Монгол Улсын ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж АТГ-т дуудагдсан талаараа өөрийн албан ёсны твиттерт бичжээ.
Тэрээр "Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын хөөцөлдөн бүрдүүлж, гараараа Прокурорт биечлэн өгсөн Таван Толгойн асуудлаар АТГ-ааас намайг дуудлаа. Зангиагаа зүүгээд, гутлаа тослоод гаръя даа. Монголчууд бид бол ардчилал, хүний эрх, эрх чөлөөт байдлыг хуулийн засаглал гэж үздэг хүмүүс" хэмээн бичсэн байлаа.
Өнгөрсөн нэгдүгээр сард Ерөнхийлөгч Х.Баттулга Улсын ерөнхий прокурорын газрын удирдах ажилтны зөвлөгөөний үеэр тэдэнтэй уулзаж, хэд хэдэн асуудлаар санал хэлж, мөн зарим нэг баримтыг хүлээлгэн өгсөн. Харин уулзалтын төгсгөлд Монгол Улсын иргэний хувиар Тавантолгойн ордын талаар мэдээлэл өгч, шалгаж өгөхийг хүссэн юм.