Явж явж арай гэж нэг машин зогсож болох газар харуутаа ухаан жолоогүй давхиж очоод машинаа байрлуулчихаад буугаад явчихдаг уу?
Санаатай санаандгүй байдлаар бусдад садаа болж амьдардаг хүмүүс байдаг нь харамсалтай.
Таны байрлуулсан машин явган хүний замын хөдөлгөөний урсгал, орж гарах орц гарц хаасан эсэхийг машинаасаа буухдаа заавал харж байгаарай. Тэр ч бүү хэл таны машины урдуур эсвэл хойгуур тэргэнцэртэй хүн, хөгшин настан, хүүхдээ тэргэнд түрсэн ээж нар гарах боломжийг үлдээх ёстой. Тийм боломжгүй бол энэ нь “машин тавьж болохгүй” гэсэн үг.
Явган хүний зам дээр машинаа тавьчихаад явж байгаа хүн бол “миний машин л ачигдахгүй байвал явган хүмүүс автозамаар яваад дайруулж үхсэн ч надад хамаагүй” гэх бичгийг шилэн дээрээ наачихаад явснаас өөрцгүй. Сургуулиа тараад гүйж яваа жаахан хүү таны машиныг тойрох гэж яваад аваарт орж амиа алдвал танд сайхан байх уу?
Их хотын урсгал угаасаа л их. Автомашин нь ч, хүн нь ч. Энэ ганцхан Улаанбаатарт байдаг зүйл биш бөгөөд дэлхийн аль ч улсын хотод хүн, машины урсгалаа хэрхэн зохицуулах вэ гэдэг асуудал бий. Гагцхүү нэгэнт хотод амьдарч байгаа бол түүнийгээ ойлгон ухаарч, “надаас гадна мянга мянган хүн байгаа” гэдгийг бодолцох нь зүй. Хэрвээ хувь хүн ийнхүү бодож ухамсарлаж чадахгүй аваас түүнд тохирох шийтгэл, торгуулийг ноогдуулах нь ч зөв. Энэ бүхнийг эс хүндэтгэвэл та хөдөө очиж амьдрах бүрэн боломжтой бөгөөд Монгол Улсын газар нутаг 1.564.116 км² гэдгийг танд сануулмаар байна.
Мөн зарим тохиолдолд автомашинаа байрлуулж сураагүй, жолооны курсээ яаж ч юм бэ төгссөн хүмүүс байх. Эсвэл зориудаар тийм хайнга загнадаг эсэхийг мэдэхгүй. Юутай ч Улаанбаатар хотод “үнэгүй зогсоол” шиг ховор эд байхгүй гэдгийг бүгд мэддэг ч тэрхүү зогсоол дээр хоёр машины талбайг эзлэн зогссон байхыг харна гэдэг үнэхээр нүд хорсмоор.
Дахиад л давтахад “энэ бол танаас гадна 1,3 сая хүн амьдардаг хот юм шүү”. Тиймээс та хотод зохицон амьдрахыг хүсч байвал бусдад бүү саад болоорой. Автомашинаа байрлуулахдаа ч үргэлж бодож яваарай.
Хэрвээ зөвшөөрмөөргүй байвал танд амьдрах орчноо сонгох өөр олон сонголт байдаг.
Хотын хүн танд амжилт хүсье.
Фото эх сурвалж: Папараци Траффик фэйсбүүк группт иргэдийн нийтэлсэн зургуудыг ашиглав.