-Хэзээ ч үл хувирах үнэн хайр бол эцэг, эхийнх. Та тэднийгээ гомдоосон юм биш биз…-
Үр хүүхдийнхээ гаргасан ямар ч том алдааг уучилж чадах агуу сэтгэл эцэг, эхээс л гарна. Тэр дундаа насанд хүрсэн, нас ахисан ч “Үхтэл үр харам” гэгчээр тэднийхээ төлөө сэтгэлээ чилээн явдаг улс бол монгол эцэг, эхчүүд, эмээ өвөө нар гэдэгтэй маргах хүн үгүй болов уу. Ийм атал өтлөх насандаа үр хүүхдийнхээ хүчирхийлэл, дарамтад орж, айдас хүйдэстэй амьдрах хөгшид олон болсныг анхаарлын гадуур өнгөрөөж болохгүй.
Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн статистикаас харахад гэр бүл, үр хүүхдийнхээ хүчирхийлэл дарамтад өртөж, гэртээ амьдрах нөхцөлгүй болсон 17 ахмад настан тус төвд ханджээ. “Тэтгэврийн насныхан эдийн засгийн болон сэтгэл санааны хохирол амсах нь түгээмэл байдаг. Эцэг, эхээрээ тэтгэврийн зээл авахуулж, мөнгийг нь өөр зүйлд зарцуулах нь эдийн засгийн хүчирхийлэл. Ахмадуудын 70 орчим хувь нь тэтгэврийн зээлтэй гэсэн статистик бий. Хөөрхий хөгшчүүл тогтмол орлогогүйгээс уудаг эмээ ч авах мөнгөгүйдэж, эдийн засгийн хувьд үр хүүхэд, асран хамгаалагчдынхаа хамааралд орсон байдаг. Орон гэрээсээ дайжин хамгаалах байранд ирж буй хүмүүс гэртээ байх аргагүй, зугтахгүй л бол амь нас, эрүүл мэндэд нь эрсдэл учирч мэдэх, эцэстээ тулсан хойноо л эрж сурагласаар ирсэн байдаг. Тиймээс Хүчирхийллийн эсрэг үндэсний төвд хандсан дээрх 17 хүний цаана эрх нь зөрчигдсөн 170 эсвэл 1700 хүн байхыг ч үгүйсгэхгүй” гэж тус төвийн сэтгэл зүйч Ц.Даваасүрэн өгүүлэв.
Эцэг, эхээрээ тэтгэврийн зээл авахуулж, мөнгийг нь өөр зүйлд зарцуулах нь эдийн засгийн хүчирхийлэл.
Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн ч хүүхдийнхээ эсрэг хууль хяналтын байгууллагад мэдүүлэг өгөөд сууж байдаг эцэг, эх Монголд ховор. Хүүхдийнхээ ёс бус үйлдэлд хариуцлага тооцуулж, эрхээ хамгаалуулахын оронд өөрийнхөө үйл лай мэт нуруундаа авч, гаднаа өмөөрч, дотроо өмөлзөх нь эх, эцэгтээ ачлалгүй хүйтэн сэтгэлт хүүхдүүдийг улам өөгшүүлж буй юм.
"2018 онд гэр бүлийн хүчирхийллийн 1017 гэмт хэрэг бүртгэгдсэнээс үр хүүхдийнхээ хүчирхийлэлд өртсөн ахмад настан 34 байна" хэмээн ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн чиглэлийн ахлах мэргэжилтэн, Цагдаагийн дэд хурандаа Б.Цэнгэлбаяр мэдээлэв. Эрхээ хамгаалуулахаар хууль хяналтын байгууллагад хандсан нь энэ боловч асуудал шийдэгдсэн гэсэн үг биш.
Харгис хэрцгий, хатуу сэтгэлт хүүхдийнхээ гараас гарч чадахгүй, хуулийн байгууллагад хандахаа мэдэхгүй хөгшид байхыг ч үгүйсгэхгүй. Ийм зовлонд унасан хүнийг Та мэддэг бол уулзаж, тус болохыг хичээгээрэй.
Айл бүрийн хаалганы цаана далд үйлдэгддэг гэр бүлийн хүчирхийллийг чимээгүй тэвчээд байвал улам даамжирна, магадгүй амь нас, эрүүл мэндээрээ хохирох ноцтой эрсдэл үүсэх тул дуугүй байж болохгүйг мэргэжлийн хүмүүс зөвлөсөөр байна. Тийм ч учир хүчирхийлэлд өртөж буй хөгшдийн асуудлыг хөндөж, нийтийн анхаарлыг татахыг хүссэн хэрэг.
88 настай ээжийгээ тагтан дээрээ цохиж, элдэв муухайгаар харааж зүхэж байсан хижээл насны эмэгтэйн бичлэг цахим орчинд түгснээр энэрэх сэтгэлгүй охиныг нь нийгмээрээ жигшин зэвүүцсэн. Аргаа барсан ээж тагтан дээрээ гарснаар энэ гэр бүлд далд байсан хүчирхийллийг ил гаргаж, хүчирхийлэгчийг жигшин зэвүүцсэн нь охиных нь үйлдэлд тохирсон шийтгэл байв. Охиндоо зодуулсан ээж "Гомдолгүй" гэж мэдүүлсэн өнөөх л агуу их ууч сэтгэл. Юутай ч цаашид ийм байдлыг гаргуулахгүйн тулд хороо хорины нийгмийн ажилтнууд нь анхаарал тавин ажиллах болжээ.
Тэгвэл хүүхдийнхээ нэр хүндийг бодож хүчирхийлэлд өртөж буйгаа өөрөөсөө нуух шахам яваа гурван хүүхдийн ээж 78 насны Б гуай Хан-Уул дүүргийн нэгдүгээр хороонд дөрвөн өрөө орон сууцанд амьдарч байв. Монголчуудын уламжлал ёсоор бага хүүдээ байраа өвлүүлж, хүүтэйгээ амьдарч байжээ. Хүү нь байраа худалдаж, өөр газарт орон сууц авсан жилээ ээжийгээ айлын хажуу өрөө түрээслэн суулгажээ.
Нас өндөр болсон хөөрхий ээжийн сэтгэл санааны тавгүй байдал нь нэрмээс болж хөл нь өдөр ирэх тусам муудаж, өвдөхийн дээдээр өвдөж шаналгана. Айлаас айл, эмнэлгээс эмнэлэг дамжин явах ээжийгээ төрүүлсэн охин нь тоохгүй, гэртээ байлгахыг ч хүсэхгүй.
Залуу насандаа улсад хөдөлмөрлөж, нөхөртэйгээ хамтын хүчээр авч, үр хүүхдүүдээ өсгөн, бүгдийг нь гадаадад боловсрол эзэмшүүлсэн энэ ээж хүү нь эхнэр хүүхэдтэй болоод ирэхийн цагт гэртээ амьдрах эрхгүй болжээ. Хүүгийн төлсөн түрээсийн байрны хугацаа дуусахад тэтгэврийн мөнгө нь эм тарианаасаа илүү гарахгүй тул ээж арга буюу гарч, айлаас айл дамжих явах болов. Ганц хүү нь ээжийгээ гудамжинд гаргаж, эргэж тойрохгүй орхисонд гомдох ч хүүгээ буруутгасан аястай үг хэлэх дургүй нь эх хүний агуу ууч сэтгэл аж.
Нас өндөр болсон хөөрхий ээжийн сэтгэл санааны тавгүй байдал нь нэрмээс болж хөл нь өдөр ирэх тусам муудаж, өвдөхийн дээдээр өвдөж шаналгана. Айлаас айл, эмнэлгээс эмнэлэг дамжин явах ээжийгээ төрүүлсэн охин нь тоохгүй, гэртээ байлгахыг ч хүсэхгүй. Түүний хоёр охины нэг нь харийн бэр болж явснаас хойш эх орондоо ирээгүй олон жил болсон агаад хааяа ээжийнхээ мэнд мэдэж, утсаар ярихаас хэтрэхгүй. Нас 50 гарч байгаа том охин нь төрийн байгууллагад ажилладаг бөгөөд ээжийгээ гэртээ байлгахаас төвөгшөөж, хааяа ор, хөнжлийн даавууг нь гуйлгаж түүлгэн байж угааж өгөхөөс өөр тус нэмэр байхгүй.
Төрүүлсэн гурван хүүхдээ хайраар дутаахгүй өсгөж, мэргэжил боловсрол эзэмшүүлэхчихээд эцэст нь тэдэндээ адлагдан орох байх газраа олж ядан яваа хөөрхий ээжид хүний эрхийг хамгаалах байгууллагад хандах арга тал байдаг тухай учирлахад “Одоо болсон хойно тэгж хэдэн хүүхдийнхээ нэр хүндэд сэв суулгаад яах вэ” гээд халгаах янзгүй. Хүүхдүүддээ гомдохын ихээр гомдсон ээжийн өмөг түшиг, зовлонгоо хуваалцдаг нутгийн дүүмэд айл бий. Хэд хоног явж байгаад нөгөө айлдаа очно. Нэг бол эмнэлэгт хэвтсэн, эсвэл ямар айлд байгаагаа дуулгаж үе үе утсаар ярина…
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛТЭЙ ХҮНИЙГ АСРАМЖИЙН ГАЗАР ХҮЛЭЭЖ АВДАГГҮЙ
Залуудаа улсад ажил хийж, бусдаас дутуугүй амьдарчихаад чадал тэнхээгүй болсон өтөл насандаа орох орон, оочих аягагүй болсон Б гуай шиг хатуухан хувь тавилан унасан хөгшид хэдэн арваараа байхыг хэлж мэдэхгүй.
Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн Хамгаалах байранд үр хүүхдийнхээ дарамтаас зугтаж ирсэн өндөр настай хоёр эмэгтэй хүн амьдарч байна. Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүнийг хамгаалах байранд 7-90 хоногийн хугацаагаар байрлуулах боломжтой. Хүний эрхийн байгууллага учир 90 хонолоо гээд шууд гаргадаггүй. Тухайн хүний аюулын зэрэг буурсан эсэх үнэлгээг нийгмийн ажилтан өдөр бүр хийхийн зэрэгцээ сэтгэл зүйч уулзаж, хууль эрх зүйн талын зөвлөгөө өгдөг. Үүний үр дүнд эрсдэл тодорхой хэмжээгээр буурсан тохиолдолд хамгаалах байрнаас гаргадаг гэж сэтгэл зүйч Ц.Даваасүрэн ярьсан.
Монгол хүмүүс үр хүүхдэдээ хайртай, тэднийнхээ төлөө эцсийн мөч хүртэл амьдрах ёстой гэсэн үнэт зүйлийг баримжаа, итгэл үнэмшлээрээ амьдралын хатуу шалгуурыг даван туулдаг.
Цаашид хүүхдүүдтэйгээ амьдрах боломжгүй хөгшдийг яах вэ? гэж сэтгэл зүйчээс асуухад “Ахмадын асрамжийн газарт хандаж болно. Ахмадуудыг асрамжийг газарт шилжүүлье гэхэд нэг асуудал үүсдэг. Тэтгэврийн зээлтэй хүнийг асрамжийн газар хүлээж авдаггүй. Тухайн хүний тэтгэврээс тодорхой хэмжээний хоолны мөнгө суутгаж авдаг журамтай учир ийм шаардлага тавьдаг. Тэгээд хүүхдүүдтэй нь уулзаж, энэ тухай дуулгахад “Тэр хүний тэтгэврийн орлогоор амьдардаг хүмүүс байдаг учир тохиролцоонд хүрэх хүн бараг байдаггүй. Миний ажилласан туршлагаас харахад нэг хүний тэтгэврийн зээлийг хүүхдүүд нь төлөөд, асрамжийн газарт шилжүүлсэн” гэв.

Хэрэв таны таних хэн нэгэн хүн хүчирхийлэлд өртдөгийг мэдэж байвал Та санаа тавьж, ямар байдалд байгааг нь асууж, хүний эрхийг хамгаалах байгууллагуудад хандахыг зөвлөж болно. Хүн бүр өөрийнхөө мэддэг хүчирхийллийн хохирогчтой нэг уулзаад, сэтгэл зүрхийг нь сонсоод туслахыг хичээгээч гэж уриалмаар байна. Магадгүй таны зөвлөснөөр тэр хүн мэргэжлийн байгууллагад хандсанаар ирээдүйд гарч болох аймшигт хүчирхийллээс ангижрах ч юм бил үү? Хүүхэд, хөгшин, залуу хэн ч, хаана ч хүчирхийлэлд өртөх ёсгүйг нийтээрээ ухамсарлах цаг болжээ.