Өнөөдөр болсон онцлох таван үйл явдлыг тоймлон хүргэж хүргэж байна.
-УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо, Монголбанк хамтран “Тинк банк 2019- Мөнгө санхүүгийн орчин” хэлэлцүүлэг Төрийн ордонд боллоо.
Хэлэлцүүлгийг нээж УИХ-ын дарга Г.Занданшатар үгэндээ УИХ-ын дарга Г.Занданшатар “Сүүлийн хоёр жил гаруйн хугацаанд Монгол Улсын эдийн засгийг тогтворжуулахад чиглэсэн бодлого, хөтөлбөрүүд амжилттай хэрэгжиж байна. Улс орны эдийн засаг өсөж, сэргэж, өрийн дарамтаас гарч, эдийн засгийн байдал тогтворжиж байна. Эдийн засгийн өсөлт 6.9 хувьд хүрсэн нь хамгийн тогтвортой өсөлттэй арван орны нэгд зүй ёсоор орж байна. Өөрөөр хэлбэл 2018 онд дэлхийд эдийн засгийн өсөлтөөрөө тэргүүлсэн арван орны нэгийн тоонд багтаж байна" гэв.
-Улсын бүртгэлийн нэгдсэн сүлжээнд сум, хоорондыг бүрэн холбох ажил үргэлжилж байгааг Улсын бүртгэлийн ерөнхий газраас мэдээллээ. Улсын бүртгэлийн ерөнхий газар Азийн хөгжлийн банкны дэмжлэгээр бүртгэлийн сүлжээг боловсронгуй болгох төслийг өнгөрсөн оноос эхлэн хэрэгжүүлжээ.
Энэ ажлын хүрээнд гадаад паспорт, иргэний үнэмлэхийг онлайнаар захиалах үйлчилгээг ирэх сарын 15-наас нэвтрүүлэхээр болжээ.
-Европын сэргээн босголт хөгжлийн банк болон Европын холбоо жижиг, дунд бизнесийн санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэх замаар Монголын эдийн засгийн төрөлжилтийг дэмжих хөтөлбөрийн төслийн удирдах зөвлөлийн хурал өнөөдөр ХХААХҮЯ-нд боллоо. Энэ хөтөлбөр нь 9.6 сая еврогийн санхүүжилттай бөгөөд түншлэгч Хас, ХААН банкаар дамжуулан ЖДҮ-ийг хөгжүүлэх зээл олгодог. Зөвлөх үйлчилгээний 179 төсөл төсөл хэрэгжүүлсэн ба зөвлөх үйлчилгээ авснаас хойш жижиг, дунд бизнесүүдийн 70 хувь нь борлуулалтаа нэмэгдүүлжээ.
Энэ төсөл нь Монгол Улсад ЖДҮ-ийг дэмжих чиглэлийн сайн жишээ, загвар болж буй төсөл хэмээн МҮХАҮТ-ын дарга М.Оюунчимэг онцолсон юм. Засгийн газраас байгуулсан ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн нэн хөнгөлөлттэй зээлийг эрх мэдэлтэй, мэдээлэлд хамгийн ойр улстөрчид, албан тушаалтнууд олноороо авсан нь ил болж, зээл хүсээд ч авч чадаагүй иргэдийн урмыг хугалсан. ЗГ-ын ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн зээл жилийн 3 хувийн хүүтэй бол Европын холбооны санхүүжилтэй зээлийн жилийн хүү 12-13 хувь. Засгийн газраас олгож буй зээлтэй харьцуулахад өндөр хүүтэй ч арилжааны банкныхаас бага хүүтэй учир энэ зээлийг авах хүсэлтэй бизнес эрхлэгчид олон байдаг.
-Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж АТГ-т дуудагдсан талаараа өнөөдөр өөрийн албан ёсны твиттерт бичжээ.
Тэрбээр "Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын хөөцөлдөн бүрдүүлж, гараараа Прокурорт биечлэн өгсөн Таван Толгойн асуудлаар АТГ-ааас намайг дуудлаа. Зангиагаа зүүгээд, гутлаа тослоод гаръя даа. Монголчууд бид бол ардчилал, хүний эрх, эрх чөлөөт байдлыг хуулийн засаглал гэж үздэг хүмүүс" хэмээн бичсэн байна.
-Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид өчигдөр хуралдаж Нийслэлийн Засаг даргыг томилох НИТХ-ын ээлжит бус VII хуралдаан энэ сарын 26-ны өдрийн мягмар гарагт болно.