Төв аймгийн Заамар сумын төвөөс баруун хойд зүгт 20 км-т орших Баянголын амны Ууцар гэдэг газарт “Эко-Алтан Заамар” ХХК-ийн ашигт малтмалын олборлолтын 100 метр өргөн, 80 метрийн гүнтэй ил уурхайд нуралт болж зургаан хүн, КАТ-374 загварын эксковатор, КАТ-D-8-Т загварын бульдозер дарагдсан осол гарсан. Уг осол болсон даруйд хоёр иргэнийг эсэн мэнд гаргасан бөгөөд ослын дуудлагыг Онцгой байдлын байгууллагад мөн өдрийн 16:00 цагт ирүүлсэн байна.
Дуудлагын дагуу Онцгой байдлын газрын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр, ОБЕГ-ын ГШУГ-ын дарга, хурандаа Б.Мандахгэрэл нараар ахлуулсан Үндэсний аврах бригад, Уул уурхайн аврах ангийн 20 алба хаагч Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн Ми-171Е загварын нисдэг тэргээр ослын газарт очин шороонд дарагдсан дөрвөн иргэнийг эрэн хайх, аврах ажиллагааг явуулж байна.
Мөн Хойд бүсийн төв Орхон аймгийн Онцгой байдлын газрын зургаан алба хаагч, Үндэсний аврах бригадын дөрвөн алба хаагч өнөө өглөө ослын газарт очин, хүч нэмэгдүүлэн ажиллаж байгаа юм.
Осол болсон уурхайн карьерт усны ундрага ихтэй байгаа тул аврах ажиллагаа нэлээд хүнд нөхцөлд үргэлжилж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
ОСЛЫН ТАЛААР:
Төв аймгийн Заамар сумын Хайлааст багийн Баянголын-Амны “Ууцар” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 20 км-т/ “Эко-Алтан Заамар” ХХК-ийн ашигт малтмал олборлолтын 100 метр өргөн, 80 метр гүнтэй ил уурхайд 02.28-ны өдрийн 16:00 цагт нурал болж 6 хүн, 2 трактор шороонд дарагдснаас 2 хүнийг эсэн мэнд гаргасан тухай дуудлагыг мөн өдрийн 16:50 цагт хүлээн авсан.
“Эко-Алтан Заамар” ХХК-ийн 50 ажилтан ажиллаж Улаанбаатар хотын Налайх дүүргийн харьяат иргэн Б /34 настай, эрэгтэй/, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын харьяат иргэн Н /28 настай, эрэгтэй/ нарыг эсэн мэнд 16:05 цагт гаргасан бөгөөд, тус компанийн хүсэлтийн дагуу Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн Ми-171Е загварын нисдэг тэргээр Үндэсний Аврах бригадын 20 алба хаагч, мөн өдрийн 19:24 цагт хөөрч Төв аймгийн Заамар суманд 20:22 цагт газарджээ.
ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр, Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Мандахгэрэл нар хоёр автомашинтай очиж мэргэжлийн удирдлагаар ханган шороонд дарагдсан:
- Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн харьяат иргэн Г /53 настай, эрэгтэй/
- Баянхонгор аймгийн Баянхонгор сумын харьяат иргэн П /38 настай, эрэгтэй/
- Булган аймгийн Хангал сумын харьяат иргэн О /31 настай, эрэгтэй/
- Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн харьяат иргэн Б /31 настай, эрэгтэй/ нарын цогцсыг, мөн тус компанийн эзэмшлийн КАТ-374 загварын эксковатор, КАТ-D-8-Т загварын бульдозерийг гаргахаар ажиллаж байна.
Хойд бүсийн төв Орхон аймгийн Онцгой байдлын газрын 6 алба хаагч, 1 автомашинтай 03.01-ний өдрийн 02:00 цагт Төв аймгийн Заамар сумын чиглэлд, мөн Үндэсний Аврах бригадын 4 алба хаагч, 1 автомашинтай 03.01-ний өдрийн 07:00 цагт Заамар сумын чиглэлд тус тус явсан гэж ОБЕГ-аас мэдээллээ.