XX зууны Монгол Улсын тусгаар тогтнолын төлөөх тэмцлийн түүхэн зүтгэлтэн Маршал Хорлоогийн Чойбалсангийн 1921-1952 онуудад бичсэн захидлуудыг анх удаа олон нийтэд дэлгэсэн “Маршалын захидлууд” хэмээх номыг Тагнуулын ерөнхий газрын дэргэдэх Тусгай архивын судлаач Н.Батболдын эрхлэн гаргасан. GoGo.mn сайт "Маршалын захидлууд" номд багтсан захидлуудаас цувралаар хүргэж байна.
Монгол угсаатныг туурга тусгаар болгохын төлөө тууштай зүтгэсэн тэрбээр Сэцэн хан аймгийн Ачит ваны хошууны нутаг Хэрлэн цагаан талбай гэдэг газар Суврагчин отгийн ядуу эмэгтэй Хорлоогийн хөвүүн болон 1895 онд мэндэлжээ.
Маршал Чойбалсан 8 наснаас 13 нас хүртлээ Хүрээнд шавилан сууж, 1913-1914 онд Богд хаант Монгол Улсын Гадаад яамны дэргэдэх Орос-Монгол хэл бичгийн сургуульд суралцаж, улмаар 1914-1918 онд Хаант Орос улсын Эрхүү хотын гимназид суралцаж, Х.Чойбалсаны 1921 оны ардын хувьсгалын партизан, Д.Бодоогийн байгуулсан нууц бүлгэмийн гишүүн, 1921 онд МАХН-д элссэн. Тэрбээр:
- 1921-1924 онд БНМАУ-ын Бүх цэргийн дэд жанжин
- 1924-1928 онд БНМАУ-ын Бүх цэргийн жанжин
- 1928-1930 онд Гадаад явдлын яамны сайд, Мал тариалангийн яамны сайд
- 1934-1936 онд Ерөнхий сайдын жинхэнэ орлогч
- 1936-1940 онд ДЯЯ, ЦЯЯ-ны сайд Бүх цэргийн жанжин
- 1939-1952 онд БНМАУ-ын Засгийн газрын Ерөнхий сайд
- 1939-1949 онд Гадаад явдлын яамны сайдын үүргийг хавсран гүйцэтгэж байжээ.
Маршал Чойбалсан Эрхүүд сурч байхдаа Цеплов хэмээх эмэгтэйнд амьдарч байсан нь түүний захидлаас тодорхой болж байна. Маршал Цепловыг "Бабушка" гэж хэмээн хүндлэн дууддаг байсан ба хожим түүнтэй захидлаар харилцаж, бэлэг сэлт тасралтгүй хүргүүлэн халамжилсаар байжээ. Олон улсын эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан Маршалын Бабушка буюу Цепловт бичсэн захидлыг онцлон хүргэж байна.
Захидлын хөрвүүлэг:
"Сайн байна уу. Хайрт эмээ минь. Таны 1946 оны 10-р сарын 24-нд бичсэн захидлыг 12-р сарын 5-нд хүлээн авлаа. Надад болон манай гэр бүлд сайн сайхныг хүсэн ерөөсөнд, мөн намайг дурсан санаж байгаад тань би маш их баярлалаа.
Өндөр насыг насалж буй Танд өчүүхэн бэлэг болгож пальто, даашинз хийхэд тохиромжтой дайны олз болох торгон даавуу, гар хийцийн болон үйлдвэрийн аргаар хийсэн ноосон цамц, хантааз, таван хурууны бээлий, оймс, 26 кг цөцгийн тос ба гутал илгээж байна.
Миний өчүүхэн бэлгийг хүлээж авна уу. Чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлсэн Х.Чойбалсан" 1946 он 12 сарын 26
Хариуд нь Цепловоос:
Миний эрхэм нөхөр бөгөөд хүү Маршал чинийхээ амрыг эрье. Явуулсан бэлгийг чинь аваад ийм удаан хугацаанаа баяр талархлаа хүргээгүй байсандаа маш их гэмшиж байна. ....Би чамд эрүүл урт удаан нас ба чиний үйл хэрэгт амжилт өгүүлэхийн тулд бүхнийг чадагч хүчинд өдөр бүр залбирч байдаг....." хэмээгээд өөрийн амьдралын тухай дэлгэрэнгүй өгүүлсэн байна. Мөн Маршалын Эрхүүд нөхөрлөж ойр дотно байсан нөхдөөс захидал тасралтгүй ирсээр байсныг судлаач Н.Батболд онцлов.
"Маршалын захидлууд" номонд хуучин монгол бичиг, орос хэлээр бичигдсэн захидлуудыг хөрвүүлгийн хамт нийтэлсэн бөгөөд Маршалын ховор зургуудаас түүвэрлэн оруулсан байна.