Та гэр бүлдээ эрүүл, жинхэнэ амттантай бас аз жаргалтай хариарай

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Б.Чимэг Бизнес мэдээ

2019-03-16 12:39 GMT+8

Та бүхэнд Өлзийг товч танилцуулъя. Өлзий нөхөр, хоёр хүүхдийнхээ хамт амьдардаг юм. Тэрээр өглөө ажилдаа яваад, орой гэртээ ирдэг завгүй ээжүүдийн нэг. Гэсэн ч нөхөр, хүүхдүүдээ халамжлах, тэдэнд болон өөртөө анхаарал тавихаа хэзээ ч мартдаггүй. Тэдний гэр бүл аль болох эрүүл, зөв хооллохыг эрмэлздэг. Иймд сүү, сүүн бүтээгдэхүүн байнга хэрэглэдэг юм. Цагаан идээ тэдний хөргөгчид үргэлж хүндтэй байр эзэлнэ.

Гэхдээ Өлзийг уламжлалт хүнсээ л хэрэглэдэг, хуучинсаг үзэл бодолтой хүн гэж бодож болохгүй шүү. Тэр эрүүл, зөв хооллолтын талаарх хамгийн сүүлийн үеийн, шинэ мэдээ мэдээллийг сонин сэтгүүлээс шимтэн уншдаг, олж мэдсэнээ ч шууд хэрэгжүүлэхийг бүр хэвшүүлэхийг эрмэлздэг ухаалаг эмэгтэйчүүдийн нэг. Ялангуяа үндэсний үйлдвэрлэгчдийн шинэ бүтээгдэхүүнийг дэлгүүрийн тавиурт байрлуулсан даруйд хамгийн түрүүнд худалдан авдаг юм. Учир нь эх орны хүнс импортын бүтээгдэхүүнтэй харьцуулбал үйлдвэрийн шугамаас гаргаад л шууд хэрэглэгчдийн гарт хэдхэн цагийн дотор шинээрээ хүрдэг онцлогтой.      

Тэгвэл Өлзийгийн нэг өдөр хэрхэн өнгөрдөг бол? Тэр хүнсэндээ ямар бүтээгдэхүүн тогтмол хэрэглэдэг вэ? Түүний худалдан авалтын жагсаалтад байнга багтдаг нэг бүтээгдэхүүнийг онцолъё.    

Та үелсэн тараг гэж дуулж байсан уу? Элгэн тараг, иогурт, тасалгаатай иогурт гэх мэтээр тарагны тоо төрөл өссөөр, сонсож дуулж байгаагүй шинэ бүтээгдэхүүнүүд мэндэлсээр байна.

Зурагт харуулсан үелсэн тараг нь хоёр давхаргатай. Доод хэсэгт нь жимсний чанамал, дээр нь шинэхэн тараг бий. Энэ таргийг хутгаж уух зориулалттай юм. Энэ бол “Витафит милк” компанийн үйлдвэрлэсэн, ИННОВАЦ шингэсэн, Монголд АНХДАГЧ бүтээгдэхүүн болох “Өлзий” үелсэн тараг.

Заримдаа бид өдрийн цайны цагаараа гарч хооллож амждаггүй шүү дээ. Ажил ихтэй ийм өдрүүдэд Өлзий ажлаа амжуулангаа ширээнийхээ ард үелсэн тараг уух дуртай. Тагийг нь онгойлгоод, хутгаад л шууд уух тул цагт хэмнэлттэй, тэгсэн атлаа өег, тэгээд болоогүй жимсний чанамалтай тул амттаны үүргийг ч давхар гүйцэтгэнэ. Шинэхэн нэрс, гүзээлзгэнийн агууламж нь ердийн иогуртынхаас өндөр. Мөн Монголд ургадаг зэрлэг нэрс ашигладаг байна.

Хоолны дараа зайрмаг, шоколад гэх мэт амттай зүйл идэх дуртай хүмүүс байдаг. Тэдэнд “Өлзий” үелсэн тараг яг тохирох бүтээгдэхүүн юм. Час хийсэн амттай үелсэн таргийг чихэрлэг зүйл идэж, өөрийгөө сэргээх, илүү эрч хүчтэй болохыг хүсдэг хүн бүрт санал болгож байна. Мөн та болон танай гэрийнхэн өмнө нь идэж байгаагүй, өвөрмөц амт хайж байгаа бол хүйтэн, исгэлэн атлаа час хийсэн амттай үелсэн таргийг амсаад үзээрэй.  

Төгсгөлд нь хэлэхэд та гэр бүлдээ эрүүл, жинхэнэ амттантай бас аз жаргалтай харьж байгаарай.

GoGo Facebook Хуудас
 
 

Дээшээ