НИТХ-ийн өнөөдрийн ээлжит бус VII хуралдаанаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид нэр дэвшигчийг сонгоно.
Нийслэлийн МАН-аас НИТХ-ын дарга С.Амарсайханыг нэр дэвшүүлсэн бол С.Мөнхчулуун өөрийн нэрийг дэвшүүлэв. Мөн хуралдааны танхимаас НИТХ-ын төлөөлөгчид Засаг даргад нэрээ дэвшүүлэх боломжтой ч нэр дэвшүүлэх байсангүй. Хуралдаан 12.30 цагт эхэлнэ.
Хуралдаан 11.30 цагт эхэлсэн боловч НИТХ дахь АН-ын бүлгийн дарга Ц.Баатархүү нэг цагийн завсарлага авах горимын санал гаргасныг хуралдааны дэгийн дагуу ёсоор болголоо.
НИТХ-ын төлөөлөгч Д.Баттулга: Ерөнхий сайд яагаад үндэслэлээ тайлбарлахгүйгээр өмнөх нэр дэвшигчээс татгалзаж байгаа юм. Энэ бол цаашид буруу жишиг тогтоож байна.
Э.Бат-Үүл: Ерөнхий сайдыг татгалзах үндэслэлээ ирж тайлбарлах шаардлагатай гэсэн томъёоллоор санал хураалт явуулах санал гаргав. Санал хураалт явуулахад НИТХ-ын гишүүдийн олонхийн дэмжлэг авсангүй.
С.Мөнхчулуун: Би өөрийн нэрийг Засаг даргад дэвшүүлэн өрсөлдөж байна.
Санал хураалт нууцаар явагдана.