Ардчилсан намын залуу гишүүд цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна.
УИХ дахь АН-ын гишүүд УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулахгүй гэж санал өгсөн. Энэ бусармаг үйлдлээ өнөөдрийг хүчтэй улайран хамгаалж байна. С.Эрдэнэ, Д.Эрдэнбат нар УИХ дахь намын гишүүдээ бодлогоор хангаж чанаагүй. Бүлгээ тараахад хүрч, парламент дахь хяналтын тогтолцоо үгүй боллоо. Намын рейтинг ч МАН-ынхаас дор орлоо. Цагаан сарын өмнө 11 хувь байсан бол одоо 9 хувь болж, түүхэнд анх удаа 10 хувиас бага рейтингтэй боллоо.
Цагаан сарын өмнө 11 хувь байсан бол одоо 9 хувь болж, түүхэнд анх удаа 10 хувиас бага рейтингтэй боллоо.
Эрүүл шүүмжлэл хэлсэн гишүүдээ хөөж байна. Иймд С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат нарт хариуцлага тооцон, намаа цэвэрлэхийг намын шударга гишүүдэдээ уриалж байна. Эдгээр хүмүүс УИХ дахь намын гишүүдээ дарамтлан, хүчээр кноп даруулдаг. М.Энхболдыг УИХ-ын даргаас огцруулах тухай чуулганд хэлэлцэхэд Л.Болд, Ж.Батзандан нар тэдний даалгаврыг биелүүлээгүй тул намаас хөөсөн. УИХ дахь АН-ын бүлэг 9 гишүүнтэй байсан бол одоо 7 болсон. М.Энхболд тэргүүтэй МАНАН мафийн МАН дахь төлөөллийг МАН амжилттай цэвэрлэж байна. Л.Оюун-Эрдэнэ нар сайн ажиллаж байна. АН ч энэ жишгээр ажиллах ёстой.
С.Эрдэнэ намын дарга болоод АН-ын шинэчлэлийг зогсоосон, нэг хүний дарангуйллыг бий болгосон. Сонгууль биш нам доторх асуудлаа, шударга ёсны тухай эхлээд ярих нь зөв. Үүний дараа л сонгуульд хэрхэн амжилттай оролцох талаар ярих ёстой юм.
АН-ын гишүүд хүсвэл намын даргыг хэзээ ч сольж болно. С.Эрдэнэ намын дарга болохдоо 50+1 санал гэсэн зарчмыг зөрчин, хамгийн олон хүний саналаар гарч ирсэн. Гэтэл АН хэдэн гишүүнтэйг хэн ч мэдэхгүй. АН дотор хэн мөнгөтэй нь л дарга болдог. Намын дарга болохын тулд 250 сая, дүүргийн намын хорооны дарга болохын тулд 90 сая, ҮЗХ –ны гишүүн болоход 9 сая төгрөг төлнө гэх мэтээр бүх албан тушаалыг хандивтай холбосон нь маш буруу алхам болсон. Бид энэ талаар тухайн үед анхааруулсан гэж залуу гишүүд ярив.