Засгийн газрын лхагва гарагт болсон хуралдаанаар “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 49 хувийг худалдан авах ажиллагааны мэдээллийг нууцаас гаргахаар шийдвэрлэсэн. Энэ асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулахаар болсон гэдгийг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдээлсэн юм.
Тэрбээр "2016 есдүгээр сарын 9-ний оны 32-р тэмдэглэл "Эрдэнэт үйлдвэр" ХХК болон "Монголросцеветмет" ХХК-ийн талаар авсан зарим арга хэмжээний тухай тэмдэглэлийг нууцаас гаргаж байна" гэсэн юм. Мөн 49 хувийг эзэмшигчид Сингапурын компанид хувиа борлуулах гэж байгааг мэдэгдсэн.
Тэгвэл өнөөдөр “Монгол зэс” корпорацийн удирдлагууд Баянзүрх дүүргийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн байранд мэдэгдэл хийж ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийн эсрэг нэр төрөө сэргээлгэхээр нэхэмжлэх гаргаж буйгаа мэдэгдлээ.
“Монгол зэс” корпорацийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин:
Нэхэмжлэлийн үндсэн шаардлага нь манай компанийн талаар зориуд, буруу мэдээлэл тарааж буйтай холбоотой. Үүнийгээ залруулж, уучлал хүсэхийг Л.Оюун-Эрдэнэ гишүүнд даалгах үндсэн шаардлагатай. “Эрдэнэт”-ийн 49 хувийн талаар сүүлийн гурван жилийн турш ярьж байна. АТГ, Эрүүгийн цагдаагийн газраас хамтарсан ажлын хэсэг байгуулан, нийслэлийн прокурор хяналт тавин ажиллаж байна.
Намайг болон бусад удирдлагаас арваад удаа дуудан, мэдүүлэг авсан. Холбогдох бичиг баримтыг авч, шалгаж байна. Мөн бидэнтэй хамтарч ажилласан ААН-үүдийн удирдлагуудыг байцаасан тоо давтагдсан байдлаар 70 гаруй болсон. Бид хуулийн байгууллагатай илэн далангүй хамтарч ажиллаж байна, үйл ажиллагаанд нь саад учруулаагүй. Харамсалтай нь Л.Оюун-Эрдэнэ гишүүн лхагва гарагт мэдэгдэл хийхдээ байцаалтад саад учруулж буй мэтээр ташаа мэдээлэл тараасан. Түүний мэдэгдлийг уншихад хүчний байгууллагаас тодорхой мэдээлэл авсан нь илт байна. Ямар зүйл ангиар шалгаж байгаа, ямар схемтэй санхүүгийн мөнгө орсон зэргийг ил гаргасан. Ингэхдээ ямар хүмүүсээс байцаалт авсныг зориуд орхигдуулж байгаа нь манай компанийн нэр хүндийг унагасан.
Ц.ПҮРЭВТҮВШИН: Бид төрийн өмнө хүчин мөхөстөж байна
Биднийг гүтгэсэн. Монгол Улсад монгол иргэд өөрсдөө бизнес хийж чадахгүй байна. УИХ-ын гишүүд хэвлэлээр ажил хийдэг болжээ. УИХ-ын шинэ гишүүн яагаад шүүхээр нэгэнт шийдэгдсэн асуудлыг одоо ярьж, өнгөрсөн үе рүүгээ буцаад байна вэ? Энэ үнэхээр ойлгомжгүй байна. Бид Ерөнхий сайд, Ерөнхийлөгчтэй уулзахаар удаа дараа хүсэлт тавьсан ч биднийг хүлээж аваагүй. Л.Оюун-Эрдэнэ гишүүн биднийг дуудаж уулзаагүй, бичиг баримт хүсээгүй. Есдүгээр сард шүүхийн шийдвэр гарч, эцэслэгдсэн боловч шүүхийн шийдвэр биелээгүй л байна. Хууль зүйн яамны зүй бус нөлөөний улмаас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт ямар ч ажиллагаа явуулаагүй. Цагдаагийн байгууллагад, АТГ-т гомдол гаргахад хүлээж авдаггүй, асуудлыг шийддэггүй. Бид төрийн өмнө хүчин мөхөстөж байна.
Олон улсын хуульчид бидэнд компанийнхаа хувьцааг Сингапурын хуулийн хүрээнд шилжүүлснээр 126 сая америк долларын төлбөрийг багасгах, хойшлуулах боломжтой гэсэн юм.
Л.Оюун-Эрдэнэ гишүүн давуу байдлаа ашиглаж, хүчний байгууллагаас мэдээлэл авч, зүй бус нөлөөлөх зорилгоор хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр олон нийтийн тархийг угааж байна. Бид 400 сая америк долларын нэгийг нь ч төрөөс аваагүй. Үүнийг удаа дараа мэдэгдэн, тайлангаа гаргаж өгсөн. Гэтэл ямар ч үндэслэлгүйгээр худлаа мэдээлэл тараасаар байна. Бид аргагүй байдалд орсон тул Л.Оюун-Эрдэнэ гишүүний эсрэг иргэний хувиар нь нэхэмжлэл гаргаж байна. Шүүхийн шийдвэр гарч, удахгүй уучлал гуйна гэж найдаж байна.
49 ХУВИЙН ХЭЛЦЭЛ ХҮЧИНГҮЙ БОЛБОЛ ТӨР БИШ ОХУ-ЫН РОСТЕХ КОМПАНИ ЭРГҮҮЛЭН АВНА
“Монгол зэс” корпорацийн ТУЗ-ийн дарга М.Мөнхбаатар: 2016 оны есдүгээр сарын 15-нд Олон улсын арбитрын шүүхийн шийдвэрийг цаасан дээр буулгасан. Гэхдээ энэ шийдвэр тавдугаар сард буюу манай компани 49 хувийг эзэмшихээс өмнө гарсан. Энэ шийдвэрийн улмаас юу болоод байгааг та бүхэн мэднэ. Стандарт банкны улмаас үйлдвэр 126 сая америк долларын өртэй болсон. Үүнийг 3 сая хүн амдаа хуваавал хүн бүрд 100 мянган төгрөг ногдоно. 5 гишүүнтэй өрх бол 500 мянган төгрөгийн өр гэсэн үг. Эрдэнэт үйлдвэрийн энэ өрийг бүх Монголчууд төлнө шүү дээ. Энэ нөхцөл рүү хэдхэн улс төрчид авчирсан. Бид хууль ёсны хувьцаа эзэмшигч тул энэ асуудлыг шийдэхээр хөөцөлдсөн. Энэ мэдээллээ Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт өгсөн.
Олон улсын хуульчид бидэнд зөвлөхдөө компанийнхаа хувьцааг Сингапурын хуулийн хүрээнд шилжүүлснээр 126 сая америк долларын төлбөрийг багасгах, хойшлуулах боломжтой гэсэн юм. Шинээр илэрсэн нөхцөл байдал үүснэ гэж үзсэн. Гэтэл УИХ-ын гишүүд үүнийг зогсоосон. Үүний уршгаар 126 сая америк долларын зээл хэвээр үлдлээ. Энэ УИХ-ын гишүүд, өндөр албан тушаалтнууд төлөхгүй. Татвар төлөгчид төлнө. Манай компани хувьцаа эзэмшдэг тул төлнө. Стандарт банкнаас гадна Арбитрын шүүх дээр өөр хэргүүд ч бий. Эхнээсээ шийдэж байгаа юм билээ.
Бид шинээр үүссэн нөхцөл байдал руу компанийг оруулах гэж байсан ч зогссон. Бид Монгол Улсаас гарч явах гээгүй. Сингапур дахь компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигч нь Ц.Пүрэвтүвшин.
Мөн Л.Оюун-Эрдэнэ гишүүн Засгийн газрын тогтоолыг олон нийтэд ил болгоно гэв. Тогтоол угаасаа олон нийтэд 2 жилийн өмнө ил болсон. Төр системтэйгээр сэтгүүлч та бүхнийг урьж ард түмний тархийг угааж байна. Өнөөдрийн байдлаар төр манай хувьцааг хураагаад авчихсан. Хэрэв 49 хувийн хэлцэл хүчингүй болбол төр биш ОХУ-ын Ростех компани эргүүлэн авна.
Төрийн өндөр албан тушаалтнууд 49 хувийг та бүхэн буцаан авна уу гэдэг хүсэлтийг 2 жилийн өмнө тавьсан байсан. Төрийн өндөр албан тушаалтнууд л ийм асуудлыг ямар нэг хаалтгүй ярина шүү дээ. Энэ талаар Ростех компани бидэнд мэдээлсэн.
Дээрх мэдэгдлийг хийсний дараа сэтгүүлчдийн асуултад хариулав.
-Та бүхний дараагийн алхам юу вэ?
-“Монгол зэс” 49 хувийн хууль ёсны эзэмшигч мөн болохыг нотолсон шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй бол бид олон улсын шүүхэд хандана. Бичиг баримтаа бүрдүүлсэн. Гэхдээ бид монгол хүмүүс. Монголдоо асуудлыг шийдэхийг хүсч байна. “Эрдэнэт”-ийн 49 хувь Монгол Улсад орж ирснээр сүүлийн хоёр жилд дараалан Монгол Улсад төлж байгаагүй өндөр татвар төлсөн. Үйлдвэрийн зардал буурсан. Үйлдвэрт нийлүүлдэг “шахаа” алга болсон. Ажилчдын цалингийн фондыг 30 хувь өсгөсөн. Энэ бол энгийн ажилчдын амьдралд очиж буй өгөөж. Гэтэл үүнийг хэн ч ярихгүй байна. Зэсийн үнэ 10 мянган ам.долларт хүрсэн байхад 8000 ам.доллараар нийлүүлж байсан газар шүү дээ.
-Та нарыг 49 хувиа Сингапурт бүртгэлтэй компанид худалдах гэж байгааг мэдэгдсэн. Энэ талаар тайлбар өгөөч.
-Бид шинээр үүссэн нөхцөл байдал руу компанийг оруулах гэж байсан ч зогссон. Бид Монгол Улсаас гарч явах гээгүй. Сингапур дахь компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигч нь Ц.Пүрэвтүвшин. Энэ компани Монгол Улсдаа л байгаа. Монголд үйл ажиллагаа явуулах зорилгоор энэ компанийг үүсгэн байгуулсан. Өөр хардлага байхгүй.
-Сингапур оффшор бүсэд багтдаг уу?
-Үгүй.
-126 сая америк долларыг та бүхэн дангаараа төлөхгүй. 51 хувийг эзэмшигчид ч мөн төлнө. Тийм байтал та нар яагаад компаниа Сингапур руу шилжүүлэх гэж оролдов?
-Шинээр үүссэн нөхцөл байдал үүсгэхийн тулд хуулийн энэ алхмыг хийсэн. 126 сая ам.долларыг уг нь татварт төлөх байтал гадаад улс руу шилжих болчихлоо. Одоогоор энэ мөнгийг төлөөгүй байна. Сар бүр сая гаруй долларын торгууль төлөөд л байна. Хуулийн тактикийг бид ил тод, дэлгэрэнгүй ярьж болохгүй. Учир нь нөгөө талд буюу Стандарт банканд давуу тал үүсгэж болзошгүй.
Л.Оюун-Эрдэнэ гишүүнээс ямар материал нууц байв, тэр материалд юу агуулсан талаар асуугаарай. Нууц зүйл байхгүй шүү дээ.
-Стандарт банканд шүүх дээр зориуд ялагдал хүлээсэн талаар та юу хэлэх вэ?
-Би үүнтэй санал нийлэхгүй. Стандарт банкны шүүх хурал манай банкны хувьцаа эзэмшигч болохоос өмнө дууссан. Анхны шийдвэр 2016 оны тавдугаар сард Лондонд болсон. Шийдвэр нь албажаад есдүгээр сард “Эрдэнэт” үйлдвэрт ирсэн. Бид хувьцаа эзэмшигч болоогүй атлаа шуух хуралд ямар нэг аргаар оролцох боломжгүй. Харин энэ ялагдалд хүргэсэн хүмүүсийг шалгуулах хэрэгтэй. Өнөөдөр тэр хүмүүс гадуур явж байна.
Тэр хүмүүст яагаад хуулийн хариуцлага хүлээлгэхгүй байна? Шүүх хурал болно гэсэн мэдээллийг бид авсан. 126 сая америк долларыг буруутай этгээдүүд төлөх ёстой.
-Жишээ нь өмнөх захирал Ч.Ганзоригийг хэлж байна уу?
-Батлан даалтад гарын үсэг зурсан олон хүн бий.Ч.Ганзориг, Сугар, Батхүү нар. Энэ хүмүүс гарын үсгийг нь хуурамчаар үйлдсэн гэдэг ч Олон улсын арбитрын шүүхийн шинжээч хуурамч биш гэж үзсэн. Ч.Ганзоригт нөлөөлсөн хүмүүс бий. Яагаад тэр хүмүүс хуулийн хариуцлага хүлээхгүй байна вэ?
-Хэрэв 400 сая ам.долларыг төрөөс аваагүй бол хаанаас бүрдүүлсэн бэ?
-Манай санхүүгийн схем олон нийтэд нээлттэй байдаг. Интернетэд манай компанийн зээлийн гэрээний хуулбар ч бий. Монголбанк, Хөгжлийн банк, Төрийн банкнаас нэг ч төгрөг аваагүй гэдгийг би албан ёсоор хэлье. Нотлох баримтуудаа шүүхэд гаргаж өгсөн. Үүнийг Л.Оюун-Эрдэнэ гишүүн мэдсээр байж гуйвуулж, хүмүүсийг төөрөгдүүлж байгаа нь харамсалтай.
-Зээлээ хаанаас авсан бэ?
-Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй банк, ААН-үүдээс авсан.
-Барьцаа нь юу байсан бэ?
-Манай компанийн хувьцаа, үйл ажиллагаанаас олох орлого байсан.
-Танайх хэчнээн ажилтантай вэ?
-“Эрдэнэт” үйлдвэрийг оруулаад 6500 ажилтантай. Бид энэ хүмүүсийн төлөө санаа зовж явж байна.
-“Эрдэнэт”-ийг оруулахгүйгээр?
-“Эрдэнэт” үйлдвэр манай компанийн нэг хэсэг.
-Л.Оюун-Эрдэнэ гишүүн " 2016 оны есдүгээр сарын 9-ний өдрийн Засгийн газрын хаалттай хуралдааны тэмдэглэлээр тухайн үеийн Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат танилцуулга хийж, Монгол Улсын Засгийн хөрөнгө оруулалтын боломжгүй учир давуу эрхээсээ татгалзаж, "Монголын зэс" корпорацид худалдах тухай танилцуулга хийсэн” гэж мэдэгдсэн. Харин Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг үүнээс өмнө буюу зургаадугаар сарын 28-нд 49 хувийг Монголд авчирсан гэж мэдэгдсэн. Энэ хугацааны зөрүү ямар учиртай вэ?
-Энэ хуралдаанд манай компанийн төлөөлөл оролцоогүй. Л.Оюун-Эрдэнэ гишүүнээс ямар материал нууц байв, тэр материалд юу агуулсан талаар асуугаарай. Нууц зүйл байхгүй шүү дээ. Хуучин зүйлийг л шинэ юм шиг ярьсан. Өнөө маргаашгүй 51 хувьтай холбоотой шүүх хурал болно. Үүний өмнө олон нийтийн анхаарлыг өөр зүйл рүү хандуулж байна. Нэг асуудлыг нөгөөгөөр дардаг аргаа болих хэрэгтэй. Л.Оюун-Эрдэнэ гишүүнийг ажлаа хий гэж шах л даа.
-Та бүхэн “Багануур” ХК-тай лицензийн маргаантай байсан. Дээд шүүхээс анхан шатны шүүх рүү буцаасан. Тэр хэргийн талаар мэдээлэл өгөөч.
-Тийм зүйл байхгүй. Мэдэхгүй байна.