулсан бол зочин багийн хамгаалагч Волков өөрийнхөө хаалганд гоол оруулжээ.
Европа Лигт өрсөлдөж буй Английн өөр нэгэн баг болох “Челси” энэ шатанд Шведийн “Мальмё”-той учраа таарсан билээ. Эсрэг багийн талбайд 2:1-ийн харьцаатай хожоод байсан “Челси” хариу тоглолтод 3:0-ээр хожсоноор нийлбэр дүн 5:1-ийн харьцаатай ялалт байгуулж, шөвгийн 16-д үлдлээ.
Тэднээс Оливье Жиру, Росс Баркли, Каллум Хадсон-Одои нар гоолуудыг оруулжээ. Тоглолтын 2-р үед зочин багийн хамгаалагч Бенгтссон 2 дахь шар хуудсаа авч талбайг чөлөөлснөөр “Челси”-д маш том давуу тал үүссэн юм. Шөвгийн 16-д үлдсэн багуудын сугалаа манай цагаар 2-р сарын 22-ны 20:00 цагаас болсон.
Европа Лигийн шөвгийн 16-д үлдсэн багууд:
Севилья (Испани), Вильярреал (Испани), Валенсиа (Испани), Арсенал (Англи), Челси (Англи), Интер Милан (Итали), Наполи (Итали), Краснодар (ОХУ), Зенит (ОХУ), Зальцбург (Австри), Динамо Загреб (Хорват), Славия Прага (Чех), Ренн (Франц), Айнтрахт Франкфурт (Герман), Бенфика (Португал), Динамо Киев (Украин)
А.Одбаяр