Хунтайж Харри болон түүний гэргий Меган нар Мароккод айлчилсан бөгөөд тэдний гурав хоногийн аяллын зургийг BBC онцолжээ.
Энэ нь Сассекскийн гүн, гүнгийн авхай нарын анхны хүүхдээ өлгийдөн авахын өмнөх сүүлийн айлчлал юм. Тэдний хүүхэд ирэх дөрөв эсвэл тавдугаар сард төрөх гэнэ.
Сассексийн гүнгийн авхайг хүн болгон халуун дотно хүлээн авч сайн сайхныг хүсэн ерөөжээ. Нэгэн оюутан бүсгүй түүний гар дээр менди хээ зурж өгчээ. Энэ нь удахгүй төрөх хүүхдэд нь аз авчирдаг гэж үздэг байна.
Хунтайж Харри болон түүний гэргий Меган нарын зочилсон боловсролын төв нь гэр бүл нь сургуульд сургаж чадахгүй байгаа хөдөө орон нутгийн охидод боловсрол олгоход тусалдаг аж.
Мөн тэд боловсролын төвийн холимог багийн хөл бөмбөгийн тэмцээн үзэж сонирхжээ. Меган нэгэн хаалгачтай францаар ярьсан байна. "Бид та бүхнээр маш их бахархаж байна. Та бүхэн бусдадаа үлгэр дуурайл болж байна" хэмээн тэмцээний дараа хэлжээ.
Их Британийн ЭСЯ-ны байранд түүнийг сайхан хүлээн авч, сарнайн усаар гарыг нь угаалгажээ. Мөн тэд тус улсын телевизээр алдартай хоолны нэвтрүүлэг хөтөлдөг тогооч Моха Федалын бэлтгэсэн марокко хоолыг амталсан байна.
Тогооч хунтайж Харри болон гэргийд нь хандан "Хүүхэдтэйгээ хамт манайд ирээрэй, би та гуравт хоол хийж өгнө өө" хэмээн урьсан байна.
Түүнчлэн Лондонгийн Гренфелл цамхагт гарсан гал түймрийн улмаас хохирсон айл өрхүүдийг дэмжих зорилгоор Сассексийн гүнгийн авхайн гаргасан хоолны номны жороор хүүхдүүд марокко банш хийцгээжээ.
Мөн Сасекксийн гүн болон гүнгийн авхай нар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг эмчилгээний аргаар нөхөн сэргээх төвд зочилжээ.
Айлчлалын төгсгөлд тэд Сале хотноо орших хааны ордонд VI Мухаммед хаантай цайлжээ. Хунтайж Харри II Элизабет хатан хааны захидлыг Мароккогийн хаанд дамжуулан өгсөн байна.
Эх сурвалж: BBC