Улаанбаатар хотын хэмжээнд нийт 234 ашиглалтын шаардлага хангахгүй байр, орон сууц байна гэсэн тооцоо бий бөгөөд энэ нь 6300 гаруй өрхийн 20 гаруй мянган иргэн ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцанд амьдарч байна гэсэн үг гэдгийг Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү хэллээ.
Улаанбаатар хотын хэмжээнд ашиглалтын шаардлага хангахгүй барилгыг буулган шинээр барих төсөл 40 гаруй хувьтай явагдаж байгаа бөгөөд энэ төслийг үргэлжлүүлэхэд иргэдийн оролцоо маш чухал гэдгийг тэрбээр хэлсэн юм.
Нийслэлийн зүгээс Монгол Улсын Хөгжлийн банктай хамтран “Ашиглалтын шаардлага хангахгүй барилгыг буулган шинээр барих төсөл”-ийг цаашид үргэлжлүүлэх юм байна.