Европын сэргээн босголт хөгжлийн банк болон Европын холбоо жижиг, дунд бизнесийн санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэх замаар Монголын эдийн засгийн төрөлжилтийг дэмжих хөтөлбөрийн төслийн удирдах зөвлөлийн хурал өнөөдөр ХХААХҮЯ-нд боллоо. Европын холбооны Азийн хөрөнгө оруулалтын сангийн дэмжлэгтэйгээр 2016 онд эхэлсэн энэ хөтөлбөр нь 9.6 сая еврогийн санхүүжилттай бөгөөд түншлэгч Хас, ХААН банкаар дамжуулан ЖДҮ-ийг хөгжүүлэх зээл олгодог. Зөвлөх үйлчилгээний 179 төсөл төсөл хэрэгжүүлсэн ба зөвлөх үйлчилгээ авснаас хойш жижиг, дунд бизнесүүдийн 70 хувь нь борлуулалтаа нэмэгдүүлсэн.
Манай улсад жижиг дунд бизнесийн санхүүжилт, бизнесээ өргөжүүлэхэд нь шаардлагатай ноу-хау, мэдлэг туршлага олж авах боломжийг нэмэгдүүлж, Монголын эдийн засгийг төрөлжүүлэх зорилготой бөгөөд уул уурхай болон бусад салбарт ажиллаж буй бичил, жижиг, дунд компаниудад чиглэн 21 аймагт ажиллаж буй Монгол Улсад ЖДҮ-ийг дэмжих чиглэлийн сайн жишээ, загвар болж буй төсөл хэмээн МҮХАҮТ-ын дарга М.Оюунчимэг онцолсон юм. Засгийн газраас байгуулсан ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн нэн хөнгөлөлттэй зээлийг эрх мэдэлтэй, мэдээлэлд хамгийн ойр улстөрчид, албан тушаалтнууд олноороо авсан нь ил болж, зээл хүсээд ч авч чадаагүй иргэдийн урмыг хугалсан. ЗГ-ын ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн зээл жилийн 3 хувийн хүүтэй бол Европын холбооны санхүүжилтэй зээлийн жилийн хүү 12-13 хувь.
Засгийн газраас олгож буй зээлтэй харьцуулахад өндөр хүүтэй ч арилжааны банкныхаас бага хүүтэй учир энэ зээлийг авах хүсэлтэй бизнес эрхлэгчид олон. Европын холбооноос хэрэгжүүлж буй ЖДҮ-ийг дэмжих хөтөлбөр болон манай ЖДҮ-ийг хөгжүүлэх зээлийн талаар МҮХАҮТ-ын дарга М.Оюунчимэгээс зарим зүйлийг тодруулсан юм.
-Европын холбооны санхүүжилтээр хэрэгжиж буй энэ төсөл МҮХАҮТ-тай хэрхэн хамтарч ажиллаж байна вэ?
-Төсөл хэрэгжиж эхэлсэн 2016 оноос эхлэн нягт холбоотой хамтарч ажиллаж байна. Танхим маань 21 аймагт салбартай. Тэнд үйл ажиллагаа явуулж буй жижиг, дунд бизнесүүдийг дэмжиж аль болох үндэсний хэмжээнд ажиллахын тулд чадавхжих ёстой. Тиймээс энэ төслийн Бизнесийг дэмждэг байгууллагуудыг чадавхжуулах гэсэн нэг бүрэлдэхүүн хэсэгт манай танхимын 13 салбар танхим хамрагдан ажилладаг.
МҮХАҮТ-аас ЖДҮ-ийн зээлийг банкиар дамжуулан, төр хувийн хэвшлийн оролцоог дээд зэргээр хангаж, нийтэд ил тод болгох нь зүйтэй гэсэн саналаа Засгийн газарт хүргүүлээд байна.
Дээр нь бодлогын өмгөөллийн чиглэлээр ЖДҮ-ийн хууль эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр бодлого боловсруулагчидтай хамтарч ажиллана. Монгол Улсынхаа эдийн засгийн 25 хувийг эзэлж буй ЖДҮ-ийн хөгжүүлэх, эдийн засагт эзлэх хэмжээг нэмэгдүүлэх чиглэлээр идэвхтэй ажиллаж байна. Европын холбооны энэ төсөл ЖДҮ-ийн санхүүжилтийг ямар зарчмаар олгох тухайд сайн жишээ, загвар нь болсон.
Энэ төслийн нийт хэмжээ нь 9.6 сая еврогийн санхүүжилттэй. Төсөл санхүүг дэмжих хоёр банк, хоёр ББСБ-тай хмтарч ажиллаж байгаа. Зөвлөх үйлчидлгээ нь Монголын чадавхийг бэхжүүлж, зөвлөхүүдийн тоог дотоодод нь нэмэх, мөн бодлогын чиглэлээр ялангуяа бодлогын өмгөөллийн эрхзүын актууд, төрөөс баримталж буй бодлогыг хэрхэн боловсронгуй болгох вэ гэсэн чиглэлээр хэрэгжиж байгаа. Төслийн бас нэг шинэ чиглэл нь эмэгтэйчүүдийн бизнес эдийн засагт оруулж буй хувь нэмрийг нэмэгдүүлэх, дээр нь хариуцлдагатай ногоон бизнесийн чиглэлээр түлхүү ажиллаж байгаа.
-ЖДҮ-ийн хөгжүүлэх санхүүжилтийг чухам ямар зориулалтаар олгодог вэ?
-Үйлдвэрлэлээ хөгжүүлэхээр зээл авсан компаниудын санхүүгийн хүртээмж нь бага байдаг учир хүссэн хэмжээнд технологио шинэчилсэн ААН манайд цөөхөн. ЖДҮ-ийн сангаас санхүүжилт хүсэж байгаа компаниудад хүссэн хэмжээнд зээл өгч чаддаггүй. Тиймээс ихэнх нь зээлийн санхүүжилтийг эргэлтийн хөрөнгөдөө зарцуулаад явдаг нь нууц биш. Санхүүжилтийг цаашдаа ил тод болгож төрийн бодлоготой уялдуулан Монгол Улс эдийн засгийнхаа ямар салбарыг түлхүү хөгжүүлэх вэ гэдгээ тодорхойлох ёстой. Импортоос хараат бус үйлдвэрлэж болохуйц бүтээгдэхүүнд илүү ач холбогдол өгч илүү анхаарвал ажлын байр, эдийн засаг өгөх өгөөж ч нэмэгдэнэ.
-Монголд ЖДҮ-ийг хөгжүүлэх зээлийг мэдээлэлд ойр хүмүүс нь аваад зорилтот бүлэгтээ сайн хүрэхгүй байна. Энэ гажуудлаас гарах ямар арга зам байна вэ?
-Засаглал буруу, ил тод байдал дутагдсанаас л зээл зориулалт бусаар зарцуулагдаж, зорилтот бүлэгтээ хүрч чадахгүй байна. Мэдээлэлд ойр байгаа хүмүүс зээл авдаг гэдэг нь гэдэг зөвхөн ХХААХҮЯ-ны асуудал биш. Төрийн бодлого барьдаг яам өөрөө зээл олгодог нь буруу механизм. Төр бол бизнес эрхэлдэг байгууллага биш. Бодлогоороо дэмжээд банкаар дамжуулж санхүүжилтийг олговол банкууд өөрсдөө эрсдэлээ тооцоод зээл олгоод явбал ямар ч асуудал гарахгүй. Өмнө нь ЖДҮ-ийг хөгжүүлэх зээлийг банкаар дамжуулан олгодог байхад ийм ноцтой гажуудал гарч байгаагүй. Банк төслүүдийг маш сайн шалгаж, зээл олгодог байсан. Нөгөө талаас компаниуд аливаа зээл авахын тулд бизнесийн урт хугацааны төлөвлөлт хийх хэрэгтэй. Зээл аваад ямар эх үүсвэрээр төлбөр хийх тооцооллоо бизнес эрхлэгчид өөрсдөө хийж чаддаг байх ёстой.
Европт төрийн албан хаагчид бизнесийн зээлд оролцох эрхгүй байдаг.
МҮХАҮТ-аас хийсэн судалгаагаар манай улсын гадаад худалдааны 90 гаруй хувийг уул уурхайн бүтээгдэхүүн эзэлж байна. Харин жижиг, дунд үйлдвэрлэлийн салбар ДНБ-ий 25 хувийг үйлдвэрлэж байна. Европын хөгжилтэй орнуудтай харьцуулбал жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарын эдийн засагтаа оруулж буй хувь нэмэр нь 60-аас дээш хувийг эзэлж байна. Тэгэхээр цаашид бид жижиг бизнесийг дунд, дундыг том болгох чиглэлээр анхаарч ажиллаж байна.
-Монголд ЖДҮ-ийг хөгжүүлэх сан заавал байх хэрэгтэй юү?
-Монголын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдалд уялдуулан төрөөс жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн хөрөнгө хангалтгүй байгаа учир Европын сэргээн босголт хөгжлийн банкнаас мөн давхар дэмжлэг үзүүлж байна. Улс цаашдаа уул уурхайгаас олж буй санхүүжилтээ энэ санд төвлөрүүлж, жижиг дунд үйлдвэрлэл тодорхой хэмжээнд өсөх хүртэл төрөөс дэмжих шаардлага байна.
-Европын холбооны хөрөнгө оруулагчид мэдээлэлд ойр, эрх мэдэлтэй хүмүүс нь ЖДҮ-ийн зээлийг хуваагаад авсныг мэдэж байгаа шүү дээ. Тэд энэ талаар та бүхэнтэй юу гэж санаа бодлоо хуваалцаж байх юм?
-Европт төрийн албан хаагчид бизнесийн зээлд оролцох эрхгүй байдаг. Би олон хөрөнгө оруулагчийг төлөөлж хэлэхгүй. Ямар ч байсан МҮХАҮТ-д ирж уулзаж байгаа гадаадын хөрөнгө оруулагчид, худалдааг дэмждэг байгууллагын хүмүүс Монгол Улсын эдийн засгийг хөгжүүлэх энэ асуудалд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа хоорондын уялдаа холбоо маш их дутаж байна. Урт хугацааны тогтвортой бодлого хэрэгжүүлж чадахгүйгээс ийм асуудал үүсэж байна гэж байр сууриа илэрхийлж байсан.
-ЖДҮ-ийг хөгжүүлэх санд 2019 онд 47 тэрбум төгрөг төсөвлөсөн. Энэ хөрөнгийг зохистой зарцуулах талаар Та бүхэн Засгийн газарт санаа бодлоо хүргэсэн үү?
-Цаашид ЖДҮ-ийг хөгжүүлэх санг ямар зарчмаар явуулах талаар яригдаж байна. МҮХАҮТ-аас ЖДҮ-ийн зээлийг банкаар дамжуулан, төр хувийн хэвшлийн оролцоог дээд зэргээр хангаж, нийтэд ил тод болгох нь зүйтэй гэсэн саналаа Засгийн газарт хүргүүлээд байна.