Бурхан багш нирваан дүрийг үзүүлэхийн өмнө Анандад хандаж “Ариун номын замаар итгэлтэй замнагч хүмүүсийн номын эрч хүч урам зоригийг бадраагч, үзвэл зохих дөрвөн газар бий” хэмээн айлдсан гэдэг.
Тодруулбал,
Лумбини - Гоутам буюу Бурхан багшийн мэндэлсэн газар
Бодигаяа - Бурхан багшийн төгс гэгээрлийг олсон газар
Саранат - Бурхан багш номын хүрдийг эргүүлж эхэлсэн газар
Кушинар - Бурхан багшийн нирваан дүрийг үзүүлсэн газар болно.
Эдгээрээс онцлон Бүгд Найрамдах Энэтхэг улсыг зорин очсон хүн бүрийн үзвэл зохих Бурхан багшийн төгс гэгээрлийг олсон Бодигаяагаас бэлтгэсэн фото сурвалжилгыг хүргэж байна.
Одоогоос 2500 гаруй жилийн өмнө Бурхан багш энэ модны дэргэд суун гэгээрлийн хутгийг олсон гэж үздэг. Энэ газар Бихар мужийн Гаягаас өмнө зүгт 10 орчим км зайд байрладаг бөгөөд эргэн тойронд бунхан болон сүрлэг дурсгалын цогцолборууд бий.
Тухайлбал 48 метр өндөр Махабодь сүм байдаг. Энэ сүм бол Бурхан багшийн гэгээрсэн эрхэм дээд үйлийн билэгдэл болдог дурсгал бөгөөд сүмийн баруун талд Боди мод болон түүний гэгээрлийн хутгийг олтол босохгүй хэмээн хатуу тангараг тавин сууж байсан улаан чулуу бий.