Автомашин үйлдвэрлэгч Их Британийн “McLaren Automotive” шинэ загварын автомашинаа танилцууллаа.
“McLaren 600LT Spider” автомашин нь 3.8 литрийн багтаамжтай зургаан цилиндртэй давхар турбо, V8 хөдөлгүүртэй. 2.8 секундэд 100 километр цагийн хурд авдаг. Мөн дээд хурд нь 323 километр цаг юм байна. Энэхүү автомашин нь 1.3 тонн жинтэй. Өөрөөр хэлбэл дээвэр нь эвхэгддэг бусад загварын автомашинуудаас 49 килограммаар хөнгөн болжээ. Ялангуяа өрсөлдөгч “Ferrari”, “Lamborghini”-ийн автомашинаас 80 орчим килограммаар хөнгөн жинтэй юм байна. Учир нь тус автомашины шил нь өмнөх загвараасаа нимгэн, шаллагааг шинэчилсэн нь автомашины жинг бууруулахаас гадна зай талбайг нэмэгдүүлжээ.
Хүчин чадал сайтай, шинэ технологи нэвтрүүлсэн энэхүү автомашинаа үйлдвэрлэгч нь 256 мянга 500 ам.доллароор санал болгож байгаа юм байна.
С.Өлзийбуян | @ulziibuyan13