ИРЭХ САРЫН 1-3-НД БҮХ МУЗЕЙ ИРГЭДЭД ТӨЛБӨРГҮЙ ҮЙЛЧИЛНЭ
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд асан Ц.Цогзолмаа өнгөрсөн жил бүрийн гуравдугаар сарын эхний долоо хоногт “Музейн нээлттэй өдрүүд”-ийг зохион байгуулах тушаал гаргасан.
Энэ дагуу гуравдугаар сарын 1-3-ны өдрүүдэд улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй бүх музей иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ. БСШУСЯамнаас зохион байгуулалтын ажлыг хийж эхэлсэн бөгөөд аль музей хэдний өдөр хэдээс хэдэн цагийн хооронд энэхүү үйл ажиллагааг зохион байгуулах талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх юм байна.
Ц.БААТАРХҮҮ: НИЙСЛЭЛИЙН ЗАХИРГААНЫ ШИНЭ БАЙР БАРИХАД 97 ТЭРБУМ, НҮҮХЭД 1 ТЭРБУМ, ТАВИЛГА АВАХАД 3 ТЭРБУМ БАТАЛСАН
Хот гэдэг их айл...
Энэ их айл маань сүүлийн хэдэн сар "өрхийн тэргүүнгүй" урсгалаараа явж байна. Зун өрнөх ёстой бүтээн байгуулалтын ажлууд энэ байдлаас болоод мөн төдий хугацаагаар хойшлох магадлалтай.
Энэ их айлын төсөв санхүү ямар байгаа, хууль эрх зүйн орчин нь хэр тодорхой байгаа талаар ярилцахаар энэ удаагийн Хурц өнцөг ярилцлагын булангийн зочноор НИТХ дахь АН-ын бүлгийн дарга Ц.Баатархүүг урин оролцуулсан юм.
Ярилцлагыг ЭНД дарж уншина уу.
ОСКАР-2019: ШИЛДЭГ КИНОГООР “GREEN BOOK” ШАЛГАРЛАА
Америкийн кино академийн 91 дэх удаагийн Оскарын шагнал гардуулах ёслол Лос-Анжелесийн Долби театрт өнөөдөр боллоо. Нийт 24 номинацид нэр дэвшигчдээс ялагчдыг тодруулж, шагнал гардуулсан юм.
Шилдэг эрэгтэй гол дүрийн жүжигчний шагналыг "Bohemian Rhapsody" кинонд домогт "Queen" хамтлагийн гоцлол дуучин Фрэдди Меркюригийн дүрийг бүтээсэн Рами Малек хүртлээ. Харин шилдэг эмэгтэй гол дүрийн жүжигчний шагналыг "The Favourite" киногоороо Оливиа Колман хүртэв.
91 дэх удаагийн Оскарын кино наадмын шилдэг киногоор "The Green book" шалгарлаа. Энэхүү кино нь 1960-аад оны Америкийг харуулна. Арьс өнгөөр ялгаварлах үзэл хүчтэй байсан үеийн бодит түүхээс сэдэвлэсэн гэдгээрээ онцлогтой аж. Тус киноны найруулагчаар Питер Фаррелли ажиллажээ.
Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж харна уу.
ФОТО: ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДАД ЗОРИУЛСАН НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭТЭЙ БОЛЛОО
Төрөөс гадаадын хөрөнгө оруулагчдад төрийн яам, агентлагуудын үйлчилгээг танхимын болон цахим байдлаар үзүүлэх нэг цэгийн үйлчилгээний төвийг нээлээ. Уг “Invest in Mongolia center”-д Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжтэй холбоотой үйл ажиллагаа эрхэлдэг салбар яамд байрлах юм.
Нэг цэгийн үйлчилгээний төвийг байгуулснаар хөрөнгө оруулагчдад үзүүлж буй төрийн үйлчилгээг нэг дороос, хурдан шуурхай хүргэж, хөрөнгө оруулагчдын сэтгэл ханамжид эерэгээр нөлөөлж, шинэ болон дахин хөрөнгө оруулалт нэмэгдэх боломжийг бүрдүүлэх аж.
ФОТО-г ЭНД дарж үзээрэй.
АТГ-ААС 4 АЛБАН ТУШААЛТНЫГ ЧӨЛӨӨЛЖ, 10 АЛБАН ТУШААЛТНЫ ЦАЛИНГ БУУРУУЛЖЭЭ
Төрийн байгууллагын үйл ажиллагааны мэдээллийн нээлттэй, ил тод байдлыг хангах зорилгоор сар бүрийн 25-ны өдрийн ээлжит хэвлэлийн хурал өнөөдөр болов.
Авлигатай тэмцэх газраас төлөвлөгөөт хяналт шалгалтын дагуу 37 албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлэгт нарийвчилсан шалгалт хийжээ.
Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйл, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан үндэслэлийн дагуу 37 албан тушаалтны ХАСХОМ-ыг шалгаж дөрвөн албан тушаалтныг чөлөөлж, арван албан тушаалтны цалингийн хэмжээ бууруулах сахилгын шийтгэл хүлээлгэсэн байна.
Авлигатай тэмцэх газраас өгсөн дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж уншаарай.