ФОТО: Ослын голомт руу очих замыг засаж, ус соруулах хоолой холбож байна

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Сэтгүүлч Р.Адъяасүрэн

2019-03-01 19:47 GMT+8

Төв аймгийн Заамар суманд үйл ажиллагаа явуулдаг "Эко Алтан Заамар" компанийн уурхайн хөрс цөмөрч, уул уурхайн зургаан машин техник уурхайн нүхэнд унасан тухай дуудлагыг цагдаагийн байгууллага өчигдөр 17.50-д хүлээн авчээ. Ослын улмаас дөрвөн иргэн амиа алдаад байна.  

80 метрийн гүнд унасан бульдозер болон бусад техникийг татан гаргахын тулд тросс холбохоор дөрвөн аврагч дөрвөн метрийн гүнтэй, шавартай усанд 1-6 удаа шумбажээ.

Төв аймгийн Заамар сумын нутагт үйл ажиллагаа явуулж байгаа “Эко-Алтан Заамар” компанийн ил уурхайд гарсан ослын голомтод ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр, ОБЕГ-ын ГШУГ-ын дарга, хурандаа Б.Мандахгэрэл нараар ахлуулсан Онцгой байдлын байгууллагын 30 гаруй алба хаагч үүрэг гүйцэтгэж байгаа юм. Нурангид дарагдсан дөрвөн иргэний цогцос, КАТ-374 загварын эксковатор, КАТ-D-8-Т загварын бульдозерыг гаргахаар ажиллаж байна.

Нурангийн талбайд хөрсний усны ундрага ихтэй, уурхайн хананаас ус урсаад байгаа учир дахин нуранги болох эрсдэлтэй, аврах ажиллагаа явуулах хүндрэлтэй байгаа аж. Одоогийн байдлаар аврагчид нурангид дарагдсан дөрвөн иргэн, хоёр техник рүү хүрч очих зам тавьж, усыг соруулах хоолойн холболтыг хийж байна. Мөн бульдозерыг татан гаргахын тулд тросс холбохоор дөрвөн аврагч дөрвөн метрийн гүнтэй, шавартай усанд 1-6 удаа шумбасан гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Уурхайн үйл ажиллагааг бүрэн зогсоожээ.

Энэ уурхайд нийт 400 орчим ажилтан ажилладаг.

'Эко Алтан Заамар' ХХК нь 2013 онд байгуулагдсан байна.

Тус компани алтны шороон ордод үйл ажиллагаа явуулдаг байна.

Компанийн захирлаар П.Төмөрцэцэг ажилладаг. Тэрээр энэ компанийг үүсгэн байгуулжээ.

'Эко Алтан Заамар' ХХК 2045 оны долдугаар сар хүртэл ашиглалт явуулах зөвшөөрлөө авсан байна.

Өчигдөр 2 иргэнийг татан гаргаж, эмнэлэгт хүргээд байна.

Уурхайн хөрснөөс ус нэвчжээ.

Гэрэл зургуудыг Д.Жавхлантөгс 

GoGo Facebook Хуудас
 
 
Автомашингүй өдрийг зуны улиралд сард нэг удаа хийвэл та дэмжих үү?
Нийт 662 санал өгсөн байна.

Дээшээ