Баянзүрх дүүргийн XI хорооны нутаг дэвсгэрт “Скай ресорт” цогцолбортой хаяа нийлэн орших АСЕМ Вилла хотхоны бохир усыг Туул гол руу нийлүүлж байна гэсэн иргэдийн хардлага цахим орчин түгээд анхаарал татаж байна. Иргэдийн гаргасан гомдлын дагуу GoGo.mn сайтын сурвалжлах баг өнөөдөр газар дээр нь очиж, нөхцөл байдлыг тодрууллаа.
АСЕМ Вилла-гийн бохир усны станцыг хотхоноос зүүн хойш нэг км орчим зайд газар ухаж байгуулсан агаад уг станцын эргэн тойронд тэр чигтээ мөсөн бүрхүүл тогтжээ. Энэ нь хүмүүсийн хардаад байгаа өнөөх бохир ус аж.
Энэ үеэр тухайн газарт ажиллаж байсан УСУГ-ын Хэрэглэгчид үйлчлэх албаны Баянзүрх дүүргийн менежер Отгонтуяагаас зарим зүйлийг тодруулсан юм.
-Станцын эргэн тойронд бохир ус хальж хөлдсөн нь энэ үү?
-АСЕМ Вилла хотхоноос төвийн шугам руу татсан цэвэр, бохир усны гурван хоолой бий. Хоёр нь бохир усны, нэг нь цэвэр усны шугам хоолой. Одоогоор энэ гурван шугам гурвуулаа хөлдсөн. УСУГ-аас өнгөрсөн есдүгээр сард бохир усыг нь хүлээж авахгүй гэж шугам хоолойг тасалсан. Яагаад гэвэл өнгөрсөн зун бороо ус ихтэй байсан тул хөрсний ус хэмжээгээр төвийн бохир усны шугам руу нийлснээс төвийн шугам ачааллаа дийлэхгүйд хүрсэн. Тиймээс АСЕМ Вилла хотхоны бохир усны шугамыг нь тасалсан.
-Тэгэхээр энэ хотхон бохироо хаана нийлүүлдэг хэрэг вэ?
-УСУГ-аас бохир усны шугамыг нь тасалснаас хойш АСЕМ Вилла хотхон бохир усны худаг руугаа бохир ус нийлүүлэхгүй, хаалт хийсэн. Эднийх бохир усаа соруулж, төвийн бохир усны цэг рүү зөөж байгаа. Бохир усны станцын эргэн тойронд хөлдсөн мөс бол газрын гүнээс ундарсан хөрсний ус.
-Хөрсний ус гэдгийг бид яаж мэдэх вэ?
-“АСЕМ Вилла” хотхон Туул гол руу бохир ус нийлүүлж байна уу, хөрсний ус ундарч байна уу? гэдгийг мэргэжлийн лабораторид шинжлүүлэх нь зөв. Энэ мөснөөс нь хагалан дээж авч, шинжилгээнд өгөхийг Мэргэжлийн хяналтын газраас зөвлөсөн байна лээ гэв.
-Энд хөрсний ус тийм ихээр ундардаг газар уу?
-Бохир ус соруулдаг станцаа хөрсний усны ундарга дээр л барьчихсан байхгүй юү. Дээр нь өнгөрсөн зун бороо ус ихтэй байсан учир хөрсний ус их хэмжээгээр ундарсан. АСЕМ Вилла хотхон баригдах үеэс нь энэ орчим тэр чигтээ хөрсний устай байсан. Уулын аманд баригдсан хотхон, жалга дагаад уулын шар ус орж ирээд, гол руу л нийлүүлэгддэг.
-Цэвэр усны шугам хоолой нь хөлдсөн юм бол АСЕМ Вилла усан хангамжийн асуудлаа яаж шийдэж байгаа вэ?
-Гүний худгаасаа усаа татаж байгаа. Нарийн юмыг мэдэхгүй гэж ярилаа.
АСЕМ Вилла хотхон, Скай ресорт цогцолбор нь “MCS” группийн охин компаниуд. Тус газарт ажиллаж байсан MCS группийн ажилтнаас бохир усны станцыг тойрон яагаад мөс тогтсоныг тодруулахад, Энэ бол газрын гүнээс ундарсан хөрсний ус. Бид өнөөдөр мөснөөс дээж авч мэргэжлийн лабораторид шинжилгээнд өгөх гэж байна. Шинжилгээний дүн гарсны дараа “Скай ресорт” цогцолбороос албан ёсны тайлбар өгнө. Шинжилгээний дүн гарахаас өмнө намайг хэвлэлд ямар нэг мэдээлэл өгөх хэрэггүй гэсэн чиглэл өгсөн гэв.
УСУГ-аас тус хотхоны бохир ус нийлүүлэх төвийн шугамыг тасалснаас Туул ойр байгуулсан бохир усны станцын үйл ажиллагааг зогсоожээ. Одоо бохирын станцаас баруун урагш 300-400-гаад метрийн зайтай худгаас хуримтлагдаж буй бохир усыг зөөвөрлөж байгаа аж. "Хотын төвд, ер нь хаана ч шугам хоолойн эвдрэл гардаг шүү дээ. Манай бохир усны шугамд гэмтэл гарсан. Гэмтлийг засварлаж, худгийн эргэн тойронд хөлдсөн мөсийг цэвэрлүүлж байна. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас өчигдөр байцаагч нар ирсэн. Бохир ус голд нийлээгүйг мэргэжлийн хүмүүс хараад, зөвлөмж өгөөд явсан" хэмээн MCS группийн ажилтан өгүүлсэн юм.
Гэрэл зургийг Д.Жавхлантөгс