Зургаан хүүхэдтэй нэгэн залуухан айлд зорьж очлоо. Өрхийн тэргүүн Л.Отгонбаяр 34 настай, эзэгтэй Д.Ундармаа нь 33 настай. Хүүхдийн инээд цангинасан халуун дулаан уур амьсгалтай энэ гэр бүлийнхэн хоорондоо хайр, хүндэтгэлээр гагнагдсан амин хайрууд юм.
Аав, ээж нь хүүхдүүдээ эрдэм, боловсролтой хүмүүс болоосой гэж хүсдэг учир ном авч өгнө. Том эгч нар нь ч дүү нартаа үлгэр уншиж өгч заншжээ. Тиймээс аав, ээж нь сайхан том байртай болж, гэртээ номын булан байгуулна гэж мөрөөддөг. Зургаан хүүхдийн дөрөв нь охин, хоёр нь хүү. Том байшинтай болоод охид, хөвгүүдийн өрөөг тусад нь гаргана. Хүүхдүүдийн өрөө ингэж тохижуулна гээд л мөрөөддөг гэнэ. Хүүхдүүдээ эрдэмтэй, зөв хүмүүжилтэй хүмүүс болгохын төлөө, мөрөөдлөө биелүүлэхийн төлөө тэд ажилласаар байна. Бид хоёрт амрах, өвдөх эрх байхгүй ээ. Нэг нь л ойр зуур ч гэсэн ажилгүй байвал асуудал үүсээд эхэлнэ гэж залуу хос ярьсан билээ.
Тэд анх хоёр талынхаа аав, ээжийн гэрт амьдарч байгаад хүүхэдтэй болмогц тусдаа гарч, хашаа байшин түрээслэн амьдарч эхэлжээ. Хүүхдүүд нь өсөж, сургуульд ороод ирэхийн үед хотын төв бараадан байр түрээсэлж, хүүхдүүдээ гайгүй сургуульд оруулъя гээд Баянзүрх дүүргийн 13 дугаар хороолол дахь энэ байрандаа гурван жил гаруйн өмнө нүүж иржээ.
Л.Отгонбаяр, Д.Ундармаа хоёр нийслэлийн Чингэлтэй дүүргийн 37 дугаар сургуулийн сурагч байхдаа долоо, наймдугаар ангиасаа үерхэж, 2003 онд арван жилийн сургуулиа төгсөөд гэр бүл болцгоожээ. Аав, ээжийн гэгээн хайрын бэлгэдэл болсон зургаан хүүхдийн том нь аравдугаар ангийн сурагч, бага нь хоёр настай.
Арван жилийн сургуулиа төгсөөд шууд амьдралын замыг сонгож, аав ээж болцгоосон учир Д.Ундармаа, Л.Отгонбаяр хоёрын хэн хэн нь дээд сургуульд сурч, мэргэжил эзэмшиж амжаагүй. Ундармаа гоо сайханчийн мэргэжил эзэмшиж, 2004 оноос хойш мэргэжлээрээ тасралтгүй ажиллаж байна. Хоёр жилийн өмнөөс Монголдоо тэргүүлэх “Хатанзаяа” гоо сайхны салонд шивээсчин хийх болжээ. Салоны ажил нь цагийн хуваарийн дагуу эрт тардаг учир оройн цагаар гэрийнхээ ойролцоо гоо сайхны салонд ор түрээслэн давхар ажил хийдэг. Гоо сайханч мэргэжлээрээ удаан ажилласан учир тодорхой тооны үйлчлүүлэгчидтэй болжээ.
Мөн “Фэйсбүүк дэх “Одонтой ээж” группийн ээжүүд маань бие биенээ дэмжинэ. Өөрсдөө болон найз нөхөд нь гоо сайханд орох, шивээс хийлгэнэ гэвэл аль болох хэлээд явуулчихна. Бие биенээ дэмждэг сайхан ээжүүд байдаг” гэж сэтгэл дүүрэн ярина.
Нөхөр Отгонбаяр нь “Империал такси” компанид гэрээгээр ажиллана, хажуугаар нь гар утас, машин ч засна. Үр хүүхдүүдээ юмаар дутаахгүй, мэргэжил, боловсролтой болгохын төлөө эрвийх дэрвийхээрээ ажиллаж буй залуухан хос.
“Бид хоёр өглөө гараад л орой ирдэг. Ингэж л цаг наргүй ажиллаж байж хоёр өрөө орон сууцны түрээсийн төлбөр болох сар тутмын 650 мянган төгрөг, нэг, тавдугаар ангийн охин, хүү хоёрынхоо Өдөр өнжүүлэхийн төлбөр сарын 400 мянган төгрөг, өдөр тутмын хоол хүнсний гэх мэт зардлуудаа олдог. Хоёулаа л ажил хийхгүй бол ар гэрийн төсөв санхүү тасалдаад ирнэ” гэж гэрийн эзэгтэй ярина.
ГЭРИЙН ДҮРЭМ: ХООРОНДОО ЧАНГА ДУУГААР БОЛОН ЁС БУС ҮГЭЭР ХАРЬЦАХГҮЙ
Хүүхдүүдээ өсгөж, амьдралаа босгохын төлөө цаг наргүй ажиллах аав, ээжийнхээ баруун гарын туслах нь том охин О.Хүслэн. Хүслэнг ээж, аав нь
эмч болгохыг хүссэн ч ирээдүйн мэргэжлээ өөрөө сонгожээ. “Та хоёр надад итгэ, би жүжигчин болно. Энэ сургуульд шалгалт өгмөөр байна” гэж учирласаар СУИС-ийн харьяа ахлах сургуульд шалгалт өгч тэнцээд, энэ хичээлийн жилээс шинэ сургуульдаа оржээ.
Таван дүүгийн эгч том охин О.Хүслэн үүрэг хариуцлагаа ухамсарласан сайн эгч. Ар гэрийн ажил, дүү нараа асарч тойлох үүрэг том эгчид ноогдох нь тодорхой. “Миний охин хэдэн дүү нараа ээжээсээ илүү сайн асардаг” гэж ээж нь түүнийг магтана.
“Дүү нар миний үгэнд маш сайн ордог. Олон дүүтэй байх сайхан ч, өөртөө зарцуулах цаг бага гардаг” гэж ярьсан. Отгонбаярын дөрвөн хүүхэд дунд сургуулийн сурагч. Хүүхдүүд нь сурлага сайтай, жил бүр л шилдэг сурагчаар шалгарсан байдаг тул аав, ээж нь сэтгэл амар, тэднийгээ эрдэм номтой хүмүүс болгохын төлөө ажиллах ёстойгоо бүрнээ ухамсарласан өөдрөг залуус.
Гурав дахь охин, тавдугаар ангийн сурагч Энэрэл нь ирээдүйд гоо сайхны мэс засалч, эмч болно гэж ярив.
Отгонбаярын хүүхдүүд хүмүүжилтэй, аав, ээж, том эгчийнхээ үгэнд сайн орно. Эднийд “Гэрийн дүрэм” бий. Гэрийн дүрмийг том эгч гаргасан бөгөөд аав, ээж нь ч дүрэм зөрчих эрхгүй юм.
Гэрийн дүрэм:
1. Хүүхэд өдөрт нэг цагаас дээш хугацаагаар зурагт үзэхгүй
2. Долоо хоногийн бямба гарагийг зурагтгүй өдөр болгосон. Тэр өдөр зурагтны залгуур эсвэл удирдлагыг аав, ээжид өгч явуулна.
3. Дороо айлтай учир гэр дотуур чанга дэвсэж явж болохгүй.
4. Гэрийн ажилд бүх хүн оролцоно.
5. Гэр дотуур гуталтай явахгүй. “Юмаа мартлаа, гялс авъя” гээд гуталтай явбал 500 төгрөгийн торгуультай. Торгуулийн мөнгийг дүрэм зохиогч том эгч авна. “Би мөнгө авах гэж энэ дүрмийг гаргаагүй л дээ. Дүү нарыгаа багаасаа зөв дадал зуршилтай хүмүүс болоосой гэж хүссэн юм” гэж Хүслэн тайлбарлав.
6. Хоорондоо чанга дуугаар ёс бус үгээр харьцахгүй.
7. Угаалгын өрөөг бохир байлгах дургүй. Энэ ажлыг ээж бид хоёр хариуцна.
8. Хоёр багаас бусад нь өөрийнхөө идсэн хоолны аягыг өөрөө л угаана. Аав ч гэсэн өөрөө л аягаа угаадаг гэж том охин Хүслэн гэрийн дүрмээс танилцуулав.
Том охин хичээлдээ явсан үед багачуудыг харах асрах хүнгүйддэг учир Ундармаагийн аав хамт байж тус болно. Мөн түүний төрсөн эгч ажлынхаа зав зайгаар ирж, хүүхдийн хоол унд хийлцэж тус нэмэр болцгооно. Хүүхдүүдийн бага хоёр, дөрвөн настай хоёрыгоо ойролцоох цэцэрлэгтээ оруулмаар байвч “харьяаллын бус” гээд халгаадаггүй гэнэ. Уг нь тэдний гэрийн ойролцоо хоёр ч цэцэрлэг байдаг аж. Эднийх 13 дугаар хороолол, хүмүүсийн хэлж заншсанаар Натурын зам дагуух энэ байраа түрээслээд гурван жил гаруй болж байна.
Цэцэрлэгээс “Оршин суугаа газрын тодорхойлолт, эсвэл түрээсэлж байгаа айлынхаа байрны гэрчилгээг нь авчир” гэсэн шаардлага тавина. Хороо хориндоо очиход “Манайх хөдөө орон нутгаас ирсэн иргэдэд тодорхойлолт гаргаж өгдөг” гээд халгаахгүй. Түрээслэгч айл нь “Гадаадад байдаг манай дүү нарын байр” гээд гэрчилгээгээ өгдөггүй гэнэ. Олон хүүхэдтэй залуу гэр бүлийг дэмжих төрийн бодлого сул байгааг харуулах энгийн жишээг энэ айлаас харж болно.
ОЛОН ХҮҮХЭДТЭЙ ЗАЛУУ ГЭР БҮЛИЙГ ДЭМЖИХ ТӨРИЙН БОДЛОГО СУЛ БАЙНА
Засгийн газраас хүн амаа өсгөх бодлого барьж байгаа ч олон хүүхэдтэй залуу гэр бүлд үзүүлэх дэмжлэг үнэндээ сул байгааг харуулах энгийн жишээ энэ юм. 2017 онд “Цалинтай ээж” хөтөлбөр батлагдаж, гэртээ сууж хүүхдээ гурван нас хүртэл нь асарсан ээжид сар тутам 50 мянган төгрөг олгодог болсон. Ундармаа хүүхдээ төрүүлээд хоёр сар болоод л ажилдаа орчихдог тул энэ мөнгийг авч чадахгүй. Мөн гурав ба түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд улиралд нэг удаа 240 мянган төгрөгийн тэтгэмж олгодог нь Л.Отгонбаярын гэр бүлд бас л хамаарахгүй.
Харин “Алдарт эх”-ийн нэг, хоёрдугаар одонтой бол жилдээ нэг удаа сар шинийн баярын өмнөхөн 200 мянган төгрөг олгодог. Цагаан сарын өмнөхөн Одонгийн мөнгөө авах гэсэн ээжүүд Төрийн банкны гадаа үүр цүүрээр дугаар дугаарлан зогсож байж мөнгөө авч байгаа тухай хэвлэлүүдээр баахан шуугисан. Завгүй ажилтай, банкинд олон цагаар дугаарлах боломжгүй залуу ээж Одонгийн мөнгөө авч амжаагүй л явна. Ажлынхаа завсар зайгаар банк очиход “Санхүүжилт дууссан” гэх тайлбар хэлнэ. Хүүхдийнхээ тоогоор сар тутам 20 мянган төгрөг олгодог нь хоосон байснаас дээр ч, өнөөгийн өртөг өндөртэй амьдралд хаанаа ч хүрэхгүй нь ойлгомжтой юм.
Орон сууцны зээлд хамрагдах санхүүгийн амаргүй шалгуурын өмнө зургаан хүүхдийн эх, эцэг болсон залуухан хос үнэндээ бүдэрч байна. Тэдний чин хүсэл мөрөөдөл бол өөрийн гэсэн байртай болох. Байрны урьдчилгааг бүрдүүлэх нь амьдралын өдөр тутмын зардлуудаа даагаад явахын хажууд амаргүй даваа. Гэвч залуус мөрөөдлөө биелүүлэхийн төлөө хичээж яваа.
“Барилгын компаниуд хувь хүмүүстэй гэрээ хийж, график гарган төлбөрөө төлөх нөхцөлтэйгээр байраа худалддаг юм билээ. Бид хоёр тийм боломж байна уу гэж хэд хэдэн компанитай уулзаж үзсэн. Компаниуд “Эргээд хариу өгнө” гээд таг болдог юм билээ. Уг нь байрны урьдчилгаа мөнгөө л бүрдүүлчихвэл бид хоёр сар тутам төлөх мөнгийг ямар ч түвэггүй төлөөд явах боломжтой” гэж өрхийн тэргүүн Отгонбаяр ярьсан. Орон байраа авч амжаагүй ч Отгонбаяр, Ундармаа нар үрсийнхээ төлөө нэгэн сэтгэлээр зүтгэж, хүүхдүүдээ хайраар дүүрэн өсгөж байна. Энэ бол тэдний хувьд юутай ч зүйрлэшгүй аз жаргал.
ЖИЛДЭЭ НЭГ УДАА ГЭР БҮЛЭЭРЭЭ МОНГОЛ ОРНЫХОО ҮЗЭСГЭЛЭНТ БАЙГАЛИАР АЯЛДАГ
Бид хоёр зургаан хүүхэд заяасан хувь тавиландаа залбирч, амьдралдаа үргэлж сэтгэл хангалуун явдаг юм аа хэмээн ээж нь ярина.
Л.Отгонбаярынх жилдээ нэг удаа зуны амралтаар Монгол орныхоо үзэсгэлэнт байгалиар аялдаг. Өнгөрсөн зун Архангай аймгийн үзэсгэлэнт байгалиар аялж, цаашаа Хөвсгөл аймаг очиж, далай үзээд иржээ. Энэ зун Хэнтий, Дорнод аймгийн үзэсгэлэнт газруудаар аялахаар төлөвлөжээ. Аяллын төсвөө дарамт багатайгаар бүрдүүлэхийн тулд банкинд тусад нь данс нээж, өдөр тутмын зардлынхаа хажуугаар бага гэлтгүй тав, арван мянгаар хоёр талаас нь нэмсээр хөөрхөн мөнгө “босгочихдог” гэнэ.
ӨНӨӨДӨР ХУРИМЛАХ ЕСӨН ХОСЫН НЭГ НЬ Л.ОТГОНБАЯРЫНХ
Фэйсбүүк дэх “Одонтой ээж” групп, Гэрлэх ёслолын ордонтой хамтран гуравдугаар сарын 9-ний Идэрийн барилдлагатай хурим хийхэд өлзийтэй сайн өдрийг сонгож, 35-аас доош насны, зургаагаас дээш хүүхэдтэй есөн залуу гэр бүлийн хуримын баярыг зохион байгуулж, залуу ээжүүд, гэр бүлүүдэд бэлэг барьж байна. Д.Ундармаа тэрхүү есөн залуу ээжийн нэгээр шалгарч, Л.Отгонбаярынх насан туршийн гэгээн дурсамж хуримын баяраа хийх гэж буй юм.
Энэ тухай тэрбээр “Манай “Одонтой ээж” группт дөрвөөс дээш хүүхэдтэй 5000 гэр бүл байдаг гэсэн. Зургаагаас дээш хүүхэдтэй, “Алдарт эх”-ийн Нэгдүгээр одонгоо авсан 20 хүнээс есөн ээжийг шалгаруулсны нэг нь манайх болсон" гэв. Есөн гэр бүлийн нэгээр сонгогдож, хуримаа хийх болсондоо Отгонбаяр, Ундармаа хоёр болон хүүхдүүд ч их баяртай байна. Тэр тусмаа том охин нь “Жүжигчин болоод аав, ээжийнхээ алт, мөнгөн хуримыг хийнэ ээ” гэж ярьдаг байсан гэхээр энэ гэр бүлд нүдээ олсон сюрприз болж чаджээ.
Ундармаа “Манай группийн админ энэ сайхан мэдээг утсаар дуулгахад нь би баярлаад өөрийн эрхгүй мэлмэрчихсэн. Нөхөр сонсоод бас бөөн баяр. Бид хоёр хурим хийх тухай бодох ч завгүй явсан шүү дээ. Өөрсдөөсөө харамлаад л үр хүүхдүүддээ юм авдаг хүмүүс чинь” гэв. Хуримын зар гэнэт түгсэн учир залуу хос яаруухан давчуухан бэлтгэлээ базааж байна. Найзынхаа ресторанд ах, дүүсээ урьж, цайллагаа хийхээр болжээ. Одоо багахан хэмжээний зардал л үлдсэн тийм ээ, хайр аа” гэж Л.Отгонбаяр эхнэртээ хандан хэлж байв.
Хуримын ордонд болох ёслолын бүх зардлыг зохион байгуулагчид хариуцах учир бидэнд их боломж олгож байна гээд залуу хос урамтайхан.
Тэд хүүхдүүдийнхээ бага байхаас л ажил хийсэн учир манай хүүхдүүд нь эрт биеэ даажээ. Том гурван охин дүү нараа нэг нэгээр хариуцаад авсан гэнэ. Жишээлбэл, Гурав дахь охин тавдугаар ангийн сурагч Энэрэл нэгдүгээр ангийн дүү Билгүүнийг хариуцна. Дүүгийнхээ хичээлийг хийлгэнэ, хичээлийн хуваарийн дагуу ном дэвтрээ ялгана гэх мэтээр хичээлтэй холбоотой бүх ажлыг хариуцна гэсэн үг. Аав, ээж нь хүүхдүүдээ ном унш гэж байсгээд л үлгэрийн ном аваад ирнэ. Эгч нар нь өдөрт 2-3 үлгэр дүү нартаа уншиж өгнө. Том охин жүжигчний ангид сурч байгаа учир төрөл бүрийн зохиолууд сонирхон унших болжээ. Хамгийн сүүлд “Аз хур” номын дэлгүүр хямдрал зарласан үеэр “Төрийн шагналт зохиолууд” гурван боть ном худалдан авчирчээ. “Ер нь аав ээж хоёр аятайхан ном л таарвал авчихдаг болсон байна лээ” гэж Хүслэн ярив.
Биднийг ийн ярилцаж байх зуур оройн хоол болов. Ээжийнх нь ажил орой тардаг учир оройн хоолыг ихэвчлэн аав хийдэг. Аавынхаа хоолонд хүүхдүүд ч дуртай. Аавынхаа хийсэн ямар хоолонд дуртай вэ? гэж асуухад хүүхдүүд “Духовканы хорхог, шарсан хавирга” гэж дуу нэгтэй хариулцгаав. Аав нь өдрийн цагаар таксинд явдаг, ээжийг нь бодвол ажлын цагт баригдах нь гайгүй. Тиймээс өдрийн цагаар нэг, хоёр гэрээрээ ороод гардаг аж.
ӨӨРИЙН ҮРСЭЭС ГАДНА ӨРӨӨЛИЙН ХҮҮХДИЙГ Ч АЧЛАХ АГУУ СЭТГЭЛТНҮҮД
Бараг арваад жилийн өмнө өрхийн тэргүүн Л.Отгонбаяр “Хархорин” захад явж байгаад тэрэг түрдэг жаахан хүүтэй танилцжээ. Хүүгийн ээж шоронд орсон, аавгүй учир Улаанбаатарт эмээгийндээ амьдардаг. Хөөрхий хүүг эмээгийнх нь хүүхдүүд ад үзэж, зодож дарамталдаг, гэртээ очихоос халширч орц, хонгилоор хонож явдаг тухайгаа ярьжээ. Гэртээ ирээд эхнэртээ энэ хүүгийн тухай ярьж, хоёулаа хүүг өрөвдөн Хархорин захад очиж эрж сурагласаар уулзаж, хүүг гэртээ авчирчээ. Отгонбаярынх тухайн үед гурван хүүхэдтэй, хашаа байшин түрээслэн амьдардаг байж.
Мөнгө төгрөг тааруу байсан учир комиссын бараанаас цэвэр хувцас худалдан авч, юутай ч өмсөж байгаа хувцсыг нь бүрэн солив. Балчир хүүд тэрэг түрэх, ачаа зөөх нь биеийн хүч шаардсан амаргүй ажил тул таньдаг хүндээ хэлж, микро автобусны кондуктор хийлгэдэг байсан гэнэ. Залуус хүүгийн ээжийг эрж сурагласаар, ээжид нь бэлэг авч, хүүг нь цэвэрхэн хувцаслаад аваад очжээ. Шоронд орсноос хойш хүүгийнхээ сургийг гаргаагүй байсан ээж баярлахын дээдээр баярлаж, хоригдож байсан эмэгтэйчүүд, хянагчид бүгд нулимсаа барьж дийлэхгүй уйлж, “Залуухан атлаа ийм сайхан сэтгэлтэй хүмүүс байдаг аа гэж магтан, тэдэнд баярлаж талархсанаа илэрхийлцгээж байжээ. Отгонбаярынх хүүг гэртээ байлгаж, 3-4 жилийн дараа ээж нь ял эдэлж дуусаад эрх чөлөөтэй болоход хүүг ээжид нь хүлээлгэн өгчээ.
Хэд хоногийн өмнө тэднийг “Нарантуул” захад явж байхад “Агаа, аниа!” гэсээр нэг их өндөр залуу гүйгээд ирж. Тэгсэн өнөөх хүү нь томоо болчихсон, шорлог зараад зогсож байжээ. Отгонбаярынхаас явснаас хойш анх удаа уулзсан нь тэр гэнэ. -“Дүү нар сайн уу? Би та нарыг үргэлж бодож, баярлаж явдаг. Эхнэр авсан, ээжтэйгээ хамт амьдарч байгаа” гэсэн. “Бид хоёрыг бас шорлогоор дайлсаан. Тэр хүүтэйгээ уулзаж, буруу замд орчихоогүй, амьдралын төлөө хөдөлмөрлөж явааг нь хараад баярласан шүү” гэж Ундармаа ярив.
Гурван жилийн өмнө Ундармаагийн эгч өөд болж, зургаадугаар ангийн хүү нь өнчин хоцорчээ. Тэд хүүг мөн гэртээ авчирч, дунд анги төгсгөөд, Хүнсний технологийн коллежид оруулжээ. Дүү нь сургуулиа төгсөн тогооч болж, Зайсан дахь нэгэн ресторанд мэргэжлээрээ ажиллаж байна. Тэр дүү маань долоо хоногтоо нэг өөрөө материалаа аваад ирж, дүү нартаа дуртай хоолыг хийж өгдөг гэсэн. Одоо хуримын зочдын хоол хүнсийг хариуцах гол хүн нь тэдний ажил, амьдралын захад хүргэсэн дүү нь.
Амьдралын зовлон, жаргалыг ойлгож сөхөөрөхгүй шахам залуу насандаа өөрийн үрсээс гадна өрөөлийн хүүхдэд сэтгэл гарган халамжлах тэдний хайр ямар агуу вэ...? Сайхан сэтгэлийг үргэлж сайн үр дүн дагадаг болохоор Л.Отгонбаяр, Д.Ундармаа нар, тэдний өхөөрдөм үрсийн ирээдүй гэрэлтэй байна гэдэгт үл эргэлзнэм...