Та машинаа солихоор шийдсэн эсвэл шинэ машин авах гэж байгаа бол анхаарлаа нааш нь хандуулаарай. Бид машин авах гээд өдөржин түгжирч, олон газраар явж, цаг хугацаагаа их алддаг. Дээр нь хуучин машинаа зарах гээд энд тэнд зар тавиулна. мөн санаснаасаа хямд зарна гээд бэрхшээл их. Ингэсээр багагүй цаг хугацаа, шатахуун тосоо зарцуулж байж машин авдаг. Дээр нь хувь хүн, захаас авахаар өөрсдөө машин оношилж сайн мэдэхгүй л бол хүнээс ямар унаа худалдаж авч байгаагаа ч мэддэггүй. Эргээд буцах эзэнгүй болох нь олонтаа.
Тэгвэл энэ бүх ажлыг хялбарчилж, дээр нь найдвартай машин санал болгож буй нэг газраар саяхан орж үзсэн юм. Энд Монголд унаж байсан болон орж ирсэн машин авах сонирхолтой хүмүүс машинаа өгөөд оронд нь шинээр солих боломжийг олгож байна.
Банкны лизингээр Монголд унаж байсан машин авч болох боломжтой
Түүнчлэн хүсвэл та орж ирсэн шинэ машинаас гадна банкны лизингээр Монголд унаж байсан машин авч болох бөгөөд зээлийн урьдчилгаандаа өөрийн машинаа өгч, нэг дороос цогц үйлчилгээ авах боломжтой юм. Энэ бүх үйлчилгээг “Автоланд”-ын хамт олон санал болгож байна.
Жишээ нь, та Prius 20 загварын машинаа шинэчлээд Prius 30 болгомоор байвал таны ажлыг хялбарчлаад, хуучин машиныг тань аваад оронд нь орж ирсэн, эсвэл Монголд явж байсан ч элдэв эвдрэл гэмтэлгүй, техникийн бүхий л үйлчилгээ нь хийгдсэн найдвартай машин санал болгох аж. Унаж байсан машиныг эрсдэлтэй гээд өмнө нь банкууд зээл олгодоггүй байжээ. Харин "Автоланд" банкны өмнөөс хуучин машиныг батлан даадаг болсон байна.
Тус компанийн Бизнес хөгжил, PR хариуцсан менежер Б.Наранбаатар “Бид үйлчлүүлэгчийн унаж байгаа машиныг шууд үнэлдэггүй. Бизнесийн ёс зүй талаасаа ч хүний хөрөнгийг эзнийх нь санал дээр тулгуурлаж л үнэлэх нь зүйтэй. Мэдээж хүн хүссэн үнээ хэлж болно, бүр мөрөөдлийн ч үнэ байж болно. Харин бид Trade-in үйлчилгээгээр зөрүүнд өгч байгаа машиныг оношлоод, ямар үнээр авах санал, үндэслэлээ хэлдэг” гэлээ.
"Автоланд" дэргэдээ засвар үйлчилгээ хийдэг туслан гүйцэтгэгчтэй учраас зарах гэж байгаа бүх машиндаа оношилгоо, засвар хийчихсэн байдаг.
"Автоланд" дэргэдээ засвар үйлчилгээ хийдэг туслан гүйцэтгэгчтэй учраас зарах гэж байгаа бүх машиндаа оношилгоо, засвар хийчихсэн байдаг тул баталгаатай машин санал болгож байгаагаараа онцлог. Ингэснээр хувь хүний гар дээрээс эсвэл захаас авснаас илүү найдвартай, буцах эзэнтэй мөн төлбөр төлөх шийдлийг санал болгоод, хажуудаа байрлах Голомт банкаар дамжуулан зээл авах боломжтой ажээ. Мөн эднийх мотор кропондоо баталгаа өгдөг байна.
Тиймээс энэхүү Trade in үйлчилгээгээр хоёроос гурван жилийн дараа та машинаа солимоор санагдвал дахин "Автоланд"-д хандаад хуучин машинаа өгөх боломжтой юм. Менежер Б.Наранбаатар “Манайх тогтмол хэрэглэгчтэй болсон. Машинаа жил унаад муутгахгүйгээр гурав дахиа сольсон хүн байна. Амар байдаг гэдэг юм” хэмээн ярьж байлаа.
ТАНЫ ХАЙСАН МАШИН ОЛДОХГҮЙ БОЛ ЗУУЧЛУУЛАН АВАХ БОЛОМЖТОЙ
Хэрвээ таны хүссэн машин "Автоланд"-д байхгүй бол өөр газраас сонирхсон машинаа аваад "Автоланд"-ын нөхцөлөөр худалдан авах боломжийг мөн бүрдүүлж өгөх юм байна. Гэхдээ тэд тухайн машиныг оношилгоонд оруулаад боломжтой гэж үзвэл өөрсдийн машиныг санал болгодог бүх нөхцөлөөр таны хүссэн машиныг худалдаалах боломжтой юм байна. Өөрөөр хэлбэл та “Автоланд”-аас хүссэн машинаа авах боломжтой гэсэн үг.
“ГОЛОМТ” БАНКНЫ ЛИЗИНГЭЭР МАШИН АВАХ БОЛОМЖТОЙ
“Голомт” банк 50 саяас доош үнэтэй машинд сардаа 1,4-1,75 хувийн хүүтэйгээр 30 хүртэлх сарын хугацаатай зээл олгож байгаа бол харин 50 саяас дээш үнэтэй машинд хүүгийн доод хэмжээг 1,3% болгон бууруулж, хугацааг 96 сар хүртэл нэмэгдүүлээд байна.
50 саяас доош үнэтэй машинд зээлийн урьдчилгаа нь дунджаар 20 хувь байх бол 50 саяас дээш үнэтэй машинд 10 хувийн урьдчилгаа ч авах боломжтой гэдгийг хэлж байлаа.
МАШИН АВААД ДАХИН МАШИНТАЙ БОЛОХ СУГАЛААНД ОРОЛЦООРОЙ
"Автоланд"-ын хамт олон "Одтой машин" хаврын урамшууллаа зарлажээ. Хоёрдугаар сарын 15-наас дөрөвдүгээр сарын 30-ны хооронд эндээс 50 сая төгрөгөөс доош үнийн дүнгээр автомашин худалдан авсан бүх хэрэглэгчид сугалаанд оролцоод Prius 20 маркийн цагаан автомашин хожих боломжтой юм. Энэ урамшуулал нь богино хугацаанд явагдаж байгаа бөгөөд цөөхөн худалдан авагчийн дундаас шалгаруулах тул танд азтан болох магадлал өндөр байх нь ээ.