КИМ ЖОН УНЫ ТӨРСӨН ӨДРИЙГ ГУРВАН ЯНЗААР МЭДЭЭЛДЭГ
Ким Жон Ун нь 1994-2011 онд Хойд Солонгосын удирдагч байсан Ким Жон Илийн хүү юм. Тэр нэг ах, нэг эмэгтэй дүүтэй.
Хэдийгээр Ким албан ёсоор 1982 онд төрсөн ч зарим эх сурвалжууд бэлэг тэмдгийн шалтгаанаар төрсөн оныг нь өөрчилсөн гэж үздэг.
Ким Жон Уны төрсөн оныг өвөөгийнх нь төрсөн өдрөөс 70 жил, аавынхаас нь 40 жилийн дараа тааруулахын тулд сольсон гэх таамаг бий. Тэгэхээр Ким 1982, 1983 эсвэл 1984 оны нэгдүгээр сарын 8-нд төрсөн.
Энэ үед “Агуу удирдагч” гэгдэх Ким Ир Сен /Ерөнхийлөгч- 1972-1994/ Хойд Солонгосыг удирдаж байв. Ким Жон Уны аав нь өв залгамжлагчаар сонгогдоод байжээ.
КИМ ЖОН УН ШВЕЙЦАРТ “ПАК УН” ГЭХ НУУЦ НЭРЭЭР СУРАЛЦЖЭЭ
Ким Жон Ун Швейцарийн нийслэл Берний ойролцоо англи хэлтэй олон улсын сургуульд Хойд Солонгосын элчин сайдын яамны ажилтны хүү “Пак Ун” гэх худал нэрээр суралцсан байна. Ангийнх нь хүүхдүүд түүнийг ихэнх цагаа гэртээ өнгөрүүлдэг даруухан хүүхэд, гэхдээ хошин шогийн мэдрэмжтэй гэж тодорхойлжээ.
Түүний ангийн нэг хүүхэд Германы “Welt am Sonntag” сонинд ярилцлага өгөхдөө “Ким хошин шогийн мэдрэмжтэй, инээд муутай хүүхэд байсан. Тэр хүн бүртэй тодруулбал өөрийнх нь улстай тааруу харилцаатай гадаад орнуудын хүүхдүүдтэй хүртэл сайхан харьцдаг байсан” гэжээ.
ТЭР ХҮҮХЭД БАЙХДАА МАЙКЛ ЖОРДАНЫГ ШҮТДЭГ БАЙВ
Ким Швейцарт суралцаж байх үедээ Майкл Жорданы зурагт хуудсыг ханаараа дүүрэн наадаг байж. Бас сагсан бөмбөг тоглохдоо гаргууд байсан гэдэг.
Кимийн ангийн хүүхэд “Тэр сагс тоглоход хамгийн гол үүргийг гүйцэтгэдэг байсан. Ким ялагдахыг үзэн яддаг. Түүний хувьд ялна гэдэг маш чухал” гэж ярьсан байна.
Кимийн гэр бүлийнхэн бүгд “Chicago Bulls”-ийн шүтэн бишрэгчид. Түүний аавд “Chicago Bulls”-д тоглосон Майкл Жорданы бүх бичлэгүүдийн цуглуулга байдаг байжээ.
Түүнчлэн Ким Жон Уны найз гэгдэх NBA-ын од тамирчин Деннис Родман 2013, 2014 онуудад Хойд Солонгост айлчилж байсан билээ.
КИМ ЖОН УН СУРГУУЛИА ТӨГСӨЖ ИРСНИЙ ДАРАА ЦЭРГИЙН СУРГУУЛЬД ЯВЖЭЭ
Ким Хойд Солонгост буцаж ирээд Цэргийн их сургуульд ахынхаа хамт суралцжээ. Тэрбээр, БНАСАУ-ын Ажилчны Намын Цэргийн төв хорооны дөрвөн одтой генерал болсон юм.
Ким Жон Уны аавынх нь бие муудах үед тэр шууд л улс төрийн болон цэргийн хорооны эрх мэдэлтэй нэгэн болж эхлэв.
ХОЙД СОЛОНГОСЧУУД КИМ ЖОН УНЫГ “ХҮЧИРХЭГ УДИРДАГЧ” ГЭГДЭХ КИМ ИР СЕНИЙ ЗАЛУУ ХУВИЛБАР ХЭМЭЭН НЭРИЙДЭВ
Ким Жон Ун өвөөтэйгөө гадаад төрх, үсний засалт, зан чанараараа улам адилхан болжээ.
Түүнийг өвөөтэйгөө адилхан болохын тулд гоо сайхны мэс засал хийлгэсэн гэх мэдээлэл тарж байв. Харин Хойд Солонгосын талаас энэхүү үйлдлийг дайснуудын зүгээс гаргаж буй тэвчиж боломгүй худлаа мэдээлэл гэж мэдэгдэж байлаа.
КИМ ЖОН ИЛ АХЫГ НЬ БИШ, КИМ ЖОН УНЫГ ХОЙД СОЛОНГОСЫН УДИРДАГЧААР СОНГОСОН
Ким Жон Ил 2011 оны арванхоёрдугаар сарын 17-нд зүрхний шигдээсээр нас барсны дараа Ким Жон Ун үйл хэргийг нь залгамжлахаар болжээ.
Түүний аав ахыг нь эрх танхи, сул дорой гэж боддог байсан гэнэ. Тийм ч учраас Ким Жон Уныг сонгосон гэдэг. Тэр төрийн эрхэндээ гарахдаа 30 настай байсан бөгөөд дэлхийн хамгийн залуу удирдагчаар тодорч байв.
КИМ ЖОН УН 2013 ОНД АВГА ЭГЧИЙНХЭЭ НӨХРИЙГ ЦААЗАЛЖЭЭ
Ким Жон Ун 2013 оны арванхоёрдугаар сарын 12-нд авга эгчийнхээ нөхөр болох Жан Сон Тхэкийг цэргийн хүч ашиглан эрх мэдэлд хүрэхийг завдсан гэх хэргээр цаазалжээ.
Жан Сон Тхэк нь нэгэн цагт Ким Жон Уны хамгийн итгэлтэй зөвлөх байсан юм. Аав нь нас барахдаа залуу удирдагчийг туршлагажих хүртэл зааж зөвлөх үүргийг түүний авга эгч болоод нөхөрт нь өгч байжээ.
ТЭР ДУУЧИН ЭМЭГТЭЙТЭЙ ГЭРЛЭЖ ГУРВАН ХҮҮХЭДТЭЙ БОЛСОН
Хойд Солонгосын удирдагчдын хувийн амьдрал маш нууцлаг байдаг. Гэхдээ Ким Жон Уны хувьд албан ёсны гадаадын айлчлалд эхнэрийн хамт яван зураг авахуулж байгаа харагддаг.
Ри Сол Жу гэх эмэгтэй Ким Жон Уны эхнэр болсон гэдгийг Хойд Солонгосын хэвлэл 2012 оны долдугаар сард мэдээлж байв. Харин Өмнөд Солонгосын тагнуулын албаныхан хосуудыг 2009 онд гэрлээд 2010 онд анхны хүүхдээ өлгийдөн авсан гэж үздэг.
Тэд 3 хүүхэдтэй гэх мэдээлэл бий. Ким Жон Уны сайн найз NBA-ийн од Деннис Родман хосуудын хоёр дахь хүүхэдтэй нь 2013 онд уулзаж байжээ.
КИМ ЖОН УН 2013 ОНООС ТҮРЭМГИЙ ААШИЛЖ ЭХЛЭВ
2013 оноос эхлэн Ким Жон Ун Өмнөд Солонгостой бүх харилцаа холбоогоо тасалж, цөмийн зэвсгээр заналхийлэн ихээхэн түрэмгий аашилж эхэлсэн юм. Тэрбээр, цөмийн зэвсгийн байгууламжаа сайжруулах алхмуудыг үргэлжлүүлэв.
2013 онд Хойд Солонгос гурав дахь цөмийн туршилтаа хийжээ. Үүнээс хойш Ким устөрөгчийн бөмбөг, АНУ-д хүрэх хүчин чадалтай пуужингийн туршилтуудаа хийв. 2017 оны есдүгээр сарын 3-нд зургаа дахь буюу хамгийн том цөмийн туршилтаа явуулжээ.
Ким Жон Уны туршилтуудыг дэлхийн улс орнууд хүчтэй эсэргүүцэн буруушааж байв. Хойд Солонгосын хамгийн ойрын холбоотон болох Орос, Хятад улсууд ч мөн Кимийн цөмийн зэвсгийн хөтөлбөрийн эсрэг хориг тавих арга хэмжээг дэмжсэн юм.
АНУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ДОНАЛЬД ТРАМП ТӨРИЙН ЭРХЭНД ГАРСНЫ ДАРАА АНУ-ХОЙД СОЛОНГОСЫН ХАРИЛЦАА ХУРЦДАВ
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп төрийн эрхэнд гарсныхаа дараа Хойд Солонгосыг АНУ-ын хамгийн том аюул занал гэж зарлав. АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обама хүлээцтэй хандаж дипломат хэлэлцээрийн дагуу асуудлыг шийдэхийг эрмэлзэж байсан бол Дональд Трамп Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижрахыг даруй шаардаж эхэлсэн юм.
2017-2018 оны хооронд Ким цөмийн туршилтаа үргэлжлүүлж, Трамп түүнийг ёжилсоор байв. 2017 оны арванхоёрдугаар сард АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх дайн болох магадлал өдөр бүр өсөж байна хэмээн мэдэгдэж байлаа.
2018 ОНООС ХОЙД СОЛОНГОСЫН ХОЙГТ ЭНХ ТАЙВАН ТОГТОХ БОЛОМЖ БҮРДЛЭЭ
Ким Жон Ун 2011 онд засгийн эрхийг авснаас хойш анх удаа гадаадад айлчилжээ. Тэрбээр, 2018 оны гуравдугаар сард БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй дээд хэмжээний уулзалт хийсэн юм.
Шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлэхдээ хоёр Солонгосын хооронд “энх тайван-тогтвортой байдал”-ыг бий болгохыг уриалж байсан Ким Жон Ун 1953 оны Солонгосын дайнаас хойш 2018 оны дөрөвдүгээр сард анх удаа Өмнөд Солонгосын нутаг дэвсгэрт хөл тавьсан.
Хоёр Солонгосын удирдагчид гал зогсоох хэлэлцээрийг албан ёсоор дуусгаж, энхийн гэрээнд гарын үсэг зурах тухай хэлэлцсэн юм. Уулзалтын үеэр хамтарсан тунхаглал гаргаж “Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах, түгшүүртэй байдлыг намжаахын тулд зэвсэглэлийг хорогдуулахын төлөө байгаагаа илэрхийлсэн” байна.
ДОНАЛЬД ТРАМП, КИМ ЖОН УН НАРЫН ТҮҮХЭН УУЛЗАЛТ БОЛЛОО
2018 оны нэгдүгээр сард миний ширээн дээр бас цөмийн товчлуур байгаа шүү хэмээн твиттер хуудсандаа бичиж байсан Трамп хоёрдугаар сард Хойд Солонгосын эсрэг хоригоо чангатгасан.
Үүний хариуд Ким Жон Ун Хойд Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах талаар хэлэлцэх саналыг Трампад тавьснаар хоёр улсын удирдагчдын түүхэн уулзалт болсон юм.
Тэд өнгөрсөн жил Сингапурт дээд хэмжээний уулзалт хийж, хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурсан билээ. Тус баримт бичгийн хүрээнд Пёньян Хойд Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах үүрэг хүлээсэн бол Вашингтон Умард Солонгост аюулгүй байдлын баталгаа олгосон юм. Гэсэн ч Хойд Солонгосыг цөмийн зэвсгээс ангижруулах асуудалд тодорхой ахиц дэвшил гараагүй юм.
ДОНАЛЬД ТРАМП, КИМ ЖОН УН НАР ТОХИРОЛЦООНД ХҮРЧ ЧАДСАНГҮЙ
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун нарын Вьетнам дахь уулзалт өчигдөр албан ёсоор өндөрлөсөн.
Ким Жон Ун Ёнбон цөмийн байгууламжаа идэвхгүй болгох санал тавьж оронд нь олон улсын бүх хориг арга хэмжээг цуцлахыг Трампаас хүсжээ. Гэвч тэд тохиролцоонд хүрч чадсангүй.
“Хоёр талын төлөөлөгчид цаашид яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэх болно” гэж Цагаан ордноос мэдээлээд байгаа юм.
Эх сурвалж: Business insider