Ерөнхий сайд У.Хүрэлсүх НИТХ-ын төлөөлөгчдийн олонхийн санал авсан С.Амарсайханыг нийслэлийн Засаг даргаар ажиллахыг батламжсан бөгөөд тэрбээр өчигдөр 18.40 цагт ажлаа хүлээн авсан юм.
Ажлаа хүлээн авсныхаа дараа хэлсэн үгийг хүргэж байна.
Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан “Хийх ажил, шийдэх асуудлыг холоос хайхгүй. Нийслэлийн иргэд оршин суугчид бид шат шатандаа маш сайн мэдэж байна. Агаар орчны бохирдол, замын түгжрэлийг багасгах, цаашлаад иргэдийн аюулгүй байдлыг хангах, хот төлөвлөлтийг зөв явуулах гээд олон асуудал бий. Энэ бүхнээс эхлээд ажлаа үргэлжлүүлээд явна.
Төр захиргааны байгууллагын бүх шатанд төрийн албан хаагчийн хариуцлагыг сайжруулна
Хотын ажил, амьдралыг мэддэг, ойлгож байгаа хүний хувьд цаг алдах асуудал байхгүй. Юу юунаас илүү хариуцлагаас эхэлнэ. Хариуцлага бүх шатандаа асар сул, ёс зүй дорой байгаа. Төрийн албан хаагчид бүх шатандаа хариуцлагатай байж, төр захиргааны байгууллага бүтээлч ажиллаж чадвал нийслэлчүүдийн өмнө шийдэж болохгүй асуудал байхгүй. Хариуцлагыг эхлүүлж байна гээд аливаа зүйлд туйлшрахгүй.
Нийслэлийн төр захиргааны байгууллагын бүх шатанд төрийн албан хаагчийн хариуцлагыг сайжруулж, ёс зүйг өндөр түвшинд байлгах, ажлын гүйцэтгэлийг илүү үр дүнтэй, чанартай байлгахад хатуу шаардлага тавьж ажиллахаас ажлаа эхэлнэ.
Хотын даргын ажлыг илүү үр дүнтэй, түргэн шуурхай шийдэх ёстой ажлуудыг цаг алдалгүй хэрэгжүүлэх үүднээс бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт, шинэчлэлтийг хийнэ. Хэн нэгэн албан тушаалтан, бүлэглэл, сүлжээнд зориулсан бус асуудлыг шууд шийдвэрлэхэд чиглэсэн оновчтой зохион байгуулалтыг хийнэ. Мөн өнгөрсөн хугацаанд нийслэлийн барьж ирсэн зарим уламжлалт арга барил, бодлого шийдлийн тогтлолцоог нийгмийн шаардлага, цаг үетэйгээ нийцүүлэн өөрчилнө.
Нийслэлийн бүх асуудлыг хормын дотор шийднэ гэж хоосон амлахгүй. Бүх зүйл дээр судалгаа тооцоотой, сүүлийн үеийн технологи дээр суурилсан, ухаалаг шийдэлтэй, шинжлэх ухаанч, аюулгүй байдлыг хангаж ажлуудаа үргэлжлүүлээд явна. Хотын хөгжилтэй холбоотой олон асуудлууд дээр хуулийн хүрээнд шинэ жишгийг тогтоох, шинэлэг өөрчлөлт, шинэчлэлтийг хийхтэй холбоотой олон шийдэмгий хурц алхмууд хийж ажиллана” гэжээ.
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА С.АМАРСАЙХАНЫ ТАНИЛЦУУЛГА
Төгссөн сургууль : 1981-1991 онд Налайхын бага, дунд сургууль, 1994-1996 онд АНУ-ын Пресно хотын коллеж, 1996-1998 Ютa Мужийн Коллеж, 1998-2000 онд Соут Вест Их сургуульд суралцаж төгссөн.
Боловсрол, мэргэжил, Эрдмийн зэрэг цол : Эрх зүйн магистр зэрэгтэй.
Ажилласан байдал : 1992-1993 онд Монгол Улсын Шинжлэх Ухаан, Мэдээлэл Технологийн Төвийн ажилтан
2000-2004 онд Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин Сайдын Яамны Консулын ажилтан, Атташе
2004-2007 онд Американ Трейд & Девелопмент компанид гадаад худалдааны Менежер
2007 оноос “Оюуны Ундраа Групп” ХХК-ийн Гүйцэтгэх захирал, Ерөнхий захирал, ТУЗ-ын даргаар тус тус ажиллаж байна.
Гавьяа шагнал : 2012 онд "Алтан гадас" одон
Сонгуульт ажил : 2012 оноос хойш НИТХ-ын Төлөөлөгчөөр 2 дахь удаагаа сонгогдон ажиллаж байна. Энэ хугацаанд НИТХ-ын Тэргүүлэгч, Хот байгуулалт, дэд бүтцийн хороо, Санхүү, Төсөв, эдийн засгийн хороо болон “Ухаалаг Улаанбаатар” Хөгжлийн хорооны гишүүн, Нийслэлийн Авто Худалдааны төвийн ТУЗ-ын гишүүнээр ажиллаж ирсэн бөгөөд 2016 оноос НИТХ-ын Санхүү, Төсөв, эдийн засгийн хорооны дарга, өмч хувьчлалын комиссын гишүүнээр тус тус ажиллажээ