Эмэгтэйчүүд... Энэ бол аль ч нийгмийн нэг хэсэг байсаар ирсэн хоёр зүйлийн нэг тал нь. Тэдний дуу хоолойг сонсох, эрхийг нь хамгаалахыг сануулсан өдөр жилд ганц тохиодог ч тэд дор бүрнээ өөрийн гэсэн үзэл бодол, хүсэл тэмүүлэл, мөрөөдлийг үргэлж тээн амьдарч байна.
Үндэсний Статистикийн хорооны тоон мэдээллээр Монгол улсад нийт 1.6 сая эмэгтэй, охид, бүсгүйчүүд байдаг гэсэн тооцоо бий. Монгол эмэгтэйчүүд сайн сайхан тэмүүлэл бүхний үлгэр жишээ болж, хаа байгаа газраа манлайлж, шинэ соргог зүйлийг авчирч, хатууг зөөллөж, хүндийг хөнгөлж ирсэн түүхтэй. Эмэгтэйчүүдийн хүрч очоогүй газар, үүрээгүй ачаа, гаргаагүй зам мөр манай ямар ч салбарт байхгүй гэхэд хилсдэхгүй.
Ялангуяа улс орныхоо эрүүл мэнд, боловсрол, шинжлэх ухаан, урлаг, соёл, спорт, хөдөө аж ахуйн салбарт гайхамшигтай амжилт гаргаж байгааг хүн бүр хүлээн зөвшөөрч, шагширан магтаж, баярлан талархаж байдгийг сануулах юун.
Өрх гэр дотроо ханьдаа түшиг тулгуур болж, үр хүүхдээ зөв хүмүүжүүлж, нийгэмдээ шударга үнэнийг тогтоож, эв найртай болгоход нөлөөлж байдаг, цоглог, сайн сайхны өөд тэмүүлэгч зан чанартай эмэгтэйчүүд 21-р зууны Монгол Улсын дүр төрхийг бүрдүүлэгч нэгэн хүчин зүйл яах аргагүй мөн. Мөн үүний зэрэгцээ ар гэр, үр хүүхэд, амьдралаа гардан ганцаараа авч яваа бахархмаар “хүчирхэг” эмэгтэйчүүд цөөнгүй.
Монгол улсын гэрэл чимэг, өнгө зүс, ухаан тэвчээр, энэрэнгүй бүхний бэлгэдэл болсон ээжүүд, эмэгтэйчүүдийнхээ эрхийг хамгаалах өдөр жилдээ нэг удаа болдог ч өдөр бүр тэдний дуу хоолойг сонсож, эрхийг нь хамгаалж байгаасай.
Сонирхуулахад, НҮБ-аас 2019 оны Олон улсын эмэгтэйчүүдийн өдрийг тохиолдуулан "Тэнцвэртэй бодож ухаалгаар бүтээн өөрийгөө өөрчлөлт рүү хөтөл” гэсэн уриаг дэвшүүлжээ.