МИАТ ТӨХК гуравдугаар сараас БНХАУ-ын Гуанжоу, ирэх зургаадугаар сараас Японы Осака чиглэлд нислэг үйлдэхээр төлөвлөж байгаа талаар мэдээллээ.
Мөн БНХАУ-ын Шанхайн чиглэлд нислэг үйлдэх эрх авахаар хүсэлт гаргасан ч энэ чиглэл маш их ачаалалтай байдаг тул хүсэлт удаашралтай байгаа юм байна.
Үүнээс гадна Берлиний чиглэлд нэг удаа шууд нислэг үйлдэхээр төлөвлөжээ. Одоогоор Улаанбаатар-Москва-Берлин чиглэлд нислэг үйлдэж байгааг Улаанбаатар-Москва-Улаанбаатар гэсэн шинэ чиглэл давхар нээж, зуны цагийн хуваарьт оруулсан байна. “Эдгээр шинэ чиглэлүүдийг судалгаа, тооцооны үндсэн дээр нэвтрүүлэх бодлого барьж байгаа” талаар тус компанийн Гүйцэтгэх захирал Д.Баттөр онцоллоо. Түүнчлэн тийзийн үнэ буурахад зорчигчийн тоо нэмэгдэнэ гэж үзэж байгаагаа илэрхийлсэн юм.
МИАТ ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Баттөр
Б.Ариунболд