“Нүүдэлчдийн өвөл-Бүргэдийн баяр 2019” наадам энэ сарын 3, 4-ний өдрүүдэд “Чингис хааны хүрээ” аялал жуулчлалын цогцолборт зохион байгуулж байна.
Казах ард түмний бүргэдээр ан хийх уламжлалт урлаг, зан заншлыг сэргээх, өсвөр үеийнхэнд өвлүүлэн уламжлуулах, олон түмэн болон гадаад улсад сурталчлан таниулах зорилгоор Бүргэдийн баярыг анх 2000 оноос эхлэн Баян-Өлгий аймагт зохион байгуулж эхэлжээ.
Харин 2005 оноос эхлэн өвлийн аялал жуулчлалыг Монгол Улсад хөгжүүлэх, аялал жуулчлалын зочлох хугацааг уртасгах зорилгоор “Монголын нүүдэлчдийн баяр” нэртэйгээр бүргэдийн баярыг нийслэл хотноо зохион байгуулж эхэлсэн байна.
11 дэх удаагийн бүргэдийн баярт Баян-Өлгий аймгийн 7 сумаас ирсэн нийт 14-88 насны 20 бүргэдчин оролцож байна.
Бүргэдийн баярын нэг хэсэг болох бүргэдтэй парадаас бэлтгэсэн фото сурвалжилгыг хүргэж байна. Парадаар хамгийн сайхан хувцас болон бүргэдийн хэрэгслийг шалгаруулах бөгөөд тэмцээнд оролцогчид нь өөрийн бүргэд, морьдын хамт шүүгч нарын өмнө ирж өөрийн хувцас, морьд, бүргэдийн тоног, багаж хэрэгслээ үзүүлдэг байна.