МҮХАҮТ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР О.АМАРТҮВШИН СОНГОГДЛОО
Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын Ерөнхийлөгчөөр UFC группийн Ерөнхийлөгч О.Амартүвшин сонгогдлоо.
Тэрбээр нийт 259 саналаар тэргүүлсэн бол Б.Лхагважав 127, Ч.Ганхуяг 73, харин Б.Жаргалсайхан 25 хүний санал авчээ.
МҮХАҮТ-ын хорьдугаар их хурал СТӨ-нд үүрийн 03 цаг хүртэл хаалттай болсон юм.
ОБЕГ: 80 МЕТРИЙН ГҮНД УНАЖ, ШОРООНД ДАРАГДСАН ДӨРВӨН ИРГЭН АМИА АЛДЖЭЭ
Төв аймгийн Заамар сумын төвөөс баруун хойд зүгт 20 км-т орших Баянголын амны Ууцар гэдэг газарт “Эко-Алтан Заамар” ХХК-ийн ашигт малтмалын олборлолтын 100 метр өргөн, 80 метрийн гүнтэй ил уурхайд нуралт болж зургаан хүн, КАТ-374 загварын эксковатор, КАТ-D-8-Т загварын бульдозер дарагдсан осол гарсан. Уг осол болсон даруйд хоёр иргэнийг эсэн мэнд гаргасан бөгөөд ослын дуудлагыг Онцгой байдлын байгууллагад мөн өдрийн 16:00 цагт ирүүлсэн байна.
ОБЕГ-ын албан хаагчид дөрвөн иргэний цогцсыг, мөн тус компанийн эзэмшлийн КАТ-374 загварын эксковатор, КАТ-D-8-Т загварын бульдозерийг гаргахаар ажиллаж байна.
МОНГОЛЫН ТОМООХОН КОМПАНИУДЫН 300 ГАРУЙ АЖЛЫН БАЙРАНД ЗУУЧЛАХ ӨДӨРЛӨГ БОЛНО
Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 380 жилийн ойг тохиолдуулан энэ сарын 4-7ны өдрүүдэд “Ажлын байрны өдөрлөг” арга хэмжээг нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар “Жигүүр гранд групп” ХХК, “Гоёо” компаниудтай хамтран зохион байгуулах гэж байна.
Тус өдөрлөгийн үеэр нийт 30 гаруй ажил мэргэжлийн 300 гаруй ажлын байранд ажил хайгч иргэдийг бүртгэх, ажлын шууд ярилцлагад хамруулах, ажилд зуучлах, ажил мэргэжлийг чиг баримжаа олгох, зөвлөгөө мэдээллээр хангах зэрэг үйлчилгээг нэг дороос үзүүлэх юм.
Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж харна уу.
“МОНГОЛ ЗЭС” КОРПОРАЦИ ЗГХЭГ-ЫН ДАРГА Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ЭСРЭГ НЭХЭМЖЛЭХ ГАРГАВ
Засгийн газрын лхагва гарагт болсон хуралдаанаар “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 49 хувийг худалдан авах ажиллагааны мэдээллийг нууцаас гаргахаар шийдвэрлэсэн. Энэ асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулахаар болсон гэдгийг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдээлсэн юм.
Тэрбээр "2016 есдүгээр сарын 9-ний оны 32-р тэмдэглэл "Эрдэнэт үйлдвэр" ХХК болон "Монголросцеветмет" ХХК-ийн талаар авсан зарим арга хэмжээний тухай тэмдэглэлийг нууцаас гаргаж байна" гэсэн юм. Мөн 49 хувийг эзэмшигчид Сингапурын компанид хувиа борлуулах гэж байгааг мэдэгдсэн.
Тэгвэл өнөөдөр “Монгол зэс” корпорацийн удирдлагууд Баянзүрх дүүргийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн байранд мэдэгдэл хийж ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийн эсрэг нэр төрөө сэргээлгэхээр нэхэмжлэх гаргаж буйгаа мэдэгдлээ.
ХОЙД СОЛОНГОСЫН УДИРДАГЧ КИМ ЖОН УНЫ НУУЦЛАГ АМЬДРАЛ
Ким Ир Сений байгуулсан Хойд Солонгос нь нэгдмэл төрийн байгууламжтай, нэг намын ноёрхолт тогтолцоотой улс билээ. Гадаадын улс орнууд Хойд Солонгосыг хэт дарангуй дэглэмтэй гэж үзээд Ким Жон Уныг дарангуйлагч хэмээн нэрийддэг. Тэгвэл 2011 он төрийн эрхэнд гарсан Ким Жон Уны амьдралын талаар та бүхэнд хүргэж байна.
Ким Жон Ун Швейцарийн нийслэл Берний ойролцоо англи хэлтэй олон улсын сургуульд Хойд Солонгосын элчин сайдын яамны ажилтны хүү “Пак Ун” гэх худал нэрээр суралцсан байна. Ангийнх нь хүүхдүүд түүнийг ихэнх цагаа гэртээ өнгөрүүлдэг даруухан хүүхэд, гэхдээ хошин шогийн мэдрэмжтэй гэж тодорхойлжээ.
Дэлгэрэнгүйг ЭНД дарж уншаарай.