"Монгол үндэсний морин уралдаан, уяачдын холбоо"-ноос “Монгол ньюс” мэдээллийн төвд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.
ЮНЕСKО-гийн Соёлын биет бус өвийн Хүн төрөлхтний Төлөөллийн жагсаалтад Монгол Наадам соёлын биет бус бвийг бүртгүүлэхдээ "Эсгий туургатны нийгэм төрийн их баяр. Эрийн гурван наадамд бөх, хурдан морины уралдаан, сурын харваа багтана. Энэхүү баяр наадам нь нэн эрт үеэс эх үүсэлтэй бөгөөд аян дайнд мордох, дайн байлдаанд ялах, хаан өргөмжлөх, эр цэргээ бүртгэх, тэнгэр хангайг тахих зэрэг ёслолыг үйлдэхэд эрийн гурван наадмыг дагалдуулан хийдэг байсан. Улмаар эрийн гурван наадам нь улс нийгмийн чанартай төрийн их баяр ёслол болсон бөгөөд хурдан монины уралдааныг азарга, их нас, соёолон, хязаалан, шүдлэн, даага гэсэн 6 насны морьдыг уралдуулдаг" гэж бүртгэсэн.
Хурдан морины уралдааныг тойрсон маргаан нь Монгол Наадмын соёлын өвийн утга, мөн чанарыг алдагдуулж байна гэж үзсэний учир хурдан морь сонирхогч, уяачдын маш олон санал хүсэлтийн дагуу бид "Монгол үндэсний морин уралдаан, уяачдын холбоо" нэртэйгээр нийт Монгол адууны төлөө зүтгэж яваа уяач, адуучид малчид, орон нутгийн уяачдын холбоодууд, бусад ТББ-тай хамтран байгуулах санаачлага гаргаж байна гэсэн юм.
Мөн тэд холбооны анхдугаар хурлыг ирэх дөрөвдүгээр сард хийхээр төлөвлөсөн ба улсын морин уралдаануудад зөвхөн монгол адууг уралдуулахыг уриаллаа.
Үндэсний их баяр наадам буюу улс, аймаг, сум, дүүргийн баяр наадмаар зөвхөн Монгол адуугаа уралдуулах зорилгоор энэхүү холбоог байгуулах, санаачлага гаргаж байна.