Буцах
2019.02.28 Өнөөдөр болсон ОНЦЛОХ ТАВАН ҮЙЛ ЯВДАЛ
2019-02-28
0
0
2019-02-28
- БНХАУ-аас Монгол улсад олгож буй хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр шинэ цэвэрлэх байгууламж барих ажил өнөөдөр эхэллээ. 1964 онд барьсан Төв цэвэрлэх байгууламжийг тухай бүрт нь шинэчлэл хийсэн боловч 2001 оноос хойш шинээр барих асуудал яригдсаар өдийг хүрчээ. Улаанбаатарын цэвэрлэх байгууламж хоногт 160 метр/куб бохир ус хүлээн авдаг. Харин шинэ байгууламж хоногт 250 мянган метр/куб бохир ус хүлээн авах хүчин чадалтай болох юм. Энэ байгууламжийг гурван жилийн хугацаанд барих бөгөөд хүндрэл гарахгүй бол 2022 онд буюу хугацаандаа хийх боломжтой гэдгийг албаныхан хэлсэн. Төслийн нийт өртөг 267 сая ам.доллар юм байна.
- Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа цагдан хорих 461-р хаалттай хорих ангид саатуулагдан, шалгагдаж байсан Л.Бямбаа амиа алдсан хэрэг энэ сарын 24-ний өдөр гарсан. Уг хэрэгтэй холбоотойгоор ШШГЕГ-ын харьяа 461-р ангийн дарга, Харуул хамгаалалт хариуцсан дарга, ерөнхий жижүүр, ээлжийн дарга, харуул хамгаалалтын ажилтнуудыг ажлын байрны хариуцлага алдсан гэх үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөллөө.
- Баянзүрх дүүргийн XI хорооны нутаг дэвсгэрт “Скай ресорт” цогцолбортой хаяа нийлэн орших АСЕМ Вилла хотхоны бохир усыг Туул гол руу нийлүүлж байна гэсэн иргэдийн хардлага цахим орчин түгээд анхаарал татаж байна. Иргэдийн гаргасан гомдлын дагуу GoGo.mn сайтын сурвалжлах баг өнөөдөр газар дээр нь очиж, нөхцөл байдлыг тодрууллаа. УСУГ-ын Хэрэглэгчид үйлчлэх албаны Баянзүрх дүүргийн менежер “АСЕМ Вилла хотхоноос төвийн шугам руу татсан цэвэр, бохир усны гурван хоолой бий. Хоёр нь бохир усны, нэг нь цэвэр усны шугам хоолой. Одоогоор энэ гурван шугам гурвуулаа хөлдсөн. УСУГ-аас өнгөрсөн есдүгээр сард бохир усыг нь хүлээж авахгүй гэж шугам хоолойг тасалсан. Яагаад гэвэл өнгөрсөн зун бороо ус ихтэй байсан тул хөрсний ус хэмжээгээр төвийн бохир усны шугам руу нийлснээс төвийн шугам ачааллаа дийлэхгүйд хүрсэн. Тиймээс АСЕМ Вилла хотхоны бохир усны шугамыг нь тасалсан. Бохир усны станцын эргэн тойронд хөлдсөн мөс бол газрын гүнээс ундарсан хөрсний ус” гэлээ.
- Нийгмийн сүлжээнд хүүхдүүдтэй харьцаж, тэднийг өөрийгөө гэмтээх, улмаар амиа хорлох үйлдэлд уруу татаж байгаа гэх Момо хэмээх дүрсийн тухай мэдээлэл гаднын хэвлэл мэдээллийн хэрэгслээр гараад байна. Цагдаагийн байгууллагаас энэ талаар сэрэмжлүүлгийг өнөөдөр гаргасан бөгөөд Момо гэж юу болох, ямар эрсдэл дагуулах талаар мэдээллийг ЭНД дарж уншина уу.
- МҮХАҮТ-ын XX их хурал өнөөдөр 11.00 цагаас эхэлсэн бөгөөд хурлаар 2015-2018 оны үйл ажиллагааны тайлан, өмнөх их хурлаар баталсан дүрмийн 7.9.1 хэсэгт заасны дагуу Удирдах Зөвлөлийн эрхийн хүрээнд танхимын дүрмэнд оруулж буй түр нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэж батална. Мөн МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч, Удирдах Зөвлөлийн дарга, танхимын дарга, орлогч дарга, Ерөнхий нарийн бичгийн даргыг нэр дэвшигчдээс санал хураан сонгох боловч 18.00 цагийн байдлаар Ерөнхийлөгчөө сонгоогүй байна.